АН-ын хагарал Америкт хүрэв буюу цаашид юу болох вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Ардчилсан нам хоёр хуваагдав. Эрдэнийнх эсвэл өөр хэн нэгнийх. Эрх баригч намдаа идэш болох нь. Чухам ийм хардлага байсан болохоор “Ардчилсан” намынхан төв талбай дээр өлсгөлөн зарласан. Ардчилсан намын өлсгөлөн одоо ч дуусаагүй байна.

Өлсгөлөн дуусаж, парадокс арилаагүй байгаа энэ цаг үетэй зэрэгцэн АНУ-д нэгэн үйл явдал олны анхаарлыг татав. АНУ-ын Сенатын танхимын гадаад бодлогын байнгын хорооны дарга Марко Рубио АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад Монголын ардчиллыг аварч үлдэх тухай өргөх бичиг барьжээ. Биднийг сонгуулийн ашиг хонжоо, өнөө маргаашийн үр дүнг хүлээн маргалдаж байх хооронд Америкт биднийг ардчиллаа хөл дороо гишгэлээд дэвсэж байгаа мэт дүгнэж байна.
 


ЯНКУУДЫН ДҮГНЭЛТ

Талбай дээр чухам юу өрнөөд, тавилан нь хаашаа эргэх гэж байгааг түр азнаад Америкууд чухам юу гэж дүгнэх гэж байгаад анхаарлаа хандуулъя. АНУ-ын Сенатын танхимын нэр бүхий гишүүд Монголын ардчиллыг хамгаалж үлдэх тухай асуудлаар тус улсын Төрийн нарийн бичгийн даргад өргөх бичиг гаргажээ. Сүхийн талбай дээр нэр бүхий гишүүд сонгох, сонгогдох эрхээ хамгаалан суулт, “өлсгөлөн” зарлах тухай зарлаж байгаатай энэ бүхэн давхацдаг. Дээрх өргөх бичгийг АНУ-ын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Марко Рубио, Сенатын танхимын гишүүн Патрик Лихи нар гаргажээ. Тэд өргөх бичигтээ “АНУ-нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх хувиршгүй сонирхолтой юм. “Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн Ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь  улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм” гэж дүгнээд цааш нь “...АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж богино хугацаагаар олон улсын ажиглагч багийг санхүүжүүлэн Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхийг нь үгүйсгэх оролдлого гарвал баримтжуулахыг уриалж байна” гэж дурджээ.

Ардчилсан намын нэр бүхий гишүүд талбай дээр өлсгөлөн зарлах мэдэгдэл гарсны дараа өдөр нь АНУ-ын Сенатын  танхимын дээрх гишүүд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өргөх бичиг барив. Бид сонгуулиас сонгуулийн хооронд тогоондоо л хэрэлддэг байсан бол одоо өөр болжээ.

Авторитар шинж чанартай хоёр том хөршийн дунд сонгуулийн тогтолцоогоо, ардчилсан чиг баримжаагаа хадгалж ирснийг барууныхан ч, АНУ-ч үнэлсээр ирсэн. Гэвч дээрх өргөх бичиг нь хоёр том эргэлзээг АНУ-д үүсгэж орхилоо. Монгол Улс АНУ-ыг гуравдагч хөршөө гэж тодорхойлон, иж бүрэн стратегийн түншлэлд шилжээд удаагүй байна. Энэ хугацаанд Монгол Улсын ноос ноолууран бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх эсэх тухай яригдаж байхад ардчилсан намын асуудал Төрийн нарийн бичгийн даргад хүрчихлээ. Хамгийн гол нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт маргаан дагуулсан арал, түүнчлэн БНХАУ-ын гадаад бодлоготой хамаарах хэд, хэдэн асуудал дунд Монгол Улсын ардчилсан намын асуудал “хавчуурга” болон хүрсэн нь энэ. АНУ-д Монгол Улсын Ардчилсан нам гэхээс илүү бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал Монгол Улсад нөлөөлж байгааг тодорхойлох л үндсэн зорилго бий. Энэ утгаар нь харахад Ардчилсан намд АНУ анхаарч байгаа мэт харагдаж болох ч гүнзгий утгаараа бүс нутгийн асуудал Монголд ч байгаа гэдгийг харуулах дипломат зальжин арга байсныг онцлон тэмдэглэх нь зүй.

Яг энэ өргөх бичгийн тухай асуудлаар олон улсын мэдээллийн агентлагуудаар мэдээлж байх цаг мөчид Ардын намын зүгээс ч дараах мэдэгдлийг хийгээд амжив. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “АНУ-ын Сенатор Марко Рубио-д нөгөө Мьянмарын цэргийн хунтад зөвлөгөө өгдөг, АН-д зөвлөгөө өгч байгаа DCI компани 47.6 мянган ам.доллар төлсөн баримт, линк нь энэ байна. Мөнгө төлж улс орноо дэлхий даяар муухай харагдуулах сонирхол хэнд байна аа!” гэж фэйсбүүк хуудаснаа жиргэсэн байв.

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ АМЕРИКТ ХҮРТЭЭЛТЭЙ ЮУ...

Үнэндээ ямар ч хүртээлгүй. Хүртээлгүй байсаар ирсэн нь Хойд Америкийн жижиг үндэстнүүд улс төрдөө хэрхэн хандаад одоо ямар замналаар явж байгаагаас тодорхой харж болно. Гагцхүү үүнд нэг л ньюанс байгаа нь улс төр болон эдийн засгийн багтаамжаараа АНУ-ын хаана ч хүрэхгүй Монгол Улс стратегийн иж бүрэн харилцаанд хүрсэнд оршиж байгаа. Үүний цаана чөлөөт худалдааны гэрээ гээд олон талын асуудал яригдана. Сенатын танхимын хоёр гишүүн их гүрний бүх асуудалд оролцох гэсэн амбицтай холбоотой болохоос Монголын ардчилалд санаа зовсонтой огт холбоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Монголын дотоодод өрнөөд буй улс төрийн асуудал Ардын нам, Ардчилсан намын гишүүдэд л хамаатай болохоос нийт улс үндэстний асуудал биш. Ардчилсан намыг өмчлөгчид одоо олон болжээ. Нэгэн цагт эрх мэдэлгүй, намын байрныхаа гадаа хашхирч явсан МоАХ “эрх мэдлийн” цулбуураас атгамагцаа Ардчилсан нам бол манай нам гэж “бодох” болов. Нэгэн цагт зүг чиг тодорхойлж яваад өнөө цагийн өнгөнд жаазлагдсан “Алтан гадас” манайх байсан гэж “ гуних” болов. Нэгэн цагт “эрх мэдэлгүй” ч тараан байршуулагч байсан “Шонхор” фракц МоАХ-тайгаа нэгдээд манай л нам гэж “гөрдөх” болов. Эрх мэдэлгүй ч үеийн үед нам дотроо зайрмаг долоосоор ирсэн МҮДН манай нам л даа гэж мэлзэж байна. Фракцууд дотроо төөрч байх хооронд намын тамга нь талийж одсон нь хуучраагүй шинэ түүх. Ардчилал гэдэг бол ил тод, нээлттэй, эрх чөлөөтэй, хэн нэгэн хүний амьдрал хэн нэгний автороор зурагддаггүй тийм нийгмийг хэлнэ. Өнөөдөр фракц болж толхилцоод байгаа субъектууд 30 жилийн өмнө чухамдаа үүний төлөө тэмцсэн. Гэвч эрх мэдлийн төлөө фракцаа, намаа, үзэл баримтлалаа ч мэдэхээ байсан нь “ардчилал” гэдэг бол чухамдаа “сөрөг хүчин” юм гэсэн ойлголтыг төрүүлээд байна.

Хэрэв үнэхээр ардчиллын малгайтай ах нар ардчиллын төлөө л байдаг юм бол энэ намын өмнөөс хэн ч дэвших, хэн ч өрсөлдөх эрхтэй. Гэтэл энэ ашиг сонирхол хэний таалалд нийцээд, хэний таалалд нийцэхгүй байна вэ. Энэ асуултыг л бодох хэрэгтэй. Хэрэв ойрын 30 жилдээ мөнхийн сөрөг хүчин байх гээгүй л юм бол коммунист системд ардчиллыг төсөөлөөд, түүгээрээ эрх мэдлийн гишгүүр хийж буй 50-иас дээш насны “авторууд” идэр залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй. Эрх мэдлийн гинжин хэлхээнд тэд ардчиллаар дамжин хүрсэн байж болох ч “ардчиллын” мөн чанарыг энэ нийгэмд хүмүүжсэн залуус нь үүрч гарах ёстой. Энэ бол аливаа нийгмийн бичигдээгүй дүрэм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.181.224) 2021 оны 05 сарын 11

АРДЧИЛАЛЫН АЛУУР ЭРХ МЭДЛИЙН ТѲЛѲѲХ ѲЛСѲГЧИД АМЬ ГАРАХ ГЭЖ БУЙГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙХОО

0  |  0
иргэн(202.131.246.154) 2021 оны 05 сарын 11

Та нар нам дорторх зөрчлөө л зохицуул л даа. Өөрсдийнхээ хагарлын өөрсдөө л зохицуул. Битгий өөр нам, ард түмэн рүүгээ чихээд бай. Ард түмний сонгосон нам л үйл ажиллагаагаа явуулж байна. Битгий ард түмнийг турхираад бай. Мөргөлдөөн дайн гарах вий л гэж ард түмэн айж байна. МАН, АН 2 эв зүйгээ л ол. Ард түмэн л лав буруугүй. АН хоорондоо тохиролцоод эв зүйгээ олбол дээр биз дээ. Хүчтэй сөрөг хүчин байх л ёстой та нар.

0  |  0
ama(217.172.251.135) 2021 оны 05 сарын 11

Нэгдүгээр хүн матаас бичжээ.Өнөөдүүл нь юугаач мэдэх вэ дээ.№1 д итгээд сандарч байгаа болотой.Амерк олон улс орныг самасандаа.Ливи,Украин,Ирак...Манайхыг чадахгүйл дээ.

0  |  0
(192.82.91.129) 2021 оны 05 сарын 10

hudlaa shaajaagaan

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 05 сарын 10

Монгодыг яаж самарч болох вэ гэдэг бүхий аргыг Баттулга сэдэж байна даа. Муу хүний үр дагавар их л уршиг дагуулна даа. Өөрөө ч үйлийн үрээ эдлж хариугаа хүртэх нь тодорхой.

0  |  0
ГАНАА(162.158.119.233) 2021 оны 05 сарын 10

ХОТНЫ НОХОД ХЭЭРИИН НОХОЙТОЙ НИИЛСЭН НЬ ЭНЭ ГҮЙЯААХАВДЭЭ НОХОД ХУЦАЖ ЖИНГИИН ЦУВАА ЯАВДАГААРАА Л ЯАВНА

1  |  0
сонгогч(162.158.119.159) 2021 оны 05 сарын 10

МАН-ЫН ЗГ -С ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НҮД НЬ ХОРССОН, АТААРХСАН ХҮМҮҮС ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХЭЭР УЛАЙРЧ БНА. АРГА Ч ҮГҮЙ БАЙХ. УЧИР НЬ САЙХАНБАЛАГ ТЭРГҮҮТЭЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛЖ, РИО ТЕНТОД ЗАРЧИХААД АНУ- РУУ ЗУГТААД ГАРЧИХСАН.ТЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ, ҮЗЭЭГҮЙ. ЧАДАХ Ч ҮГҮЙ.ТЭДНИЙ ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ӨЛСӨХ, ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГАХ, ТӨРИЙГ САМУУРУУЛАХ. АНУ УРВАГЧ САЙХАНБИЛЭГИЙГ МОНГОЛД ШИЛЖҮҮЛЖ ӨГ!!!!!!!!!!!!!!!

3  |  0
сонгогч(162.158.119.147) 2021 оны 05 сарын 10

МАН-ЫН ЗГ -С ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НҮД НЬ ХОРССОН, АТААРХСАН ХҮМҮҮС ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХЭЭР УЛАЙРЧ БНА. АРГА Ч ҮГҮЙ БАЙХ. УЧИР НЬ САЙХАНБАЛАГ ТЭРГҮҮТЭЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛЖ, РИО ТЕНТОД ЗАРЧИХААД АНУ- РУУ ЗУГТААД ГАРЧИХСАН.ТЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ, ҮЗЭЭГҮЙ. ЧАДАХ Ч ҮГҮЙ.ТЭДНИЙ ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ӨЛСӨХ, ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГАХ, ТӨРИЙГ САМУУРУУЛАХ. АНУ УРВАГЧ САЙХАНБИЛЭГИЙГ МОНГОЛД ШИЛЖҮҮЛЖ ӨГ!!!!!!!!!!!!!!!

2  |  0
зочин(162.158.166.17) 2021 оны 05 сарын 10

Амарбаясгалан МАН нь ХКН тай иж бүрэн түншлэл хөгжил дэвшил гэж ярьдаг Мөн МАН намын гишүүд үнэмлэхээ үзүүлээд хятадаар аялж туршлага судлаж,зөвлөлгөө авч болох тухай баримт бичигт харилцан гарын үсэг зурсан гээд ярьж байсныг санаж байна.Гэтэл америкийн сенатын гишүүнд тэр дор нь хариу өгч өөр үзэл баримтаар хөгжих гэж байгаагаа илэрхийлэх шиг боллоо доо

0  |  0
Чадраа(162.158.118.184) 2021 оны 05 сарын 10

Ардчилалаа аварч албан тушаал мөрөөдөгчид минь АНУ -ын мэдэлд орчихсон юм биш үү.Та нар минь юу л хийгээд байнадаа. Нэг сэжиг төрж муу совин татаад байх чинь.Та нарт монгол улсаа монгол түмнээ боддог монгол хүн байна уу. Одоо тоглож болсон бол больчих Америкийн сенаторууд төрийн нарийн бичгийн хэмжээнд баялаг ихтэй монголын асуудал яригдана гэдгийг яг юу гэж ойлгох вэ. Аймаар аймшиг ойрхон байгаа юм биш .Тусгаар тогтносон Монгол улсын язгуур эрх чөлөө алдагдвал хэн хохирч хэн хожих вэ .Зөвхөн хэвтэгсэд хожих уу ГОРЬД

0  |  0
Top