МАН-ынхан мажоритараас няцаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Сонгуулийн хууль яригдаж эхлээ ч үгүй байхад "МАН-ынхан мажоритар хувилбарыг зүтгүүлнэ” гэсэн яриа саарал ордны хонгилоор эрвээхэйчилж, энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад тус намынхан "Тийм зүйл огт байхгүй" гэцгээж  байв. "Булавч бултайж, даравч дардайна" гэгчээр намын бүлэг дотроо нуусан асуудал нь ил болсноор МАН-ынхан асуугаагүй байхад "Мажоритар нь зөв" хэмээн зүтгэж байна. Намын удирдлагуудаас нь ч УИХ дахь намын бүлэгтээ "Мажоритарыг заавал батлуул" гэсэн үүрэг өгсөн тул бүгд хичээж байгаа. Үүрэг биелүүлж чадаагүй нь хариуцлага хүлээх нь тодорхой. Намынхаа шийдвэрийг цаашид зүтгүүлэх боломжгүй, АН-ынхныг буулгаж авч чадахгүйгээ мэдсэн Д.Лүндээжанцан өчигдөр бүлгийн даргын албан тушаалыг хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол ажлынхэсгийн хэд хэдэн гишүүн сандарч байгаа сураггай.

Эх сурвалж: Өөр мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top