Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.12/ ТВ9 телевизэд ярилцлага өгсөн.
Тэрбээр энэ үеэрээ охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Ц.Анандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн. Шалгаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан. Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой" гэж сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сэтгэгдэл ( 9 )
Sod mongoloos benzin avahgui baiy. Sod mongoliin ajilchid ch iim hukii door ajilahaa bolij oor gzr ajilbal taarna.
Анандбазараа шалгуулаад чи үнэн мөнөө гаргулаач. УИХ гишүүнээсээ татгалз.
Гаж амьтан. УИХ гаж улсын суудаг газар болждэ. МАН100 энэ 30 өрхийнх юм чинь шийтгэж чадахгүй.Шийтгэсэн нэр зүүгээд дараа нь згрл хэлмэгдсэн хүн гардаг биздээ. Баян хүнд хууль үйлчлэхгүй гсн хуультай болоод бгааздэ
Су. Батболдыгоо яах юм бол. Аавын хууг алагчилаад яах вэ дээ.
Хүрэлсүх Анандбазартай хэрэг хам шүү дээ.
Гаж донтонг хөнгөлвөл таарна
энэ хүнийг байнга шоронд хийнэ, тэгээд л суллана. Их хурлын гишүүн болохоор нь ингээд өөнтөглөөд байхын? ямар учиртай юм бэ? хүмүүсийг ажлын байраар хангаж, улсад олон тэрбумын татвар төлдөг хүнээ ягаад ингээд оролдоод байдгын?
Цэгмэд гэдэг хүний нөөц хийдэг эмгэнийг нь шалгарчээ. Ажил амьдрал хайж очсон хүний нялх үрсийг ичихч үгүй арьс өнгөний үзлэгт оруулаад анандбузарт аваачиж тушаадаг хөгшин шулам гэдэг
Өөрийнх нь хэлж байгаагаар ямар ч буруугүй, БЭЛЭГ ЭРХТНИЙ хүчирхийлэл нэгээхэн ч удаа үйлдээгүй гэж байгаа бол гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад л хууль хяналтын байгууллагадаа шалгуулчих. Их Хуралд үлийгээ хийхэв, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүдийн тоо улам л нэмэгдэх болно. За тэгээд л А гишүүн нэг ч хүүхнийг БЭЛЭГ ЭРХТНИЙ хүчирхийлэлд оруулаагүйм байна гээл шүүхийн шийдвэр гараад ирэнгүүт тэр үнэмлэхээ шаардлагатай үед нь үзүүлээд үзүүлээд л явахгүй юу. Гишүүний эрх нь ч сэргэг. ГЭЖ ЗӨВЛӨЕ.