А.Адъяасүрэн гишүүн “Женко” АН-ын төлөө л өлсч байгаа

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Улс төрийн зорилгоо ард түмэн, ардчилал хүний эрх гэж албаар андуураад төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор багтаж явдаг бүсгүй. УИХ-д орж ирэхдээ л авлига албан тушаалын маргаантай орж ирж байсан. Нүүрс тээврийн компанийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын албан тушаалтанд 100 мянган ам.долларын хахууль өгсөн хэргээр шалгагдаж байгаа талаар хэвлэлээр явж байгаад сураг алдарсан. Ар сайтай хүн аргагүй биз.

А.Адъяасүрэн гишүүний “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл шийдвэрлүүлэхээр ийнхүү эрх бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэдэг. Нийслэлийн прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдсэн ч удаан хугацаанд маргаан дагуулсаар хүчингүй болсон шийдвэр гарсан. Тус албан тушаалтан ажлаасаа халагдсан ч, Адъяасүрэн гишүүний хэрэг шийдэгдээгүй. Тухайн үед А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх байсан юм.

Тэрбээр өнөөдөр парламентад байх эмэгтэй гишүүдтэйгээ нэгдэж нийлээд нийгэмд сэтгэл эмзэглүүлсэн олон асуудалд гишүүний үүргээ гүйцэтгээгүй атлаа өнөөдөр УОК-ын шийдвэрийг үл тоож, “Женко” АН-ын төлөө талбай дээр гарчихаад ая тух нэхэж, албан тушаалтнуудаас ёс бус шаардлага нэхсээр байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.

Б.Саруул

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.69.252.140) 2025 оны 03 сарын 13

Занданшатар,Хүрэлсүх хоёроо банк дампууруулж авсан 14 тэрбумаа та хоёр төлсөн үү.шударгаар ард түмэнд хариу өгөөрэй.

1  |  0
Z(202.9.46.242) 2025 оны 03 сарын 13

Zorigtoi daichin emegtei

2  |  0
Зочин(64.119.19.40) 2025 оны 03 сарын 13

мундаг зоригтой эмэгтэй байна, бахархаж дэмжиж байгаа шүү.

2  |  1
уншигч(66.181.191.18) 2025 оны 03 сарын 13

5 толгойн нүүрсний тээвэрлэлтийг энэ эмийн нөхөр гардан явуулдаг тул эцсийн амьсгалаа дуустал 1 р хүний төлөө өлсгөлөн зарлах гэж байна ,дандаа хамааралтай этгээдүүд

2  |  1
зочин(66.181.179.236) 2025 оны 03 сарын 13

Аргагүй ш дээ, Женко нь уначихвал авилга өгсөн хэрэгтээ ял авчих гээд байна ш дээ, яасан хүний зовлон ойлгодоггүй улс вэ кк

3  |  1
Бат(202.9.46.125) 2025 оны 03 сарын 13

Удахгуй женкогоос монголчууд бид салж сайн цаг ирэх гэж байна. Ганц сар тэвчих хэрэгтэй болгоомжтой сэрэмжтэй байцгаая

3  |  1
сонгогч(202.9.46.137) 2025 оны 03 сарын 13

Х. БАТТУЛГА МОНГОЛЫГ УКРАЙН ШИГ БОЛГОХЫГ САНААРХАЖ, ТҮҮНИЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ЭНЭ ХЭДЭН АМЬТАД ТАЛБАЙ ДЭЭР ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ ТОГЛОЖ БАЙНА......

3  |  2
.., (103.57.93.31) 2025 оны 03 сарын 13

Женкогийн нөмөрт хуулиас зугтаж явсан чинь өнөөх нь өөрийгөө яая гэх цаг нь ирэх гээд өөр амьтны нөмөрт, өвөрт орж байж л аврагдах гээд сандарч яваа юм.

3  |  2
Зочин(202.9.46.2) 2025 оны 03 сарын 13

өлсгөлөнгөөр нь үхүүлчих ээ? гайнууд

3  |  1
Тунидаггүй монгол(66.181.184.220) 2025 оны 03 сарын 13

Үхэхээрээ айлгадаг хүмүүс монголд л байдаг байх аа та минь ээ ичмээр ч юм шиг ......

5  |  2
Иргэн(103.10.22.102) 2025 оны 03 сарын 13

Битгий бууж өгөөрэй. Бүүр болохгүй бол УИХ-ын АН-ын данстай гишүүд намаасаа гарах хэрэгтэй. Тэгвэл Эрдэнэ ч нэр дэвшихгүй болно.

2  |  2
Зочин(203.91.115.50) 2025 оны 03 сарын 13

Юунд нь эмзэглэх вэ. Ерөөсөө л байх ёстой газраа бараадсан хүмүүс юм биш үү? Хөдөөний малчид хот орж үзэхээр ирээд талбай дээр түр амсхийж байгаа аятай. Их сайхан зохисон зураглал байна. Зурагчин нь энэ зургаа олон улсын тэмцээнд явуул. Аливаа хүн, юмс байх ёстой газраа олно гэдэг ямар гайхалтай вэ?

7  |  2
irgen(139.5.217.158) 2025 оны 03 сарын 13

ulsuj bh hoorondoo tsegtstei helj yarih dasgal sain hiihiig bodooroi demjdeg shuu

2  |  1
Дэмжигч(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Тэмцэхгүй бол ардчилал мөхөж байна. Нэг намын дарангуйлал тогтвол чиний миний эрх чөлөө үгүй болно ойлгож байна уу. Ардчилалд алдаа оноо байгаа ч гэсэн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх сэтгэж хийж чадвал хүссэнээрээ амьдрах тэр бүх боломж байдаг учраас бид хамгаалах ёстой тэмцэх ёстой юмаа.

5  |  3
? (66.181.160.69) 2025 оны 03 сарын 13

Ямарч албан байгууллага , аж ахуйн нэгж 1 л тамгатай байдаг. Нямбаатарын хариуцаж ажилладаг УБЕГазар хэний даалгавар, заавраар АН-ыг 2 тамгатай болгосон бэ? Бүх маргаан эндээс л эхтэй. Буруутанг тодруулах шаардлагатай. Хариуцлага тооцох ёстой.

5  |  1
irgen(103.57.94.109) 2025 оны 03 сарын 13

ed nariig er ni hen tend ochij uls gsn yum be, niigmiig bitgii uimuuleed bgaach ee. Buruutai gazraa ochij hevt l de, tov talbaig buu ashigla.

7  |  1
Close menu