АН-ыг ордны олигархиуд нь нураалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Өнгөрсөн 30 жилд төрийн эрхийг хоёр нам ээлжлэн барьж ирлээ гээд хараах хүн байдаг. Үнэндээ улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг шилжүүлж байх нь зөв юм гэдэг бол орчин цагийн аль ч оронд батлагдсан зүйл. Отог овог, жалга довоороо талцаад ширэнгийн улс л байгуулах гээгүй бол өөр зам өнөөхөндөө алга. Гол нь өнөөдөр манай улсад төлөвшин тогтож, хүнээр бол эрийн цээнд хүрсэн нь хоёр л нам байгаа юм. Үүний нэг нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол зүгээр нэг халаасны эсвэл компанийн захирлын нам биш л дээ. Анх үүссэн цагаасаа асар их итгэл үнэмшил дээр тулгуурласан улс төрийн хүчин. Гэвч энэ зун болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө талцан бутарч нэг чигт зэрэг харж чадахгүй байдалтай болчихоод байна. Хоёр тамга, хоёр даргатай болчихсон тэдний аль аль нь “Бид хуваагдаагүй. Нэг хэсэг нөхөд үймээн тариад байна” гэж ярьж байгаагаас харахад ирэх нэг сарын хугацаанд эвлэлдэн нэгдэх гэхээсээ нэг нэгэндээ дэгээ тавьсаар таарах шинжтэй.

Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүнд хайртай, дуртайгаасаа илүү засаглалын тэнцвэрийг бодож сонголтоо хийж байлаа. Жишээ нь, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуу­лиар үнэмлэхүй олонх болсон МАН-ын дарга М.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан. Шалтгаан нь Х.Баттулга хүний хайлан гэдэгт биш эрх баригч намын үнэмлэхүй эрх мэдлээс сэргийлсэн л хэрэг. Одоо энэ нөхцөл байдал яг л давтагдаж байна. Гэвч олон нийтийг дагуулж чадах, итгэл үнэмшил төрүүлэх нэр дэвшигч АН-аас гарч чадав уу. Хуваагдсан намын нэг тал нь төв талбайд өлсгөлөн зарлахаар явж байхад СЕХ нөгөө талынх нь нэр дэвшигч С.Эрдэнийг нь бүртгээд авчихаж байгаа юм. Нэгдүгээрт, С.Эрдэнэ өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд намаа удирдаж ороод УИХ-д 11 суудалтай авсан. Энэ бол АН-ын хувьд бараг хуугаараа арчуулсан гэсэн үг. Үүнийхээ хариуцлагыг хүлээгээд намын даргаа өгөөд улс төрөөс зайгаа авах ёстой хүн нэр дэвшигч болоод явж байгааг намынх нь нөхөд ямраар хүлээж авах вэ. Эхнээсээ мөр зэрэгцэж явсан Ерөнхий сайд асан Р.Амаржаргалаас эхлээд элдвээр хэлээд эхэллээ. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн УИХ дахь АН-ын бүл­гийнхэн бол бүр ч чадахыг л бодно.

Тэгвэл АН-ыг өнөөдөр хэн ийм байдалд хүргэв. Үүнийг АН-ын жирийн гишүүдээс асуувал Ерөнхийлөгч Х.Баттулга л гэж нэрлэдэг. Учир нь Ерөнхийлөгч  тус намаас нэр дэвшихийн тулд хувьчилж авах гэж оролдсон нь өнөөдрийн ийм эмгэнэлтэй үр дүнд хүргэчихээд байгаа юм. Эргэн сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд шилжүүлсэн. Тухайн үед ялагдсан намын дарга ажлаа өгөөд улс төрөөс хөндийрч байна гэж бүгдээрээ харж байлаа. Гэвч намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн албан бус түшмэлүүд болж хувирсан л даа. Ядаж л байгуулагдаад даргаараа хэнийг тавьж байснаас нь харах хэрэгтэй. Х.Баттулгын халаасны хүн гэгдтэлээ цоллогдсон Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тавьж байв. Тэр цагаас хойш УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн улс төрийн акцуудыг дэмждэг бүлэглэл л болж хувирсан юм. Уг нь бол АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдээс өмнөх дөрвөн жилд байсан нь ганцхан Б.Пүрэвдорж. Энэ талаас нь бодоод үзвэл хоёр удаа үнэмлэхүй ялагдаж байхад тэсээд үлдсэн гэхээр улстөрчийнхөө хувьд эрэмбэтэй хүн байж таарна. Бас ч гэж хэлсэн үгээрээ эрх баригчдын эгдүүг хүргэж суудаг хүн. Тэр утгаараа шинээр байгуулагдсан намын бүлэг дотроо жин дарахаар байсан. Гэвч яахав ялагдаж, ядарсан намын хувьд Ерөнхийлөгчийгөө  бараадсан хэрэг л дээ.

Харин нөхцөл байдал тэр хүрээгээр хязгаарлагдаагүй юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын хурлуудаа хуралдуулж дүрмийн шинэчлэл хийсэн. Сонгуульд ялагдсан намын хувьд хийдэг л үйлдэл. Өнөөг хүртэл тэр өөрчлөлтийг нь Улсын Дээд шүүх бүртгэж аваагүй байгааг ч алгасъя. Хамгийн анхаарал татсан нь тухайн дүрмийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг явуулахад зориулсан заалт оруулах гэсэн оролдлого нь юм. Тодруулбал, АН-ын дүрмийн 5.12.4.1.2-т “АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажил­лаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд шууд Их хурал руу орно” гэж заасан заалт 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэйгээр оруулсан. Энэ нь АН-ын гишүүдийн дургүйцлийг хүргэхгүй өнгөрнө гэж байхгүй л дээ. Ямар МАХН биш анхнаасаа таван намын нэгдэл байсны хувьд бараг гишүүн бүр нь байр сууриа илэрхийлж эхэлсэн. Намын тамгаа өгөөд нам жим болчихсон байсан С.Эрдэнэ ч Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намын даргын нэрээ ашиглаад эргээд ирэх шалтаг болсон доо. С.Эрдэнэ “Нэг хүнд зориулсан дүрмийн өөрчлөлт хийлээ” гэж тэр цагаас хойш хэд ч хэлэв.

Улмаар Ардчилсан нам С.Эрдэнийн гэх байрнаас гарч ШИНЭН-ыг байгуулж сонгуулиар АН-ыг хорлосон гэгддэг Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болдын байр руу нүүсэн. Түүнээс хойш хоёр хуваагдсан нам тус бүртээ хуралдаж, хэрэлдэж өнөөдрийг хүрлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хоёр талдаа сонгоод СЕХ-г бараадах хүртэл үйл явдлыг дэлгэрэнгүй бичих гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүй биз. Гол нь өнөөдөр Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэж авсангүй гээд байгаа УИХ дахь АН-ын бүлгийнхнийг хэн дэмжиж байгаа юм бэ. Жирийн гишүүд нь битгий хэл нөхөрлөж, түшилцэж явсан хүмүүс нь ядахдаа сошиал орчинд дэмжээд ганц үг бичиж байна уу. Ерөнхий сайд байхдаа Х.Баттулга нарын гишүүдээс болж огцорч явсан Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ тайлсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөх болж нөмөрт нь хоргодсон гэж ярьдаггүй бил үү. Өнгөрсөн сонгуулиар бие дааж гарч ирээд АН-д эргэж элсээд хэд ч хонолгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд явж байгаад хэн дуртай байх юм бэ. Ерөнхийлөгч Х.Баттулга намынхныхаа дэмжлэгийг ч авч чадахгүй, улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч нэр дэвшиж чадахгүй болонгуут нөмөр нөөлөгт нь хоргодож, АН-ыг гадна талаас нь муухай харагдуулж байсан хүнийг нэр дэвшүүлнэ гээд яваад байж болох уу. Тийм болохоор дэмжлэг авч чадахгүй байгаа юм. Түүнээс биш халуун цустай ардчиллын партизанууд өнөөдөр төв талбайг дүүргэж байх ёстой биз дээ. ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, МАХН-ыг дамнаж яваад АН-д ирсэн С.Ганбаатарын араас уухайлах дургүй байгаа.

Монголчууд үнэмлэхүй эрх мэдлийг нэг талд өгөх дургүй байгаа. Гэхдээ одоо сонголтгүй сонгуулийн өмнө л ирж байна. ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Д.Энхбатыг сошиалд идэвхтэй хэдэн хүн л мэднэ. Орон нутагт бол бүр ч гавихгүй дээ. С.Эрдэнэ намын дэмжлэг битгий хэл эсэргүүцэлтэйгээр урагшилж явна. Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийнхэн түүнийг дэмжихгүй. Ийм нөхцөлд ялах магадлал байх уу. Монголын ард­чиллыг, АН-ыг өнөөдөр тус намын ордонд суусан олигархиуд нь нураалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НАМАА НУРААГЧИД (172.69.252.134) 2021 оны 05 сарын 08

Жинхэнэ намаа НУРААГЧИД гэж зав хэллээ

0  |  0
Zochin(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Ardchilsan nam dotroo uchraa oloo niitiig hamruulah geed shoudaad bh ym aa

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Хүрэлсүх л гарахгүй бол болоо

0  |  0
dorj(172.69.252.134) 2021 оны 05 сарын 07

Novshiin erguu avilgach henii zahialgaar iljig shig yam bicheed bn

0  |  0
zochin(172.69.34.98) 2021 оны 05 сарын 07

Ard tumen bid 30 jil denduu hultsengui yavlaa. Bidnii ur hiuhduudiin amidrald yamar ireedui huleej baigaag, oilgoh tenheltei hun tord alga. Ard tumen oorsdoo undsen huulua oorchilj, oorsdiinhoo amidraliin toloo zutgie. Namuudiin heruuld bitgii oroltdooroi. Yamar ard irgediin toloo setgeltei bish dee.

0  |  0
Зочин 2(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Ерөнхийлөгчөө сонгодог шудрага төрийг байгуулж , Монгол улсаа сэргэн мандуулахын төлөө ,цоо шинэ бүтцээр хөгжил дэвшлийн төлөө ажиллая. Аль ч намын талд хэнч битгий ор, өөрсдөө бүхнийг шинээр шийдэе. Энэ бүхнийг чиглүүлээд аваад явчих жихнэнэ ард түмний хүү лидэр , манлайлагч гарч ирж л таараа.

1  |  0

Zochin(172.69.45.138) 2021 оны 05 сарын 07

Negdmel bgaa l geh yum aimag oron nutgiin ANamiihan n yagaad duugui bna aa

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Эрх баригч МАН, АН,ерөнхийлөгчийг эрх мэдэл албан тушаалаас зайлуулахын төлөө ард түмэн бид нам харгалзаргүйгээр нэгдэн өөрсдийнхөө төлөө тэмцэе. Бидэнд одоогийн удирдлагууд, одоогийн ерөнхиылөгч, их хурал , одоогийн улс төрийн бүтэц , арга хэлбэр тохирохгүй байна. одоо биднийг на м нэрээр хооронд нь алалцуулж өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалахын төлөө ашиглах гэж бна. Бид эвлэлдэн нэгдэж монгол улсын иргэд бид нэг ашиг сонирхолтой учир энэ намууд, , олигархууд, офшорчин, алуурчин, үё үеийн төрд байсан дарангуйлагч нарын эсрэг тэмцэцгээе. Бид 2 танхимтай их хуралтай болж , их хурлаасаа

2  |  0

Энэ төрийн эрх барьж байгаа МАН, АН, Ерөнхийлөгч нар ард түмэн биднийг туйлдуулж, албан тушаал, эрх мэдлийн төлөө золиосолж , доромжилж бна. Одоо эд нар хоорондоо хийх тэмцэлдээ иргэд биднийг татан оролцуулж алах нь ээ. Иймд шудраг бус МАН,АН, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС салахын тулд иргэд бид эвлэлдэн нэгдэж эдний эсрэг тэмцэлд босьёо. Эдниыг бүгдийг нь заылуулая. Дээд доод танхимтай парламёнтийн засаглалтай, ерөнхтылөгч парламентээсээ сонгогддог төрийг шударгаар баыгуулахбн төлөө, өөрсдийнхөө төлөа эдэнтэй тэмцэе.

Иргэн(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

АН-ыхан хуйвалдагчид, авилгачид, луйварчид болж гүйцлээ гэж байсан нь үнэн байжээ. Хэдэн ч хулгайч нь шоронд сууж байна ? Хэд нь ялаас зугатааж чадав ? хэд нь ч шүүхээ хүлээгээд хог царайлаад явж байна ?

0  |  0
зочин(162.158.119.227) 2021 оны 05 сарын 07

хохинээ муусайн юмнууд эвлэж нэгдээд дотроосоо нэгийгээ гаргаад ирж чадахгүй Баттулга Алтанхуяг 2т намаа үгүй болгох боломжийг олгоод сууж байгаа бол одоо яаая гэхэвдээ

0  |  0
иргэн(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Ерөөсөө Хүрэлсүх гэдэг хүн ерөнхийлөгч болох шуналдаа хөтлөгдөөд АН-ыг үрэн таран болгох нь. Тэр төрийн байгууллагуудад шургалуулсан намчингуудаараа дамжуулан буснилуулж байна. Танайх маш буруу дүгнэлт тавьсан байна. Магадгүй Хүрэлсүхэд үйлчилж байх шиг байна. Хаалттай ч байж магадгүй.

1  |  1
Зочин(162.158.165.116) 2021 оны 05 сарын 07

Өө, эд ажрахгүй. Сайхан харагдаж байна. Ихэнх нь хулгайч, худалч, луйварчин, авилгачинг хэлэх үү. Тарга тэвээрэг ч сайн. Олбог судал, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй юм бол хаврын сайхан урин өдөр жаахан нарлаг л дээ. Юу нь буруу юм бэ? Угаасаа хорионд байсаар байгаад хэн хүнгүй залхаж гадаа талбайд хөлөө жийгээд ингээд суумаар л бодогдож байна шүү. Тэнгэр хараад л. Хэвтэх гоё шүү.

1  |  1
Z(172.68.144.11) 2021 оны 05 сарын 07

МУНДАГ ШҮҮ.

2  |  1
Зангараг(162.158.165.116) 2021 оны 05 сарын 07

Үгүй шүү Монгол оронд ардчилал одоо л жинхэнэ утгаараа ялж төлөвшинэ.

1  |  1
зочин(162.158.119.195) 2021 оны 05 сарын 07

Буруу тайлбар байна

1  |  0
баяр(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Тийм ээ, тийм үнэн шүү. Бүр тодруулбал ордонд байгаа болон ордонд орж төвхнөхийн тулд үзэл баримтлалаасаа хүртэл хазайж зүүнтнүүд /заримдаа хэт зүүнтнүүд/ болсон хэдэн улс төрийн хэнээтнүүд нь нурааж дууслаа. АН хувийн өмчийг хамгаалах, ажил хийж байгаа хүмүүсийг дэмжих бодлого гаргаж ирэхгүй харин ч МАН-саа илүү халамж ярьж хүний эрхийг уландаа гишгэж байгаа шүү дээ. Эд нар хүнийг шоронд /Содномдаржаа, Чимгээ / эрүү шүүлт тулгаж хүний эрхийг зөрчиж байхад эсэргүүцээгүй, өлсгөлөн зарлаагүй байж сонгуульд нэр дэвшүүлсэнгүй намын дарга болгосонгүй гэж өлсгөлөн зарлаж гэнэ.

2  |  1
Top