Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдээ УИХ-д суудалтай нам, эвслүүд тодруулахаас хэдхэн хоногийн өмнө АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгэхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Харин үүнээс болсон уу, эс бөгөөс өөр итгэж найдах зүйл, тохироо байснуу ямартаа ч хагарсныхаа нөгөө талд гүйж очоод нэр дэвшигчээр бүртгүүлж, улмаар дотоод сунгаандаа ямартаа ч шалгарсан. Гэсэн ч хуульчид, улстөрчдийн тайлбарлаж байгаагаар түүнийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэж, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдүүлэх ямар ч боломжгүй гэнэ. Учир нь хоёр хагарсан Ардчилсан намынхан хоёр тусдаа намын даргаа сонгоход Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Тийм болохоор албан ёсны тамга, гэрчилгээн дээр нь С.Эрдэнэ гэж хүний нэр бичээстэй байгаа аж.
Гэтэл нөгөө тал нь “Манай тамга хүчинтэй” гэсэн байр сууриа одоо болтол хадгалсаар өчигдөр хийсэн мэдээлэлийнхээ үеэр “Н.Алтанхуяг дарга манай намын даргаар ажиллаж байсан. Түүний дараа З.Энхболд, С.Эрдэнэ нар даргаар ажиллаад би хэсэг хугацаанд Үүрэг гүйцэтгэгч хийсэн. Одоо намын даргаар О.Цогтгэрэл дарга болсон. Энэ хугацаанд барьж байсан нэг л тамга хаягдаж үрэгдээгүй хэвээрээ байгаа. Харин нөгөө талд “Гэрчилгээн дээр нэр байгаа учраас манай нам юм гэсэн тайлбар хийж, шинэ тамга хийлгэсэн нь хууль зөрчиж байгаа асуудал” гэсэн. Дээрээс нь өдгөө УИХ-д суудалтай АН-ын бүлэгт харьяалагдаж байгаа гишүүнд өчигдөр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыгаа нэгтгээд 13-уулаа болсон бөгөөд тэд “Н.Алтанхуягийг дэмжинэ, С.Эрдэнийн талд УИХ-д суудалтай нэг ч гишүүн байхгүй” гэлээ. Нэг үгээр бол С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгүүлж байгаа нөхдийг төлөөлөх нэг ч гишүүн УИХ-д байхгүй бололтой. Ингэж О.Цогтгэрэл даргатай АН гэх талынхан өнөөг хүртэл бууж өгөлгүй зүтгээд байсан нь учиг нь тайлагдаж байх шиг.
Энэ мэтчилэн “Еэвэнгийн нөгөө тал нь” гэдэг шиг хүчинтэй тамга, гэрчилгээ ярьсаар хуулийн хугацаанд тулж байна. Хуульд заасны дагуу энэ сарын найман гэхэд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ эцэслэн шийдвэрлэж, 24-нд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Ямартаа ч одоо бол СЕХ-нд энэ хоёр нэр дэвшигчийн нэгийг бүртгэх, үгүй бол хоёуланг нь бүртгэхгүй байх л сонголт бий. “УИХ-д суудалтай нэг нам хоёр нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн нь хууль зөрчсөн байна” гэж үзэхэд л АН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчгүй үлдэх аюултай. Өнгөрсөн Их хурлын сонгуулиар л гэхэд Л.Наранбаатар гэж хүн хоёр намаас нэр дэвшихээ илэрхийлсэн гэсэн шалтгаанаар нэр дэвшилтээс хасагдаж байсан.
Энэ мэтчилэн дотоод асуудлаа шийдэж чадаагүй, шийдэхийг хүсэхгүй байсаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчгүй үлдэж Баабарын хэлснээр “АН ёроолдоо хүртэл” унаж мэдэх нь.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Женко-ийн удирддаг АН доторхи харгис бүлэглэл намаар үл барам эх орныг минь сөнөөж байна. Энэ сонгуулийн өмнө болон дараа нь тэд жагсаал цуглаан хийж иргэдийг өдөөн турхирч, дахин самуун дэгдээж ялт хэргээ үйлдэх санаархалтай байж магадгүйг оршил нь гэмээр үйлдлүүд дэс дараалан баталсаар байна. Зөвхөн нэг нотолгоо нь гэхэд сурснаараа МАН руу улангасан дайрч байгаа нь нэгийг хэлж байна
hen ni namaa ylaltad hurgej baican be gedgiig vanah heregrei
Чи тэнэг юм уу балай амьтан юм уу. Ерөнхийлөгч Баттулга тоглоод дуугаж байгааг бүгдээрээ л харж байна. Ард түмэн тэнэг биш шүү. АН-ынхан л тэнэг хүмүүсийн цуглуулга бололтой. Чи өрөөсөнмдугуй нь байна. Эрдэнэ харин ч нэг хүний дарангуйлал, тоглоомноос намаа аварч байгаа нь илт л байна.
Энэ 2-ийг болиод З.Энхболдыг дэвшүүлээ, тэгвэл ард түмэн санал нэгтэй дэмжинэ.
Ардчилсан намаар Содномзундуйн Эрдэнэ гэдэг хүн тоглоод дууслаа .Дур эзнээ голдоггүй гэж энэ байхдаа. Буян амлаж бурхан тахиа ч нэмэргүйдээ.
АН ер нь дампуу. Уг нь дороос дээш хүртэл шигшигдэж батлагдсан ҮЗХ билүү олон хүнтэй намын удирдах бүрэлдэхүүн байдаггүй юм уу. Эндээс тодруулаагүй хэн дуртай этгээд 1 өдрийн өмнө намд элсээд л Ерөнхийлөгчид нэр дэвшиж шог гараа боллоо. Амаржаргал, Оюунгэрэл гээд жаахан гайгүй нь хасагдчихаж байгаа юм
хэсэг хүмүүсийн ашиг сонирхолын төлөө Монгол төр, ард түмнээ уландаа гишгэсэн байж боломгүй үйлдэл гаргаж байна даа Эрдэнэ гэдэг хүн!
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
эрдэнэээг нэр дэвшүүлНЭ ГЭСЭН ардчилсан нам болон эрдэнээд ардчилсан намыг хагалан бутрагах үүрэг өгсөн Ардын намыг алийг нь ч хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байх хэрэгтэй. 10 ТЭР БУМЫН АВИЛГА ГЭДЭГ ЧИНЬ ТОМ ЗӨРЧИЛ ШҮҮ. хУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ҮНЭНИЙГ ОЛЖ ШУДАРГА ШИЙДВЭР ГАРГАХЫГ Л ХҮЛЭЭХ ҮЛДЛЭЭ
Яг үнэндээ бол ”Хотны банхар” нь Эрдэнэ биз дээ. Харин хэн дэвших эсэхийг бол бүү мэд.
Дотроо учраа олчихож яадахгүй байж та нарын учрыг олно гэж Ерөнхийлөгч болох гэж зүтгэдэг нам гэж байдаг л юм байна. АН хэнийг доромжлоод байнам бэ? Айн.
ЖЕНКО ҮЙЛ АЖИЛГАА НЬ ХЭВИЙН ЯВЖ БАЙГАА МАНыг БИШ ҮЙЛ АЖИЛГААНЬ АЛЬ ХЭДИЙН АЛДАГДСАН АН ыг ТАТАН БУУЛГАХ ЗАХИРАМ ЖАА ГАРГАХААР ЮМ ДӨӨ
2 уулаа хууль бус. Хасаад хая
хаха тэгээд нам нам дамжиж ашиг хонжоо хайж явдаг Ганбаатар болох уу
АН өөрийн алдаанаасаа болоод хасагдах байх тэгээд МАН хийсэн гол мэх гэж тайлбарлах л үлдлээ