Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж аваагүй байхад О.Цогтгэрэлийн бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хийж ялагчаа тодрууллаа. Чухам юунд найдаж байгааг ойлгох юм алга. Тэр тусмаа бие даагч Н.Алтанхуягийг бүлэгтээ татан оруулж ялагчаар тодруулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл аж. Мөн МАХН-аас урваж, О.Цогтгэрэлийн бүлэглэлийн хатавч бараадсан С.Ганбаатар ч хууль зөрчиж байгаа хэрэг юм. Хууль тогтоох байгууллагын туршлага бүхий гишүүд нь хууль барьчихаад хуулиа зөрчин дайраад байхаар яах вэ.
Учир нь 2006 онд батлагдсан “Улсын их хурлын тухай хууль”-иар бол УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам эвсэл бүлэг байгуулж, улмаар гишүүд хүсэлтээ албан ёсоор гаргасан дагуу аль нэг бүлэгт нэгдэн орж болдог эрх зүйн орчинтой байв. Жишээ нь энэ хуулийн дагуу 2012 оны УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Арвин агсан АН-ын бүлэгт нэгдэн орж байв. Энэ явдлаас үүдэн Байнгын хороо, УИХ-ын түвшинд энэ асуудлыг ярьж эхэлсэн байдаг.
Тиймээс 2020 онд батлагдсан “Улсын их хурлын тухай хууль”-иар “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд багтана” хэмээн тодорхой заасан.
МАН, АН гэх мэт улс төрийн хүчнүүдийн нэр дээрээс өрсөлдсөн гишүүн парламентад орж ирвэл та бүрэн эрхийнхээ хугацаанд тухайн нам бүлэгт харъяалагдахаас аль нэг нам эвсэлд нэгдэн орж болохгүй нь “УИХ дахь намын бүлэгт зөвхөн сонгуулийн үр дүнд.....” хэмээн зааснаас харагдаж байна. Тэр ч бүү хэл “УИХ дах эвслийн бүлэг тарсантай холбоотойгоор цаашид эвслийн бүлгийг нам дангаар дахин бүлэг байгуулж болохгүй” гэх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, дүгнэлт ч бий. Уг шийдвэр агуулгын хувьд бүлэг бол зөвхөн УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдаж болохыг нэг мөр тогтоож өгчээ. Бүрэн эрх нь хэрэгжээд эхэлсэн бол дунд болон бусад хугацаанд энэ тухай асуудал байхгүй болжээ. Энгийнээр тайлбарлахад та парламентад сонгогдсон бол бүрэн эрх дуусгавар болтол шилжих хөдөлгөөн хийх нь хуулиар хориотой гэсэн үг.
Үүнээс харахад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт нэгдэн орох боломжгүй юм. Гэтэл Хууль тогтоох дээд байгууллагад олон удаа сонгогдож, Ерөнхий сайдаар заларч байсан нөхөд энэ мэт зүйлээ мэдэхгүйн зэрэгцээ тамга тэмдэггүй намаас нэрээ дэвшүүлээд явж л байх юм даа. Өглөө нь МАХН-аас гарах өргөдлөө өгсөн С.Ганбаатар бага үд гэхэд АН-д элсэн орж байгаа мэдээллээ бахархалтайгаар цацаж байх. Энэ мэт хууль ёсоо үл тоосон, түүнийгээ огт мэддэггүй үйл явц өрнөсөөр байна.
Цагийн цагт л хувь гишүүн үзэл бодлоо даган, намаас гарч, нөгөөд орж ирсэн түүх бол бий. Гагцхүү 2020 оноос хойш энэ байдал үгүй болсон. Харин хувь гишүүн үзэл бодол, өөрийн байр сууринаас аль ч нам эвслийг дэмжих нь хувь хүний асуудал болохоос бүлэгт албан ёсоор нэгдэх, тоог нэмэх хасах тухай эрх зүйн орчин алга. Энэ тухай хуульчид ч тайлбарлаад эхэлжээ. О.Цогтгэрэл ахлагчтай бүлэглэл “мордохоын хазгай” гэгч л болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын дохио зангаан дор хөдөлж АН-ын хэсэг этгээдийг нэгтгэн албан ёсны тамга тэмдэгтэй С.Эрдэнэ нараас тусдаа хуралдаан зохион байгуулсан. Тиймээс О.Цогтгэрэлийг даргаараа өргөмжлөн Улсын дээд шүүхэд хандсан ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг бус С.Эрдэнийг хүлээн зөвшөөрсөн учраас өнөөдөртөө АН гэх айл С.Эрдэнийн атгаж байгаа тамгаар албажих юм. Яах ч аргагүй. Өчигдөрийн байдлаар тамга тэмдгийн маргаан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд очсон байх жишээтэй.
Үүний зэрэгцээ тэд арга ядсан ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ баталгаажуулах зорилгоор улсын Ерөнхий аудиторт албан бичиг илгээж сууна. Ийнхүү тамга тэмдэггүй намаас хууль бус нөхөр зүтгүүлэхдээ эрх бүхий инстутиц намаас бус бүлгээс улсын Ерөнхий аудиторт албан бичиг хүргүүлсэн нь инээд болж байна. Инээд гэхээсээ илүүтэй ханиад болох аж. Ийнхүү хий дэмий салхилж байгаа нөхдийн албан бичгээс харахад “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаа тул мөрийн хөтөлбөрийг авна уу” гэсэн байна. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчид гишүүнээ нэр дэвшүүлэх болохоос намын бүлэг дэвшүүлнэ гэж байхгүй. АН-ын УИХ дахь гишүүд дангаараа АН биш гэдгийг Улсын Дээд шүүх ч тогтоогоод өгсөн.
Тэд ийн хий салхилахдаа С.Эрдэнэ бол манай намд огт хамаагүй хагалан буталгагч хэмээн цоллоно. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд л албан ёсны тамга тэмдэг атгаж байгаа С.Эрдэнээс УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатаа авч өрсөлдсөн. Тэгээд ялж, УИХ-ын гишүүн болж, бүлэг байгуулсан. Энэ талаас нь харсан ч тэд үнэхээр АН гэж байгаа бол яах аргагүй С.Эрдэнийн талд багтахаас өөр аргагүй.
Уг нь АН-ыг дунд нь хагалах галыг өрдөлцсөн гол хүмүүсийн нэг Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл нэгэнт тахимаа өгчихсөн байхад эд нар юугаа хийн бусдын доог тохуу болж явдаг юм бол. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшиж болохгүй гэх дүгнэлт гаргасан. Үүний дараа УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар асуудал эцэслэгдсэн. Тиймээс Х.Баттулга эцсийн сумаа тавьж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр МАХН-аас С.Ганбаатарыг авчирч, тамгагүй хууль бус АН-д элсүүлсэн. Гэтэл урваж ирсэн С.Ганбаатар нь хууль бус бүлэглэлээсээ ч цухуйж чадсангүй. Ингээд Х.Баттулга гэдэг хүний хувьд мухардалд орсон учраас энэ асуудлыг нэгэнт хаясан нь тодоххой байна. Нийт иргэдийн анхааралд орсон тодорхой асуудлыг яах ч арга алга. Гэхдээ О.Цогтгэрэлийн бүлэглэл ийн улайран дайрч байгаагийн цаана Ерөнхийлөгчийн эрх мэдлээр “зандарсан” ямар нэгэн хууль бус гаргалгаа байхыг үгүйсгэхгүй гэх хүмүүс ч байна. Түүнээс бус өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй гэдгийг улстөрчид ч тайлбарлаж байна, хуульчид ч тайлбарлаж байна. Х.Баттулга, тэд нар нөөц төлөвлөгөөнд шилжиж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг буруугаар ашиглах боломж нээсэн бол аюултай хэрэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Энэ амьтад хууль дагахгүй яах гээд байгаа юм болоо? Үхэхдээ үхэр буугаа гэгчээр АН гэх бүлэглэл мөхөж байгаагаа л харуулж байна даа.
Altantuya guai 1-aaraa l galzuur chamaig dagaj namirna gej yu bsisiim ve alaltsana yana gene uu?
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55
Ene hoyor namiin heruuld ard tumen bitgii oroltsooroi, yadarsan deeree hetsuu. Ard tumen mini bugdeeree sanalaa ogohgui baiya aa
Namaa yalagdald oruulchihaad, luivariin argaar eronhiilogchid neree devshuuleed zogsoj bdag, mon sonin yum aa. AH- iin mongo idsen nohduud naimaaljsan bish uu
Зарим хүмүүсийн үг, үйлдлээс нэг л эвгүй үнэр гараад байна даа. Тиймээс тагнуул цагдаагийн байгууллага ийм үед онцгой сонор сэрэмжтэй ажиллана гэж л найдахаас даа.
Алтанхуяг Ганбаатар нарыг хууль зөрчөөд улайраад дайраад байгаа учрыг гайхаад байх юм. Ард түмэн гэж байгаа шүү.өөрсдөө дүүжлүүлэв.АН ын гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй. Төр үймүүлээд байна. АН ГЭЖ ЯАХААРАА ХОГ НОВШООР ДҮҮРЧИХСЭН ХҮМҮҮС ЦУГЛУУЛЧИХДАГ БАЙНАА
Эрдэнэ АН-аар арай л дэндүү тоглож байна даа.Сонгуулийн дараа өөрөө ардчилсан намын даргаас татгалзаж тамгаа өгчихөөд одоо Хүрэлсүхийн талд сонгуульд орж ардчилсан намаа унагаж ялнаас мултрах арга олждээ
Алтанхуяг гуай алалцан хядна гээд дотроо хорсол занал хадгалж явдагаа болчихооч өөрөө ч тийм сайн хүн ч биш бололтой.Ард түмэн ! Нохойнд хаядаг ЯС биш.
Хоёр нам учраа олох юманд Алтанхуяг бэрс гарчихсан юм шиг боож үхэх нь ээ. Алалцана, дүүжлэнэ ч гэх шиг. Тайван хандаж учрыг нь олж болох байлаа. Дэндүү шатаж байна аа, энэ хүн. Энэ чинь наашаа байсан хүмүүсээ цааш нь түлхчихэж байгаа жинхэнэ улайрсан ёс суртахуунгүй үйлдэл болж байна даа. Би АН-аас боломжийн хүн гарлаа гэж бодсон чинь биш байжээ. Бид 200 -гуулаа байлаа хөөрхий.Одоо АН-аас гарсан ч 0
Юу үнэн, энэ бичсэн үнэн байна
Zindaa?
Хууль бус шударга бусыг хувийн ашиг хонжоогоо шаарддаг байж болох уу, тэгүүл гудамжинд хүн алж, хүүхэн хүчиндэхийг хуулиар зөвшөөр гэж шаардаж жагсаж болох нь байна шдээ