С.Эрдэнэ “Сүнсгүй тамга” өвөртлөөд сүрийг үзүүлэх хэрэг байна уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хуралдаж хуваагдсан АН-ын тамганы асуудлыг нэг талд нь гаргажээ. Ингэхдээ Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын талын тамгыг хүчингүй гээд С.Эрдэнэ, М.Тулгат нарынхыг жинхэнэ гэж үзсэн байна. Гэхдээ бас “Шүүхийн шийдвэр С.Эрдэнийн талд гараагүй, Ц.Тувааны талд ч гараагүй. Маргаан буцаад анхан шатны шүүх дээр л очсон” гэж тайлбарлах хэсэг ч байна. Ямартаа ч шүүх хуралдаан дууссаны дараа өмгөөлөгчид нь хийгээд нэгэн цагт Ц.Элбэгдоржийн зөвлөх явсан, одоо бол С.Эрдэнийн талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хэсэг нь мэдээлэл хийж “Бид жинхэнэ тамгатай боллоо” гэж зарлав.

Ийнхүү сонгуульд АН-аас С.Эрдэнэ нэр дэвших асуудал шуударч байгаа бололтой.

Анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгууль угтаж үүссэн АН-ын тамганы асуудлыг шүүх шийдлээ гээд бүх зүйл болчихож байгаа гэвэл тун гэнэн ойлголт болно. Магадгүй шүүхийн энэ шийдвэр шархан дээр нь давс цацчихсан байж мэдэх юм. Учир жинхэнэ хорсол одоо л эхэлнэ. Нэгдүгээрт, М.Тулгатын АН талаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд байгаа С.Эрдэнэ гэдэг хувь хүний асуудал бий. АН зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй хагаралдаад байгаа юм биш. Жаахан түүх сөхье. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үнэмлэхүй ялагдсан АН-ын даргаар С.Эрдэнэ тодорч байлаа. Ялагдсан нам дотор өрнөдөг л зүйл. Гэхдээ өнөөдөр ч хуучраагүй яриагаар бол тухайн үед намын гишүүн биш хүмүүсээр санал өгүүлсэн, ноолууран цамц тараасан гэх асуудлаас эхлээд жигтэй юм цөөнгүй дуулддаг. Намын дотоод сунгаа, жижиг сонгууль болгоны ард бий болж байдаг асуудал л даа. Гол нь С.Эрдэнэ гэдэг хувь хүн АН-ыг улсын хэмжээний нам байхад нь аваад жалга довны бүлэг болгож жижигрүүлсэнд л байгаа юм. АН өөрөө их онцлогтой. МАН-ын хувьд нэг лидер гаргаж ирээд тойрон хүрээлээд явдаг бол АН анхнаасаа таван намын нэгдэл гэдгээрээ дотоод фракцуудынхаа нэгдлийг зохицуулсан менежер удирдаж байж амжилтад хүрдэг. Өдгөө л муу нэр зүүчихээд байгаа болохоос биш Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг даргаар нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан тэртээ жилүүдэд АН том, жижиг таван сонгууль дараалан ялалт байгуулж байв. АН-ынхан өнөөгийнх шиг дуу чимээгүй биш, харин ч бүр “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж ханхалздаг байлаа шүү дээ. МАН-ын толгой гишүүд нь гадаадаар нэг тарчихсан, энгийн дэмжигчид нь өөрсдийгөө МАН-д талтай гэдгээ нууж явсан цаг байлаа.

С.Эрдэнэ АН-ыг даргалсан өнгөрсөн хэдэн жилд намын дарга төвтэй болгох оролдлого хийсэн юм. “Алим модноосоо хол унадаггүй. АН-аас явсан хүмүүс сайнаа үздэггүй” эсвэл “Том намаас явлаа гээд ард нь өчнөөн гишүүд бий” гэх зэргээр хэт дээрээс харсан, захиргаадсан үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлого бүр нь олон гишүүд, дэмжигчид тэр байтугай лидерүүдийнхээ ихэнхийг түлхэхэд хүрсэн. Тэрнийг, түүнийг намаасаа хөөлөө гэсэн бичиг цөөнгүй цохож байсан нь хэвлэлийн архив сөхвөл гараад л ирнэ дээ. Ийм дээрэнгүй, төвлөрсөн удирдлагатай байхыг АН-ынхан тэвчдэггүй. Дээрээс нь бас намын шат шатны сонгуулийг дэнчин, бооцооны мөнгөтэй болгосон, өндөр татвараар санхүүжилт бүрдүүлсэн, бүрдүүлэхийг оролдсон гээд яриад байвал их юм бий.

Ингэж аашилж, аягласны харгайгаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН дахиад салам ялагдаа биз дээ. Намаас нь тасраад гарчихсан хүмүүс ШИНЭН гэдэг нам байгуулаад хорлоогүй юу. Энэ хэний ажлын үр дүн юм бэ. Хамгийн гол нь АН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа эргээд 2016 оныхоо нөхцөл байдал дээр эргээд ирсэн юм. С.Эрдэнэ ч намын даргын ажлаа Ц.Туваанд шилжүүлээд нам жим боллоо. Болдог юм болдгоороо л болов. Харин өнөө Ц.Туваан нь бас намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдгээ мартаад дарга шиг аяглаж эхэлсэн л дээ. Гэхдээ гэм хороор бага. Нэг алдаа нь Их хурал хуралдуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшигчээр зарлаж шууд Их хуралд танилцуулах маягийн хугацаа­тай дүрмийн өөрчлөлт оруул­чихсан. Өмнө нь Ерөн­хийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ийм эрх эдэлсэн гэдэг өнцгөөр гаргасан шийдвэрээ тайлбарладаг юм билээ.

Үүн дээр нь дөрөөлөөд С.Эрдэнэ тамга, тэмдгээ шинээр аваад хүрээд ирсэн. Нам нь даргаа солиогүй байхад би хэвээрээ байгаа гээд ирээд мордчихсон хэрэг. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлэх маягтай болсон үед С.Эрдэнийг дэмжигчид ч бэлэн байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын аль өнгөтэй өөдтэй болгоныг баривчилж, мөрдөж байсны ард Х.Баттулгыг буруутгадаг, үгүй ядах нь ээ хуруугаа хөдөлгөсөнгүй гэж зэмлэдэг ардчилагчид олон. Тэд хүрээлж аваад Х.Баттулгаас АН-ыг салгах аянд мордсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болоод байгаа. АН-ын тэмцэгчид гэхээсээ эрх баригчдын оролцоо үүнд илүү байсан байж таарна. Ингээд АН-ыг ардын, ордны хэмээн албан бусаар хуваан бужигнуулсан үйл явцын ар дээр С.Эрдэнэ АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон тодроод өнөөдөртэй золгож байна даа. Өнөө эргэж ирээд тамгаа шинээр хийлгэж авахад нь дэмжиж явсан Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар нь хэлдгээ хэлээд нүүр буруулав. Арга ч үгүй.

Энд хэд хэдэн логикгүй зүйл бий. Эхнийх нь С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар намаа үнэмлэхүй ялагдуулсан хариуцлага хүлээх байтал нэр дэвшигч болсон явдал. Энэ намын олон гишүүн үүнийг гайхахын дээдээр гайхаж байгаа биз. Хоёрдугаарт, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гэдэг бол нам дотроо эрэмбэтэй хэсэг нь гэж явдаг. Тэд нь өнөөдөр дэмжихгүй нь ойлгомжтой байна. АН-аас сонгогдож байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ч нүүр өгөхгүй нь тодорхой. Тэгэхээр С.Эрдэнэ дахиад л АН-ыг ялагдал руу чирч яваа юм биш биз гэсэн хардлага үүснэ. Бүр цаашилбал яг АН-ын төлөө байна уу гэдгийг ч асуух шаардлагатай. Тамга, тэмдэг надад байхад та нар яах юм гэдэг өнөө л хуучин барилаараа дээрээс харах өнгө аяс үзүүлж байгаа нь өчигдөр болсон тойрон хүрээлэгчдийнх нь мэдээллээс мэдрэгдэж байна лээ. Нам бол тамга, нэг хуудас цаас биш. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн гишүүдтэй төрийн бус байгууллага юм. Түүний тамга хэнд ч байлаа гээд дэмжлэг хүлээхгүй бол урагшлахад хэцүү. Үүнийг л одоо ойлгох ёстой юм. Дагуулж яваа хүмүүс нь бас эрээвэр хураавар. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тэтгэж, дээшлүүлсэн гэгддэг залуусаас эхлээд сүүлд замын дундаас ирж нийлсэн МАХН-аас гарсан О.Баасанхүү явж байгаа. Итгэл үнэмшил төрүүлэх тал дээрээ тун ч барьцгүй. Ирэх сонгуулийн үр дүн ч бас яаж гарах юм билээ. Магадгүй хүч түрсэн арга барилаар яваад байвал Н.Энхбаярын хувь заяаг ч давтаж мэдэхээр л байна. Тамгандаа бус намынхаа эв нэгдлийг хангаад явах ёстойгоо хэзээ ойлгох юм бүү мэд ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдоржий(178.196.223.0) 2021 оны 05 сарын 24

Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнэ.\nАвгайгаа алсан Алуурчин эрдэнэ\nНайзыгаа алсан Алуурчин эрдэнэ

0  |  0
Алуурчин элбэгдорж(178.197.212.237) 2021 оны 05 сарын 24

Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнэ өөрийнхөө толгойлсон алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгоос өөрөө өөрийгөө шалгаруулж ерөнхийлөгч болохоор шуналджээ.\nАвгайгаа алсан Алуурчин эрдэнэ, Найзыгаа алсан Алуурчин эрдэнэ

0  |  0
Hdh(150.129.140.84) 2021 оны 05 сарын 19

Erdene pizda yasan olon tamga humuust ugdug lalar ve

0  |  0
Ццц(150.129.142.23) 2021 оны 05 сарын 19

Албаар ийм намдаа хөөгдсөн нэр нүүргүй Эрдэнийг дэвшүүлж байгаа нь сул өрсөлдөгчтэй байх Хүүкийн н ажил шдээ энийг золбин нохой ч ойлгохоор байхад

0  |  0
Zochin(202.9.40.184) 2021 оны 05 сарын 19

Huk yalna aa Erdenee

0  |  0
hghg(103.23.50.131) 2021 оны 05 сарын 19

hahaha aimar garchigtai

0  |  0
м(202.55.191.46) 2021 оны 05 сарын 19

энэ улсын шүүх 1 намынх болсоныг үзлээ харлаа үнэн алга эрдэнэ тамга тэмдэгээ хадагтай бариад туваанд өгөж байхыг монголчууд бүгд харсан ийм байхад шүүх ягаад ийм шийдвэр гаргав шүүхийг дэлхийн шүүхэд өг

2  |  0
Top