Г.Занданшатар: АН дотоод зөрчлөө Монголын төрд нялзааж хэрэггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

УИХ-ын нэгдсэн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022-2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байх аж. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий хоёр хувь хүртэл бууруулна. Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Улмаар төсвийн алдагдлыг ДНБ-д  эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд хоёр хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.  Засгийн газраас Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж дээрх тооцооллыг хийжээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараагаар дэлхийн эдийн засаг,  манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөж эхэлсэн. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байна гэж үзсэн байна. Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн гарыг мушгилаа. А.Адъяасүрэн эмэгтэй УИХ-ын гишүүн дэвсэх дэвсгэргүй өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа шүү. Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно" хэмээн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хууль тогтоох бүрэн эрхтэй. Харин УИХ-ын индэрийг намынхаа дотоод зөрчилтэй хольж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдлэх ёсыг зөрчүүлэх гэж санаархаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг, бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэх эрх хэнд ч байхгүй. Та бүхэн үүнийгээ боль. Намынхаа дотоод зөрчлийг Монголын төрд нялзааж, хууль зөрчихийг шаардаж, ард түмнийг эмх замбараагүй байдал руу түлхэхийг шаардаж байгаа энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг Ц.Туваан дарга танаас шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдаж, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байхын оронд дотроо учраа ол. Намынхаа бузар булай булихайг дотроо шийдэж, намаа шинэчил. Энэ асуудлыг чинь УИХ шийдэж өгөхгүй” гэж сануулсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Монголд төр бахгүй ш дээ, зүгнээр л нэг тоглоомын засгийн газар байгаа. Анхандаа америкийн заавраар явж байсан бол өнөөдөр хятадын гар хөл болоод байгааг нуух гээд хэрэггүй дээ. Та бүхний үйлдлээс энэ нь тод харагдай байна.

0  |  0
er (172.69.252.148) 2021 оны 05 сарын 07

ZUV OKAY

0  |  0
иргэн(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Та нар төрийн нэрийн өмнөөс энэ намыг бусниулж байна. МАН яаж ийгээд Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас гаргасан нэр зүүж Хүрэлсүхийн өмнө зөөлхөн зажлахгүй залгих хоол бэлдэж өгөх гэсэндээ төрийн байгууллагуудыг ашиглах замаар хууль завхруулсан бурангуй ажиллагаа явууллаа. Улс орныг ингэж удирдаж болох уу????? Хууль хяналт, бүртгэлийн байгууллагуудаар санаатайгаар хууль зөрчүүлж байна. балиар гахайнууд юмаа.

0  |  1
Зангараг(162.158.165.166) 2021 оны 05 сарын 07

Ардчилсан нам дотоод зөрчлөө төрд нялзайх хэрэгтэй. Бас монголчууд маань ядуу байгаагаа энэ коммунист төрд нялзайх ёстой. Юу үнэн тэр үнэн.

0  |  1
Z(172.68.144.11) 2021 оны 05 сарын 07

Гахай хоншоорт хужаа данжаад үхээчээ

0  |  1
Top