Хонгконгт төвтэй, англи хэл дээр хэвлэгдэн гардаг “South China Morning post” сонинд “China’s ban on Australian coal causes surge in imports from Mongolia, but difficulties remain” буюу “Хятад Австралийн нүүрсэнд хориг тавьснаар Монголоос импортлох хэмжээ нь эрс нэмэгдсэн ч, бэрхшээл байсаар байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Нийтлэлд “Бээжин Австралиас нүүрс импортлохыг хориглосноос хойш Хятадын гангийн үйлдвэрүүд болон цахилгаан станцууд Индонез, ОХУ, АНУ, Өмнөд Африк Монгол зэрэг улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлсэн. БНХАУ Австралийн коксжих нүүрсийг импортлохоо зогсооход улс төрийн шалтгаан нөлөөлсөн байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам Бээжин тавьсан хоригоо эргэж харахад хүрч магадгүй гэдгийг шинжээчид онцолжээ. АНУ, ОХУ, Канад, Индонез зэрэг ханган нийлүүлэгчид богино хугацааны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаатай холбоотой Австралийн Хятадын нүүрсний зах зээлд үүсгэсэн томоохон орон зайг одоохондоо Монгол орлож байна. “S&P Global Platts” Хятадын хойд хэсэг Монголын нүүрсийг хэрэглэхэд асуудалгүй ч өмнөд хэсэгт нь нүүрс тээвэрлэх ложистикийн бэрхшээл, зардлын улмаас хүндрэл үүсэх магадлалтай гэж үзэж байна.
“S&P Global Platts”-ийн шинжээч Жеффери Лу Йиле Вэнг "Монголын нүүрс чанараараа Австралийн хатуу коксжих нүүрсийг орлож чадахуйц. Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь Монголд түүхий эдийн, ялангуяа ган хайлахад ашигладаг коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр суурь эзлэх боломжийг олгож магадгүй” гэдгийг онцолжээ.
“S&P Global Platts”-ийн мэдээлснээр, Австрали өнгөрсөн жил сүүлийн гурван жилийн дунджаасаа илүү их коксжих нүүрсийг Хятадад экспортлосон байна. CRU-гийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Ву “Хятад, Монголын хооронд улс төрийн харилцаа улам бэхжиж байгаа нь Монголын нүүрсийг ашиглахад түлхэц болсон байж магадгүй” хэмээжээ.
Монгол Улс өнгөрсөн онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (APTA) нэгдэн орсноос хойш Хятад руу экспортолдог 366 төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулахаар тохиролцсон нь хоёр улсын худалдааны эргэлтийг өргөжүүлэхээр байгаа юм. Гэсэн ч монгол нүүрсний үнэ өндөр, тээврийн зардал, чирэгдэл, чанарын асуудлаас болж Хятадын хэрэглэгчид Австралийн хоригийг эргэн харах талаар шаардлага тавьж магадгүй. Монголын коксжих нүүрсийг Хятадад, тэр дундаа Хэбэйгийн гангийн үйлдвэрүүд өргөнөөр ашиглаж байгаа. Гэсэн хэдий ч өмнө нь Австралийн коксжих нүүрсийг хэрэглэж дадсан гангийн үйлдвэрүүд сонголтоо өөрчлөх шаардлагатай тулгарч магадгүйг шинжээчид онцолжээ.
Хятадын өмнөд нутгууд, тэр дундаа далайн эргийн мужуудад далайн тээврээр нүүрс хүргэх нь амар байдаг бол харин Монголоос нүүрс худалдан авахад төмөр замаар тээвэрлэх явцад осол гарах, төмөр замын даацын асуудал зэргээс шалтгаалан олон хүндрэл үүсдэг байна. Гэтэл өөр орноос нүүрс импортлох боломж бага байгаа нь тэдгээр гангийн үйлдвэрүүдэд дотоодын өндөр үнэтэй нүүрсээ хэрэглэхээс өөр сонголт үлдээхгүй бололтой. Хэрэв тэгвэл үйлдвэрүүдийн ашиг орлогод хүндээр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Жишээлбэл, Канад, АНУ, Мозамбик, ОХУ зэрэг өөр нүүрс экспортлогч орнуудаас нүүрс худалдан авъя гэхэд тэдгээр нь аль хэдийн өөр худалдан авагчийн захиалгад дарагдсан, эсвэл хомсдолтой байгаа. Түүнээс гадна дээрх экспортлогчдоос худалдан авсан нүүрс маш хол замыг туулах учир хэтэрхий уддаг гэнэ.
Тухайлбал, Баруун Канадаас нүүрс захиаллаа гэж бодоход дор хаяж 21 хоног, харин АНУ-аас 45 хоногийн дараа ирдэг байна. Хязгаарлагдмал импортын хувилбаруудаас гадна чанарын асуудал нь Хятад дахь хэрэглэгчдийг хохироох бас нэг хүчин зүйл юм. "Австралийн дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрс нь бат бэх чанар, хүхэр,үнс бага ялгаруулдаг. Харин БНХАУ нүүрсний экспортоо зогсоогоод буй энэ үед Австрали хэдийн Бээжинг орлох түнш хайж эхлээд байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
П И З Д А. ТӨМӨР ЗАМ.