Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорч эхэллээ. Тэгвэл Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.05.02/ 19:45 цагт нэр дэвшигчээ албан ёсоор танилцууллаа.
Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбат нэр дэвшин өрсөлдөх эрхээ авчээ.
Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өнөөдөр хурлаа амжилттай, 100 хувийн ирцтэй хийлээ. Маш олон мундаг нэр дэвшигчийн захиалгыг авч, хүсэлтийг уламжилж, шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийг гарахад нийгмийн оюун санааны лидерүүдээс сонголт хийх амаргүй байлаа. Ингээд ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ХҮН-аас 66.7 хувийн санал авсан Д.Энхбатыг нэр дэвшүүлж байна" гэх мэдээллийг олон нийтэд өглөө.
Сэтгэгдэл ( 8 )
Нүүдэлчин удмын монгол ахуй.соёл иргэншил ,монгол эр хүний ёс жудаг өвөг дээдэс ах дүүгээ асран хүндэтгэх .үндэстэн ястны зан заншил мал аж ахуй газар тариаалан монголын хөдөөгийн аймаг сум баг өрх айл гээд зөвхөн Монгол хүний аж амьдал тэдний өдөр тутмын үргэлжилсэн ажил зовлон жаргалыг эрхэм хүн даанч мэдэхгүй мэдэхийг ч хүсдэггүй хүн МОНГОЛ улсын ерөнхийлөгч болох уу.Олон улс даяаршлал техник технологи Дата энэ тэр яг өнөөдөртөө нэн тэргүүний асуудал биш.зайлшгүй хэрэгтэй зүйл мөн.30 жил буруу замаар будаа тээчихсэн ард түмэн шүү дээ монголчууд чинь
яах аргагүй боловсролтой нас намбатай л хүн дээ гэхдээ одоо цаг үед нэг л тохирохгүй байнаа гэхдээ Болдсахйанаас дээр дээ тэр эмчээ хийж байвал болоо биз дээ Жавхлан дуугаа дуулж байвал болоо гэдэг шиг улс төр гэдэг хэн дуртай нь яваад байдаг ч орон зай бишээ
Жорж Соросын хүн ш дээ. Форумын. Сорос украйныг юу болгов, монголыг бас тиймл болгоно. Оросын хилийг тойруулаад тогтворгүй байдал үүсгэх зорилготой л байгаа. Энэ хүн гарвал тун удахгүй оростой ам муруйна. Сорос гал өрдчихөөд л хаячихна. Далайн цаанаас яахч юм билээ. Оросуудтай муудчихвал хятадад л дагуул болооод ёстой далласан газар нь ил гардаг л болох байх даа, өөр сонголт байхгүй болно ш дээ.
АРАЙ БОЛОМЖИЙН ХҮН ОЛООГҮЙ ЮМ УУ Наадах чинь их сонин хүн дуулддаг юм даа Аяндаа хүмүүс хэлэх байх даа Намын нэр хүндийг хугална даа
ЗАХИАЛАГ АВААД ГЭНЭЭ ХҮН ХҮН ГУЙГААД Л БАЙСАН
Ерөнхийлөгчид яг тохирох хүнээ сонгожээ Дата инженер олон талын мэдлэгтэй өндөр боловсролтой соёлтой нас намба нь удам угсаа нь дэндүү тохирноо Дэмжээрэй
Больж үз. Бөөрөнхий амьсгаа царайлсан долдой
ярьдаг биш хийдэг, бүтээдэг ерөнхийлөгч монголд хэрэгтэй.