Ардчилсан намаас гарах өргөдлөө өгч, шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй учраас намаас гарах шийдвэрт хүрсэн гэх шүүмжлэлийг олон нийт хэлж байна. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?
-Нам дотроо шинэ реформ хийхээр төлөвлөж байсан ч надад боломж гараагүй. Энэ реформ бол Монголд хэрэгтэй. Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө маш удаан оршин тогтнох хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын бие даасан, аюулгүй байдал хангагдана. Бид бол хагас эрх чөлөөтэй хүмүүс. Багадаа коммунист нийгэмд өссөн, одоо бол ардчилсан нийгэмд дасан зохицож амьдарч байна. Эрх чөлөөтэй ардчилсан Монгол Улсад төрсөн залууст зориулсан улс төрийн нам хэрэгтэй болж ирлээ. Иргэний оролцоо гэдэг апп бид бүтээсэн. Ардчилсан эрх чөлөөтэй намд элсэх хүсэлтэй иргэн бүр энэ апп-ыг татаж аваад, бидний байгуулж буй шинэ намд бүртгүүлэх боломжтой. Энэхүү апп-аар дамжуулж байгаа газраасаа үл хамааран намын үйл хэрэгт оролцох боломжийг бүтээх гэж би Ардчилсан намаас гарсан. Ардчилсан нам дотор энэ оролцоог хангах гэж есөн сарын турш оролдсон боловч бүтээж чадсангүй. Эрх мэдэл хүрсэнгүй гэж хэлж болно. Яг өөрийн бодож байгаа зүйлийг залуучуудын хэмжээнд хэрэгжүүлэх гэж намаасаа гарсан гэж хэлж болно.
-Өөрөөр хэлбэл, бүрэн ардчилсан намыг бий болгоно гэсэн үг юм байна. Та өөрөө намын даргаар нь ажиллах уу?
-Мэдээж хэрэг би өөрөө үүсгэн байгуулагчийн нэрийг авч байгаа. Гэхдээ үүсгэн байгуулна гэдэг бол нэг хүний ажил биш. Олон хүнийг зохион байгуулахад оролцох ажлыг би хийнэ. Оролцсон хүмүүс маань та өөрөө энэ намыг аваад яваач гэдэг санал тавих юм бол намын дарга болж болно. Дүрмийн анхны төслийг боловсруулах ажлыг бол би өөрөө гардан хийж байгаа.
-Улс төрд өрнөж буй үйл явцыг харахад чанартай, чадвартай боловсон хүчнийг нэгтгэсэн шинэ намыг бол “ах нар” устгалд оруулахыг санаархдаг гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Чанартай, чадвартай боловсон хүчнийг нэгтгэж чадаагүй бол хэн нэгний халаасанд орох эрсдэлтэй байдаг юм байна. Энэ бүх эрсдэлээс сэргийлэхэд таны хүч хүрэх үү?
-Анх үүсгэн байгуулагдсан үнэт зүйлээсээ ухрах, шал өөр үнэт зүйлтэй популист улстөрч төрөх эрсдэлээс өмнө нь байгуулагдсан улс төрийн намууд сэргийлж чаддаггүй байсан. Хувь хүний бүртгэл, мэдээллийг багцлаад байдаг сүлжээг хэн ч таслан зогсоож чаддаггүй. Ийм асуудлыг таслан зогсооход нэг хүний оролцоо хүрэлцэхгүй. Үүнийг би маш сайн мэдэж байгаа учраас анхнаасаа блокчейн дээр суурилсан буюу бүртгэл нь ил тод, харилцан хяналттай байх схемийг хийж байгаа. Зөв удирдаж байгаа нэг хүнийг дагаж, сүрэглэж явдаг биш, харилцан бие биедээ хяналттай байдаг блокчейн технологи манай намын суурь бүтцэд бий болж байгаа. Технологи дээр ороод ирэхээр хурдтай явдаг учраас систем дотроо үнэт зүйлээ сахиж байгаа эсэхэд хяналт тавиад явна гэсэн үг л дээ.
-Орчин үеийн залуус нам дагах үзэл бодлоос ангид байхыг илүүд үздэг болсон энэ цаг үед та залуусыг нэгтгэсэн нам байгуулна гэж байгаа нь амжилт авчирна гэж та үнэхээр итгэж байгаа юу?
-Залуус өнөөдрийн намын боловсон хүчний сонголт, эрх мэдлийг хуваарилж байгаа дотоод дайныг хараад зайгаа барьж байна. Иймд эрх чөлөөтэй нийгмийн эрх чөлөөтэй иргэн танд өөрсөө хяналтаа тавиад, өөрсөө сонголтоо хийгээд явах эрхтэй нам байгуулж өгье гэж би зорьж байгаа юм. Энэ намыг бүтцийн хувьд шинэ технологи дээр суурилсан нам байлгана. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэний нэгдлийн нам болон Иргэний оролцооны нэгдэл нам гэсэн хоёр нэрээс сонгох боломжтой гэж мэдэгдэж байна. Энэ хоёр сонголтоос намын үүсгэн байгуулагчдын хурал хуралдах үед аль нэг нэрийг нь сонгоно. Өнөөдөр Иргэний нэгдэл гэдэг нэрийг сонгох боломж байна гэдгийг бидэнд мэдэгдсэн. Тэгэхээр ярилцаж байж эцсийн байдлаар намын нэрээ сонгоно.
-Та Ардчилсан намаас албан ёсоор гарчихсан уу?
-Би Ардчилсан намд ямар нэг албан тушаал хашдаггүй байсан тул өргөдлөө өгөөд л, намын гишүүнчлэлээс хасагдаж байгаа юм.
-Ардчилсан нам дотор үүсээд байгаа асуудал хэдий хугацаанд шийдэгдэнэ гэж та харж байна вэ?
-Ардчилсан нам дотор үүссэн бужигнаан бол ойрын хэдэн жилд шийдэгдэхээргүй түвэгтэй зөрчил байсан гэдгийг хоёр сунгаанд ялагдаж байж ойлгосон. Тэгэхээр энэ зөрчил арилтал хүлээх үү, эсвэл шинэ нам байгуулаад явах уу гэдэг сонголт бий болсон. Цаг хугацааны хувьд одоо байгуулж өгөх нь илүү үнэ цэнэтэй байгаа учраас шууд ажилдаа орсон.
-"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нам доторх сунгаанд ялагдал хүлээсэн учраас намдаа гомдоод гарчихлаа" гэдэг шүүмжлэлийг маш олон хүн хэлж байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Намд гомдох гомдлоор намаас гардаг байсан бол би аль 2000, 2008 онд гарч болох байсан. Намын гишүүд өөрсдөө эсрэг ажиллаж байгаад унагаах тохиолдол ч байдаг. Тэр бүх зүйлийг бүгдийг нь тэвчдэг. Тэвчсээр ирсэн, цаашид ч тэвчих чадвар надад байсан. Гагцхүү жинхэнэ ардчилсан нийгэм шаардаж байгаа залууст улс төрд оролцох боломжийг хоёр том нам олгохгүй байна. Тэгэхээр улс төрд орох хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ ардчилсан орны иргэн байх төлөвшил суусан иргэдэд боломж олгоно гэж бодож байна.
-Таны ард хэн байна вэ гэдэг хардлага ч явж мэдэх юм?
-Миний ард хэн ч байхгүй. Монголын эмэгтэйчүүд бие даасан, "хүчтэй" болсон. Эмэгтэй хүн хүчтэй байхаар ард нь хэн нэгэн байгаа гэж хардахаа болих хэрэгтэй. Ноёнтонгуудыг болиоч гэж хэлмээр байна. Нэр наагаад, нэрээ наалгаад байгаа хүмүүст ямар ч хамаагүй. Ц.Оюунгэрэл энэ зэргийн ажлыг хийж чадна.
Сэтгэгдэл ( 25 )
Хэцүү юм бэ. Зайлаад өгөөч.
Нөхрийнхөө толгойг залгигч явалдсан залуугаа залгигч америк өвгөний виагратай боов хөхөгч 1 дүүгээ алаад нөгөөг нь солиоруулагч алуурчин оюунгэрэл Зоригийг алсан элбэгдоржийн үйлдсэн аллагад амжилттай оролцоод Америкт сургуульд суралцсан.\nАлуурчин элбэгдоржийн гудас Алуурчин оюунгэрэл Наранцацрал болон бусад залуусыг алсан Алуурчин элбэгдоржид гарамгай тусалсан тул алуурчин элбэгдорж өөрийнхөө янханыг сайдын суудлаар шагнасан
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн дэвсгэр Алуурчин оюунгэрэл хуцаж улилгүй олон хүн алсан аллагуудынхаа нүглийг үүр.\nАвсандаа орж Үхэж далдрахаасаа өмнө үйлийн үрээ эдэл.\nАлуурчин элбэгдоржийн гудас Алуурчин оюунгэрэл үйлийн үрээ үхэж барагдуулахгүй харин өөрийнхөө Алуурчиний зулбасгууддаа өвлүүлж барагдуулна
Нөгөө Монголын хууль хүчнийхний өөдөөс бэлэн гаргадаг Америк өвөө чинь яасан вэ? хөө
ard chin battulga bgaag medehgui hen bgaan, buh mungiign gargii gee bizdee
Эргүү авгай тонил \n
Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнийн байгуулсан алуурчдын ардчилсан нам гээч өмхий жорлонгоос жорлон жорлон гэж гуагласаар байгаад жиигдсэн хөгшин *** -шуламыг Алуурчин элбэгдорж Алуурчин хурц Алуурчин баяр Алуурчин батүүл бөөлжтөл нь угжиж байна.\nХөгшин *** оюунгэрэл Алуурчны ажлыг залуу ***-шулам Оюундарь гээч үргэлжлүүлж алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонлонгийн Алуурчид хулгайчдаа магтан дуулж эхлэв
Хөгшин *** жороо сурав
танай намын байрны дорх нүхэнд 1 тахалтай тарвага байна лээ шүү.....наадах чинь тахал тараах аюултай.........
ene neg ervvl soliotoi n medegdehgvi avgai uls toroor toglohoo bolimoor yumaa
Egch hudlaa zurag bitgii tavij baigaarai kkk
Амжилт хүсье
шар өбөө нь хаачаа вэ
Shal demii mungu l uregdende. Uuriguu busdaas iluu uhaantai geed anduursan hamaaq chadaldai n daruu l bdag bxgui yu daruulgatai bai Mglin udirdagch bolovsrol bxgui Hurelsux Jenco bga blxoor sanaand n bagtaad baigaa bx ebe uy udahq duusna
Монголын эрдэм боловсролтой, эх оронч эмэгтэйчүүдийн нэг Ц.Оюунгэрэлд амжилт хүснэ.
Элбэгдож хүүдээ шинэ нам өөртөө хамгаалал бэлдэж байна өө
НАМ БАЙГУУЛААД ИХ д СУУДАЛТАЙ БОЛООД ТЭГЭЭД ЕӨК д НЭР ДЭВШЭЭД ЕӨК БОЛТЛОО НАС ХҮРЭХ ҮҮ ? НАСТААН ?
Demjnee
amerik chinatownruugaa zailaachee
Баяр хүргье
Хөгшин америк тагнуулч чинь одоо хэрэггүй гээд хаяаад явчихсан уу? Аргагүй шүү дээ. Ардаа авгай хүүхэдтэй юм чинь Ичээч
Yvts neehees amarhan.
Yvts neehees amarhan.
Гүй тэгээд тэр чинь хэнд хамаатай юм бэ? Нэг л их настрийндсан хүүхэн. Нам байгуулах чинь хуушуурын гуанз нээхээс хамаагүй амархан болсон цаг шүү дээ. Эрээс Алтанхуяг, эмэгтэйгээс чи жаахан намбатай, юм үзсэн юм шиг байвал зүгээр байна. Та нар энэ намаас хангалттай л цусалсан шүү дээ. Та нар ямар Ховд, Баянхонгорынхон биш дээ. Жаахан юм үзсэн юм шиг байгаач. Хэрэв үгүй гэвэл нам байгуулж суухаар тэр Баянхонгорынхны жагсаалд нийлвэл арай гоочтой биш үү? Зөвлөгөө өгөхөд. Ядаж ганц бидонтой үлдэх байлгүй дээ.
Монголд нам нэртэй түцнүүд их бна жишээ нь Бум- ялах гээд түм ялагдагчийн нам шиг болж болохгүй шүү.