МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.05.02/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн байна.
Тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсон талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл МАН-ын Бага хурал 15:00 цагт эхэлж, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Яг одоо тус хурлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг эцэслэхээр хэлэлцэж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Цахимаар УИХ лав л яарсан ил тод нэг л биш байдаг аз уу эз үү.