М.Тулгат тэргүүтэй Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2020 оны сонгуулийн үр дүнгээр би хариуцлагаа хүлээж долдугаар сарын 8-нд даргын ажлаа өгч намын даргын сунгааг зарлаж, дэд дарга Ц.Туваанд тамгаа түр шилжүүлсэн. Ц.Туваан дараагийн даргыг сонгож тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулсан бол өнөөдөр нөхцөл байдал иймдээ тулахгүй байсан. Би нөхцөл байдлыг харж, арван сар дуугүй явж ирсэн. Улмаар эрх мэдэл, албан тушаалыг буруу ашиглаж, өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, арванхоёрдугаар сард хууль бус Их хурал хуралдуулж, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөхдөө Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох заалт оруулсан нь зөрчлийн гол шалтгаан болсон. Ц.Туваанд удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй учраас би АН-ын даргыг үүрэгт ажилдаа эргэн орсон. 2020 оны УИХ-ын сонгууль үнэхээр луйврын сонгууль болсон.
Энэ сонгуульд манай намаас гарсан Ерөнхийлөгч гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүний захилга, хуйвалдаан өнөөдөр Монголын төрд АН-ын эзлэх байр суурийг байхгүй болгосон. Өөрийн захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр эзэндээ яаж үнэнчээр зүтгэж байгааг ойрын өдрүүдийн үйл явдал бүр тод харуулж байна. Аливаа улс төрийн нам үнэт зүйл, үзэл санаа дээр тогтдог. Хэн нэгний төлөө явдаг нам гэж байдаггүй. Тавдугаар сарын 08-нд СЕХ шийдвэрээ гаргаснаар нэр дэвшүүлэлт эцэслэгдэнэ. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй, хэдхэн хоногийн өмнө ч тэр. АН-ын удирлагын багаас надад санал тавихад би шийдвэр гаргаагүй байсан. АН-ын хувь заяа болон ардчиллын суурь зарчмыг үгүй хийх гэсэн үйлдлүүд гаарсан учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшье гэж шийдсэн” гэлээ.
Тэгвэл АН-ын даргаар сонгогдоод буй М.Тулгат "Шулуухан хэлэхэд, АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэднийг хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд Ерөнхийлөгч ашиглах гэж байсан. Өнгөрсөн оны өмнө зохион байгуулсан аравдугаар Их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр тодруулах хуйвалдааны шинжтэй дүрмийг бус өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Тэр нь өнөөдрийг хүртэл илчлэгдэж байна. Үргэлж худал мэдээлэл өнгөрсөн хугацаанд гаргаж ирлээ. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна.
Тэд талбай дээр монгол залуу өөрийгөө шатааж байхад ингэж өлссөн юм уу. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн" гэлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 25 )
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. АН, МАН энэ хоёр нам бусад намаа бодвол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн аль аль нь олон зуун мянгаар тоологдох гишүүнчлэлтэй үндэсний хэмжээний намууд гэтэл МАН-н дарга нь парламентын гишүүдээ дарамтална, Улсынхаа ерөнхий сайдаа барьж зодно, УИХ-н гишүүд нь төрийн ордонд архи ууж агсам тавьж, хүн ална, хүүхэн хүчиндэнэ, албан тушаалаа ашиглан төрөөс, ЖДҮ-ээс 60, 70 тэр бумаар нь хулгай лүйвэр хийх,Үндсэн хууль болон бусад хуулиудыг хүүхэн хүчинддэг шигээ хүчиндэж байгаад төрийн эрх мэдэл авдаг эрх мэдэл авсаны дараа иргэдээ дарамталда
Хотоос гараад алалцацгаа. Хогийн шаарнууд цөөрөх тусам бидэнд амар. АН гэх энэ бүлгийн тагдгар, алцгар, одой дуракууд бүгд little man syndrome- р өвчилж, солиорлын шатандаа орцгоосон дуракууд.
Халдвар чинь дахаид л хяналтаас гарлаа ш тэй. Арга хэмжээгээ аваачээ УОК оо
Тулгат яг үнэнээр нь хэлсэн байна. Өлсөгчид намынхаа ДҮРМЭН ДЭЭГҮҮР ГИШГЭДЭГ ХЭН ЮМ БЭ. ТЭНЭГ ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ШАРАНДАА ӨЛСӨӨД ҮХВЭЛ АРД БИД ХАРИН Ч МУУ ЮМНУУД НЬ ДАЛД ОРЛОО ГЭЖ БАЯРЛАХ БАЙНА
Тулгат яг үнэнээр нь хэлсэн байна. Өлсөгчид намынхаа ДҮРМЭН ДЭЭГҮҮР ГИШГЭДЭГ ХЭН ЮМ БЭ. ТЭНЭГ ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ШАРАНДАА ӨЛСӨӨД ҮХВЭЛ АРД БИД ХАРИН Ч МУУ ЮМНУУД НЬ ДАЛД ОРЛОО ГЭЖ БАЯРЛАХ БАЙНА
Eniig iim teneg gej bodsongui Erdenii ereesen dygyi baij tui choort
Дүрэм чинь үндсэн хууль зөрчиж. Хэн ч сонгогдож , сонгох эрхтэй. Түүнийг дүрэм чинь ч чи ч тэр хориглох эрхгүй. Эрдэнэ үүргээ мэдэхгүй болохоороо тамгаа хаяад зугтсан.Хүрэлсүх иргэдээ хаяад зугтсан.
Sejgiin nowsh ve ene ork,urgelj badarj bh shig bodjiih shiv tiim yum bdguinmaa Mal min, uuruu ulsuud suuhgii yasiin bee
ОЛОН ЮМ ХУЦААД БАЙ ТУЛГАТ АА. ЧИ ТЭГЭЭД ӨЛССӨН ЮМ УУ. ТАЛБАЙ ДЭЭР ШАТСАН ЗАЛУУГИЙН ТӨЛӨӨ ӨӨРӨӨ ӨЛСӨӨГҮЙ БАЙЖ БИТГИЙ УЛИН ХУЦ ГЭЖ ЧАМД ХЭЛЬЕ!!!
Цусан дээр эргэлдэх элээ шиг жагсаал тэмцлээр мөнгө ологчид талбайгаар эргэлдэж эхэллээ
AN iin huvid neg zuiliig er oilgohgui baina. Namiin shine darga ni yagaad namaa yalagduulsan, rating, ner hund ni niigemd uneheer muu iim huniig dotood songuulidaa yaluuldag bn aa? Zui ni ”taniig ner devshuulehgui, uls toriin hariutslagaa ta huleesen” geed shiidej bolooguim bol? Yagaad neg bol Amarjargalaa, esvel bur Altanhuyagaa iluu magadlaltai gedgeer ni namiin darga iin huvid helj boloogui? Huuchin darga iinhaa tsunh barigch shig ni haragdaad bhiin.
ED NARIIG HURDAN ZAILUULAA
Зөв шүү намын доторх хэрүүлээ битгий төрийн хямрал болгоод бай
Жагсаал суулт гэдэг утга учиртай байх ёстой АН-ын энэ гишүүд учир шалтгаангүй утгагүй үйлдэл хйиж байгаа нь сонгогч биднийг доромжилж байгаа үйлдэл болж байна
Гэр бүл дотроо хэрэлдчихээд шийдэж өг гэж хөршдөө уурдлаад байх шиг үйлдэл хийж байнаа
иргэдийг турхирах зүгээр л арга ш дээ
шившиг2, Женкогийн зараалаар хэвтэж байгаагаа бусдад нялзаахгүй шүү
АН-ынхан Х.Баттулгын төлөө л хэвтэж байгаа биз дээ
АН-ынхны турхиралтад ард түмэн цагдаа нар л хохироод дуусдаг. 07/01
Ардчилсан нийгэмд амьдарч үзсэн хүмүүс хэзээч дарангуйлалд ордоггүй шүү.Алтанхуяг өөрөө жинхэнэ үймээн дэгдээгч дарангуйлагч
энэ тулгат гэж залуу хоолойндоо тултал эрдэнээгийн баасанд шигдэж ирээдүйгээ үгүй хийлээ дээ.
Талбай дээр хүн өөрийгөө шатааж байхал энэ Тулгат л ганцаараа өлсгөлөн зарлаад сууж байсан гэнэ лээ.
ЧИ ЗАЙЛААЧ . БУЗАР ЗАЛУУ
Эрдэнэ та 2 улс төрөөс арчигдлаа. Харин Монголын ардчилалыг өөрсөдтэйгөө хамт булшилж байна даа.
Тэд эрх мэдэл албан тушаалын төлөө суулт хийж байгаа болохоос ерөөсөө ард түмний төлөө биш гэж ойлгож байгаа. Тэдний хагарал нь өөрсдийгөө сүйрүүлэхээс өөр ямар ч ашиг авчрахгүй. Тиймээс ард түмний дэмжлэгийг авч чадахгүй.