АН: Хар машины лиценз дууссан ч СЕХ сунгуулаагүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр /2021.05.20/ боллоо.

Уулзалтын дараа АН-ын дарга М.Тулгат, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийв. 

Тэд "Хар машины лиценз дууссан ч СЕХ сунгуулаагүй бөгөөд хэдэн IT залуу хакерддаг. Саналын хуудсыг гараар тоолох үед хэвлэмэл хуудас нь бэлэн байж байдаг. Үүнд МАН-ын удирдлагууд оролцсон. Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар мөнгө өгч, үр дүнгээ захиалсан, Эцэст нь Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн мэтийн хүмүүс сонгогдсон" гэж мэдэгдэв.

Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулахдаа санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлж, өөр серверийн дүнг 30 минутын хугацаанд харуулж, нэр дэвшигчдийн сонгуулийн дүнг худал мэдээлсэн байж болзошгүй гэдгийг бичигт илэрхийлжээ. 

Канадын “Dominion voting” компани албан бичгийнхээ төгсгөлд “Манай системийг төлөвлөөгүй байдлаар хэрэглэснээс үүдэн сонгуулийн орой эргэлзээтэй байдал үүссэнд харамсаж байна" гэж бичсэн байсан аж. 

АН-ын дарга М.Тулгат "Энэ асуудлыг хуулийн байгууллага зургаан сар шалгаад, хохирогчгүй хэрэг нэрээр хаасан. Хохирогчгүй гэж үзээд хааж байгаа нь туйлын аюултай юм" гэв. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(202.126.89.177) 2021 оны 05 сарын 21

ӨМНӨХ БҮХ СОГУУЛИЙГ МАН НАМЫН ЛУЙВАРЧИД ХАР МАШИНААР ХАКЕРДААД ЭНЭ 65, 62 СУУДЛЫГ ЛУЙВАРДАЖ АВСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМД ЭНЭ СОНГУУЛИЙГ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ. ХҮРЭЛСҮГ ӨӨРӨӨ СОНГОГДОХЫН ТУЛД УЛАЙРЧ БАЙНА. ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА. ЭД НАРЫН БУЛХАЙ ЛУЙВАРЫГ ИЛЧИЛСЭН ЗАЛУУГ АЛЖ Ч МАГАДГҮЙ ШҮҮ. АН НАМЫНХАНД ЗАХИЖ ХЭЛЭХЭД НААД ЗАЛУУГАА САЙН ХАМГААЛААРАЙ.

0  |  0
сонгогч(202.9.46.17) 2021 оны 05 сарын 20

АН ЗАСАГТ БАЙХДАА ЭНЭ ХАР МАШИНУУДЫГ ХАМГИЙН САЙН НЬ , ХЭН Ч ХАКЕРДАХ БОЛОМЖГҮЙ ГЭЭД АВЧИРСАН. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СҮҮЛИЙН 3 УДААГИЙН СОНГУУЛЬ , УИХ- Н СОНГУУЛИУД БҮГД ЭНЭ МАШИНААР ЯВАГДСАН. ЭНЭ ЗАЛУУД ХЭН НЭГ НЬ ЮМ БИЧЭЭД ӨГЧИХӨЖ, ЗАЛУУ МААНЬ УЧРЫГ НЬ Ч ОЛОЛГҮЙГЭЭР ТҮҮНИЙГ НЬ ТҮГЖЧИН УНШИВ. … ИЙМЭРХҮҮ ТААРУУХАН ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ ТАВИЛАА… ДАРААГИЙН ҮЗЭГДЭЛ НЬ ЮУ БОЛ ???

1  |  0
zochin(138.128.88.208) 2021 оны 05 сарын 20

haa saigui shantaajnii garuud ajildaa orjdee

0  |  0
Уянга(45.72.91.20) 2021 оны 05 сарын 20

яагаад ингэж худлаа юм яриад байгаа юм болоо Сонгууль дөхөхлөөр арай л хүнээ байх юмаа Одоо ийм юманд итгэх хүн байхгүй шүү

0  |  0
Азжаргал(23.250.93.65) 2021 оны 05 сарын 20

нэг муу мөнгө нэхэж хүн шантаачлагчтай нийлээд ийм балиар юм хийхээ АН-ынхан болино уу

0  |  0
Зочин(45.72.62.126) 2021 оны 05 сарын 20

Х.Баттулга хар машиныг хакердсан юм уу, ха ха ха

0  |  0
Номинэрдэнэ(45.57.201.181) 2021 оны 05 сарын 21

Эрдэнээ гэдэг хулгайчид энэ худалч залуугаас өөр хүн алга уу

1  |  0
Отгонбаяр(45.72.91.30) 2021 оны 05 сарын 20

Энэ одоо юу яриад байгааа юм бэ? ярьж байгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа юм уу

0  |  0
Zochin(45.72.62.128) 2021 оны 05 сарын 20

Jujig tavichih ymaa suuldee bur yu ch oilgohoo bailaa Erdene guai uuriihuu durgui garuudiig niiluuled zohiol bichchihsen ym bishvv xxa

0  |  0
сонгогч(202.9.46.17) 2021 оны 05 сарын 20

ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИЙГ АН-С ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ИХ ХЭМЖЭЭНМЙ ДОЛЛАР ТӨЛСӨН ТЭР АНУ-ЫН КОМПАНИ ЧИНЬ ХАКЕРДАХ НЬ ТОДОРХОЙ. ...ЯЛАГДАХАА МЭДЭЭД АН СОНГУУЛИЙГ БУДЛИАНТУУДАХЫН ТУЛД ИЙМ ГЭРЭЭГ САНААТАЙГААР БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ҮӨВШӨӨРЧИХ...ТА НАР 7-Р САРНЫ1-НД ГАРГАХ ҮЙМЭЭНИЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БНА...

1  |  1
Top