ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

2021.05.21 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

 

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.07-20.31
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Уул

Аргын тооллын 5 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 9, Харцага одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Өчүүхэн дүүрэн болох улирал (3 цаг 54 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top