Нийслэлд нэр дэвшиж, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд нийлж, Хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.05.21/ мэдээлэл хийлээ. Тэд Түр хороо байгуулах тогтоолын төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа аж.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Э.Бат-Амгалан, Ж.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар оролцлоо.
Тэд "Гурван хүрээнд ажиллахаар болэээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон эрх зүйн хэм хэмжээг олгож, хуулт тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллана. Хотын хөгжлийн бодлогыг бусад хууль тогтоомжид тусгах зэргээр ажиллахаар болсон байна. Ингэснээр хотын иргэд эрүүл, авулгүй, амар тайван амьдрахад нь анхаарч ажиллана" гэдгийг хэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах нь хамгийн эхний ажил байх болно гэдгийг тодотголоо.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Түр хороо албан бус бүлэг зэргээс өөр. Яг Улаанбаатарт тулгамдсан асуудлыг барьж авна. УИХ-ын дарга тулгамдсан асуудлыг тодотгож, таван Т гэж тодотгосон. Энэ Түр хороо энэ хүрээнд ажиллана. Бусад гишүүн их дэмжиж байна. Ингэж ажиллахгүй бол аль болох Хотын дарга руу чихэх вэ, уялдаатай ажиллах ёстой. УИХ-ын гишүүд бид хамтарч дүүрэг, нийслэл, хорооныхоо ажлыг мэддэг. Бид нам харгалзахгүй, хамтаа ажиллаж, хариуцлагаа хүлээдэг болох хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )