Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

2021 оны 05 сарын 08

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна. Засгийн газар цаашид  Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Засгийн газар мөн Тавантолгойд дулааны цахилгаан станц барихаар тусгасан. 450 МВт-ын хүчин чадалтай энэ станц томоохон бүтээн байгуулалтыг төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэт Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов. 

Ерөнхий сайд мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа. Компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал /209 сая м3 хөрс, 50 сая тн нүүрс/-ын  60 хүртэл хувийг  өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тн нүүрс олборлож, 172 сая тн-ыг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах лам(172.69.252.142) 2021 оны 05 сарын 09

Чадваргүй ерөнхий сайд аа солиочээ ПОПРОЛ СОЛИРОЛЫН ӨВЧИНТЭЙ ХОГ

0  |  0
Монгол(162.158.119.71) 2021 оны 05 сарын 08

Зэс, төмөрлөгийн үйлдвэр барьж ашилах тухай үе үеийн Засгийн газар ярьж төлөвлөөд үр дүнд хүрээгүй. Ярих төлөвлөсөн нь эрт үеийнх. Харин үйлдвэрээ барьж зэс, төмөр гаргаж ашигласнаар үр дүн гаргна. Мөрөөдөгчид бол өчнөөн.

0  |  0
Зочин(172.69.252.134) 2021 оны 05 сарын 09

Нэг зүйл санаанд орчихлоо. Дээр үед шинэ санаа хэлэхэд таг дуугүй байснаа хэдэн сарын дараа өөрийн санаачлага болгож бичээд мөнгө цохидог нэг дарга байж билээ. Түү шиг юм болж байна. Худалч хүнд арваад жилийн өмнө одоогийн ерөнхийлөгч Баттулга үйлдвэржүүлэх, түүн дотроо зэсийн үйлдвэр төмөрлөгийн үйлдвэр байгуулахын чухлыг ярьж төлөвлөгөө гаргаж батлуулж байсан. Өнөөдөр үүнийг нь МАН бүлэглэл, Оюун-Эрдэнэ гэгч санаачилсан болж байх шив дээ. Уул нь анх санаачилсан хүнд оюуны эрх нь хадгалагддагсан.

0  |  1
Top