Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ирэх даваа гарагт СЕХ-ноос үнэмлэхийг нь гардуулна.
Ардчилсан тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилд Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН хоёрын дунд өрнөж ирлээ. 2017 оны сонгуулиар УИХ-д ганц суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа хоёр шаттай болгож орхисон. Бусдаар бол баруун, зүүн жигүүрийн хэн нь авах вэ л гэж ярьдаг байв. Тэр байтугай аль нам нь УИХ-д олонхийг бүрдүүлж байгаагаас шалтгаалж нөгөө нь ялдаг тал бий. Энэ өнцгөөс харах юм бол УИХ-ын сонгуульд хоёр дараалан үнэмлэхүй ялагдал хүлээчихээд байгаа АН-д боломж өндөр. Харин нэр дэвшүүлсэн байдлыг нь дүгнэхэд өөр таамаг гарах магадлал байна.
Эхнээс нь ярья. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй болгосон. Үүнийг дагасан маргаан УИХ, Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хэсэгхэн өрнөөд өнгөрлөө. Шинэ хуулиар Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон юм бол яг л энэ шалтгаанаар дахин хоёр жил алба хаших учир бийг зарим хуульч тайлбарлаж байгаа. УИХ-ын дарга асан Р.Гончигдорж уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ч хандсан байх. Гэвч бас л олон нийтийн анхааралд орсонгүй тэгэсгээд өнгөрч байна.
Энэ бол нарийндаа намын доод, эгэл гишүүдийн дэмжлэг сул байгаатай л холбоотой юм. Нам нь цул, нэг зорилготой байж чадвал эрх баригчдыг сандаргаж чадна. Гэтэл тэгсэнгүй. Улмаар хоёр хуваагдсан АН-ын М.Тулгат даргатай тал нь шүүх дээр ялж, тэндээс тодруулсан С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөллөө. Энгийн ойлголтоор бол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-ыг удирдаж ороод үнэмлэхүй ялагдал хүлээсэн хүн шүү дээ. Хариуцлага тооцоод улс төрөөс явуулах байтал дараа жил нь болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидат болоод намаасаа тодроод ирлээ. Үүнд нь дургүйцэж адгаж байгаа хүмүүс УИХ дахь АН-ын бүлгийн хэд л байх шив. Түүнээс биш доогуураа үймж, шуугиад “Энэ чинь юу болоод байна” гээд босоод ирж байгаа юм алга. С.Эрдэнэ гэдэг сайн хүн, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэхээсээ илүүтэй, өнөө л намын гишүүд, дэмжигчид нь ач холбогдол өгөхгүй байна л гэж харагдаад байгаа юм.
Ерөнхийдөө АН-ын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ илүү дотоод зодоон тулааныг л ажиглаж байгаа хүн олон байна. Түүнээс биш өнгөрсөн намраас ил гарсан хагарал нь өнөөг хүртэл анивал анихаар даа. Аль ч сонгуулийн өмнө дотроо толхилцож байснаа цугтаа нэг хоолонд ороод гарч ирэхдээ л найрамдчихдаг хүмүүс биш бил үү. Тэгвэл чухам яагаад ийм чухал сонгуулийн өмнө дотроо хуваагдаж, хагаралдан хайнга загнаж байна вэ. Ардчилсан нам яагаад ийм байдалд орчихсон бэ гэдгийг тайлбарлахын урьдаар МАН-ын туулсан тэртээ арав гаруй жилийн өмнөх явдлыг сануулах хэрэгтэй болно. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намаас нэр дэвшин сонгогдож байсан Н.Энхбаяр өрсөлдөөд ялагдаж байв. Сонгуулийн үеэр ч тэр, дараа нь ч мөн ялгаагүй Н.Энхбаяр “Манай нам миний төлөө ажиллаагүй, ажиллахгүй байна” гэдэг гомдол тээсэн. Үнэхээр ч тухайн цагт МАН-ын даргаар ажиллаж байсан Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх нар түүнд дэм болохоос татгалзсан юм. Ийм нэг яриа байдаг. Сонгуулийн үеэр аливаа намаас аймгууд руу төлөөлөгч явуулж сурталчилгааг ил, далд хэлбэрээр идэвхжүүлэх ажил хийдэг. Гэтэл 2009 оны сонгуулиар МАН-ын удирдлагууд тийм ажил хийхээс ч цааргалж байж. УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэд “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэмжээд Дорноговь аймагтаа ажиллая. Хүн хүчгүй хачин байна” гэхэд намын удирдлагууд нь “Өөрөө мэд дээ” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд Дорноговь аймагт Н.Энхбаяр 63 хувиар ялсан байдаг. Хөдлөх тун дургүй байсан байгаа биз.
Тухайн үед ялалт ойрхон байсан МАН-ын удирдлагууд ийнхүү аягласан нь бас учиртай. Ерөнхийдөө Н.Энхбаяр гэдэг нэг бул хар чулууг зайлуулахгүйгээр урагшаа явахгүй юм байна гэдэг үзэл тарчихсан хэрэг. МАН доторх “Энэ чинь дарангуйлагч болчих юм биш биз”, “Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчидтэй нь явуулахгүйгээр намын энэ олон эгэл гишүүд урагшаа цухуйна гэж байхгүй юм байна”, “Энэ чигээрээ улс орныг хувьчлаад авах нь дөхлөө” гэдэг уур амьсгал бүрдсэн хөрсөн дээр Н.Энхбаярын ялагдлыг зурсан юм. МАХН нэрийг МАН болгон хувиргахыг Н.Энхбаяр эсэргүүцэж, МАН болгохоор У.Хүрэлсүх улайрч байсан гэдэг бол өнгөн тал л даа. Харин Н.Энхбаяр гэдэг хүнээр төлөөлүүлэн өмнөх үеэсээ татгалзахаар шийдсэн гэвэл илүү ононо. Сонгуульд ялагдсан Н.Энхбаяр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр МАХН нэрээ сэргээж намаа хуваасан дуулиан үүний дараа яригдах зүйл. Ийнхүү Н.Энхбаярыг багаар нь намын удирдлагаас холдуулсны дараа бүрэлдэн тогтсон МАН өнөөдөр залуусаар цус сэлбэдэг, жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг гэх өнөөгийн имижээ олсон. Гээд яахав, мэдээж МАН-аас салсан МАХН-даа чирэгдэж цагтаа том, жижиг таван сонгууль дараалан ялагдаж байв. Тэр ялагдлуудын дараа гялалзсан ялалтууд нь ч үргэлжилж л байна. Одоо бүр МАХН-аа ч буцаагаад нэгтгэчихлээ.
Харин АН-ын хувьд МАН-ын туулсан тэртээ жилүүдийг туулахаар гараан дээрээ иржээ. Тодорхой онилсон хүн байхгүй ч С.Эрдэнийг ч тэр, Х.Баттулгыг ч ялгаагүй дэмжих сонирхол алга. Бүр цаашилбал, гудамжинд яваа Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Э.Бат-Үүлээс эхлээд хууччуулдаа дургүй болжээ. Тийм болохоор сонгуулийн ялалт ч сонин биш болчихсон хэрэг. Өнгөн дээрээ харагдаж байгаа шиг дээгүүрээ хэдхэн хүн албан тушаалын төлөө тулалдаад байгаа биш, харин ч язгуураараа нэг л болохоо больчихсон гэсэн үг. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө АН-аас ШИНЭН гэдэг нам жигүүрлэн гарч байлаа. Хол яваагүй ч нэг юмны дохио болж үлдсэн. Дахиад ч цаашдаа салан тусгаарлах явдал энэ нам дотор эрчимжих шинжтэй. Үүнийг дотооддоо ойлгохын дээдээр ойлгож байгаа. Залуусаа урагш нь гаргах цаг болсныг ардчиллыг АН-тай нь өмчилж ирсэн хуучин дайчид нь мэдрэхгүй бол өөр хэн мэдрэх юм. Тиймээс ч өдгөө хоёр хуваагдсан АН тус тусдаа Их хурал зарлаж хийгээд М.Тулгат, О.Цогтгэрэл гээд залуусыг даргаар сонгон бамбайлж байгаа биз дээ. Энэ залуу дарга нар өөрсдийг нь дэмжсэн “Алтан хараацай”-нуудтайгаа сүжрээд байгаа болохоор бас л тодорч өгөхгүй байна. Одоо бол АН дотор толгойлоод гараад ирэх ил хүнгүй ч араараа нэг тийм битүү хүч хуримтлагдчихаад байгаа. Тэр бол ах нараасаа салах аян. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь ямар ч падгүй болчихоод байгаагийн шалтгаан нь, энэ. Эхлээд өмнөх үеэсээ салж байж, илүү цаг үеэ мэдэрсэн, гишүүддээ хүртээмжтэйгээр урагшилна гэсэн үг. Сонгуулийн дараа л жинхэнэ задрал, үзэл бодлын сөргөлдөөн нь эхлэх байх. Харин хэдэн жил сунжран зууралдаж байж энэ аяныхаа ард гарахыг бол таах аргагүй юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
Үнэн л дээ. АН-ын хөгшчүүл зайгаа тавьж өгөхгүй гай болж байгаа. Өнгөрсөн 30 жил улс орныг уруудуулсан учраас Элбэгдрж, Бат-Үүл, Баттулга, Эрдэнэ, Баярцогт, Сайханбилэг нарт ард түмэн дургүй байгаа юм шүү дээ. Цагтаа Н.Энхбаяр ч бас үүнийг ойлгохгүй, намдаа гай болсоор хөөгдсөн шившигтэй. Одоо ард түмэн түүнитйг хүсэхгүй байгааг ойлгохгүй яваа хүн. Ийм хүмүүсээс эгнэгт салж байж улс орон өөдөлнө дөө.
Өгөхгүйэн
С.Эрдэнээ, Э.Бат-Үүл, Оюунгэрэл, Амаржаргал, Алтанхуяг гээд баахан тэтгэвэртйнхэнээс салахгүй бол ч
Зөв л харсан байна энэ бичсэн хүн.
forum enhbataatar chin uselre barabshka yum baigan urt erlian tv abgain amia guigal yarial.ulaanbaatr ih muuhai gaar humuujuleh egel uslere baahan dormjolson gejin.
uselere mongol ulaanbaatr jostoi uhtelnn dormjolosn geel tv yarisan nogo abgai.
urt erlian hot ochdo nogoo abgai jostoi tv naaj ugjinoo. bid odoo teged gemt hergeten humusd uslere humuujilin lekz unshaal zarahguig n odor shonogui uselere zodosn geel tv garjina uzedehe .
nogo abagi urt aeliand hot ochod jostoi ard mongol ulaanbar bolio egd baihad l uslere odor shono untulahgui jasig n moljod irsen.jostoi uhtelen ailgaal geel tv yarij ugjinoo.fortuna lagana nanadah huuhen boliulahgui bol hetsuden shuu.
Монголд минь сайхан яригчид,жүжигчид хэрэггүй,Зоригтой хийж бүтээж чаддаг ,хулгай худалчидаас Монголын шүүх засаглалыг салгах,эх орноо үйлдвэрлэлийн орон болгож чаддах Цэдэнбал -2 дахь хэрэгтэй.Эрдэмтэн хүн хэрэгтэй гэж ярьцгаах боловчиг үнэндээ эх оронч үзэлтэй жинхэнэ бэлтгэгдсэн улс төрч хүн хэрэгтэй бна.Харин хажууд нь зөвлөхүүд нь Эрдэмтэдийн зөвлөл байх ёстой,
Тулгат, Өнөрбаяр бас л туйлшрагчид, ахмадууд гээд нэг зоосны 2 тал
Э,Э,Ба,БатҮ,Алтх..тэргүүтэй худал хулгайчид Монголыг минь хятадын түүхий эдийн бааз болгосон,үйлдвэрлэлийг устгасан хүмүүсээс яал асуух ёстой. Эрдэнэтииг хүртэл тэд нар хулгайлсан.Ямар их хулгай худал вэ.АНын бөөр нь бсан 2008 -7 сард зугтаасан ноёнтон Хүн болоод гарч ирлээ...сайхан яригч нараас ард түмэн үнэхээр залхаж бна шдээ!1990 онд МАХНын хийсэн өөрчлөлтийн далваанд Ардчилагчид нэр баг зүүсэн жүжигчидын үнэн нүүр төрх Э,Б,А,гэлтгүй улам тодроод бна бишүү, МоАХг бараг хувьчилж авч замын дунд төрд мацсан Баттулга ч Ээвээгээ шалгаж буй,шалгуулсан дүртэй жүжигчид! Хов,жив л ярьж чаддаг
Ja pierdole ale zwała
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг
АН үнэндээ үнэт зүйл гэх үзэл бодолгүй албан тушаалд очиж идэж уух гэсэн бүлэглэлүүдийн нэгдэл болчихсон юм чинь сөнөхгүй яах юм бэ? Тэр Тулгатыг хар. Залуу Женко л байна шүү дээ.
АН үнэндээ үнэт зүйл гэх үзэл бодолгүй албан тушаалд очиж идэж уух гэсэн бүлэглэлүүдийн нэгдэл болчихсон юм чинь сөнөхгүй яах юм бэ? Тэр Тулгатыг хар. Залуу Женко л байна шүү дээ.
songuul chereggui !!! ene Covid 19 aimaar , eniigee buren daraacheee
ХУУЧИН АН БУЛШЛАГДСАН...УЧИР НЬ АН ЮУ Ч БҮТЭЭГЭЭГҮЙ ХЭРНЭЭ ЦАГ ҮРГЭЛЖ ТӨРИЙН ЭСРЭГ ҮЙМЭЭН САМУУН ГАРГАЖ, ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРСЭН БОЛОХООР ТЭР....ОДОО АН - Г НОХОЙ Ч ТООХГҮЙ БОЛСОН....
Маш зөв. Ах нараасаа эртхэн салж дараагийнхаа ажлыг эхэлсэн нь өлзийтэй болно. Ганц муухай харагдуулдаг зүйл чинь Алтанхуяг .Ганбаатар эрдэнэ гэх мэт
Дөхүүлжээ. Хуучцуулаасаа 100% сал,идэхээс өөр эрдэм тэдэнд үлдсэнгүй ,шуналын дэвнүүд
үгүйдээ хүрэлсүх хурц иртэй аймшигтай шууд гарна. д.энхбат гарч ирвэл онол яриад хамаг цаг алдана.хууль,шүүхийнхнийг хуугаар нь халах ажлыг зориглож хийхгүй цаг алдуулна
үгүйдээ хүрэлсүх хурц иртэй аймшигтай шууд гарна. д.энхбат гарч ирвэл онол яриад хамаг цаг алдана.хууль,шүүхийнхнийг хуугаар нь халах ажлыг зориглож хийхгүй цаг алдуулна
Тийм ээ үнэн шүү дээ. АН-ын бас нэгэн алдаа бол үзэл баримтлалын тодорхойгүй байдал. Сонгууль блохоор л ард ргэдээ ингэж тэгж халамжилна биднийг сонго, тэр баян нөхөр чинь олгархи гэр бүл гээд л эхлэнэ. Нөгөө баруун төвийн үзэл байхгүй заримдаа бүр хэт зүүний үзэл ярина. Энийг нь голцуу хуучцуул нь / тэр тусмаа 2012-2016 онд/ бүр илүү их ярина. /З.Энхболд г,м/. тэгээд намын удирдлагад хуучцуул залуучууд бараг байхгүй. Байгаа залуучууд нь хуучцуулын дохионы хүүхэлдэйнүүд.
С.Эрдэнэ бол аэн ч биш ардчиллын шаврын хаалт учраас сонгуульд ялахгүй нь тодорхой. Гэхдээ сонгууль болохгүй байх магадлал их байгаа. Хэрэв сонгууль болдог юмаа гэхэд Д.Энхбатыг сонгохоор сонгогчид давалгаалж эхлээд байна.