Нэр дэвшигч С.Эрдэнийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс онцлох нь

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшиж, сонгуульт ажлаа эхлүүлээд байна. Хуульд зааснаар Үндэсний аудитын газрын албан ёсны цахим сайтад гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" байршжээ. 

Тэгвэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс онцолж байна. Тэрбээр "ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ" уриатай сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа юм.


-УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, иргэн хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, худал  улстөржилт, намчирхал, хийрхэл нь үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулах, нийгмийг хуваагдалд хүргэх аюултай гэсэн үзэл санааны хүрээнд эрүүл бус аливаа талцалын эсрэг зогсож, таслан зогсоох дорвитой ажлуудыг санаачилна.

-Ардчилсан төрийн үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой бодлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

-Монгол Улсын богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгийг тууштай дэмжин ажиллаж, тухайлсан салбарт төрөөс баримтлах бодлогыг санаачлан, дэмжих чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөнө.  

-Торгодог, шийтгэдэг бус дэмждэг, зөвлөдөг, урьдчилан сануулдаг, хамтран ажилладаг ардчилсан төрийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ.

-Хууль сахиулах болох шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтны ёс зүй, зан харилцаа, хандлага, шударга байдал, тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

-Шүүгчийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн ил тод, нээлттэй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, шударга ёсыг хангах үүднээс шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй байх зарчмыг дэмжинэ.

-Прокурор байгууллагын удирдлагын тогтолцоо нь захирах, захирагдах ёсонд тулгуурлаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой заналхийлж, бусдыг хэлмэгдүүлэх, хонгилын гэх хууль хяналтын байгууллагын зүй бус тогтолцоог үүсэх нөхцөл гэж үзэн прокурорын хараат бус, бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорино.

-Нэг нам, олонхийн хүч түрэмгийлж, Монгол Улсын язгуур эрх ашиг, Монгол хүний эрх, эрх чөлөөний эсрэг аливаа дэглэмийг үл тэвчиж, төрийн тэргүүний хувьд УИХ-аар хэлэлцэж байгаа  хуулийн төсөл, бодлогын асуудалд байнгын хараа хяналт тавьж ажиллана.

-УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцож, нийт иргэдэд Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах төрийн бодлогын асуудлаар УИХ, Засгийн газарт санал оруулж, шаардлагатай тохиолдолд улс орны чанартай хойшлуулашгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.

-Монгол хүн монголдоо хүссэн цагтаа саадгүй ирэх, ажиллах амьдрах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллана.

-Хувьцаатай иргэн төслийг санаачилж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж, хувьцааг нээлттэй хулдалдаалж ил тод, засаглалыг нэвтрүүлнэ.

-Гадаад бодлогыг нэг цонхоор хэрэгжүүлэх, төрийн дипломат бодлого залгамж халааг хэлбэрэлтгүй сахина.

-Монгол төрийн гадаад бодлогыг зөөлөн хүчний аргаар урагшлуулахад онцгой анхаарч, энэ талаар бодомжит бүх гарц сувгийг ашиглана.

-Мэргэжлийн цомхон, чадварлаг армийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(139.5.219.246) 2021 оны 05 сарын 25

Монголчууд 0,7 га газраа авч чадахгүй байхад намчид бүх ногоон бүсийг хашиж нохой хуцуулаад ой руу орж амьсгалах ч газар олдохгүй болгосон байна.

0  |  0
zochin(223.104.15.204) 2021 оны 05 сарын 25

chi garahgui mongoo breed yahaw

0  |  0
zochin (223.104.15.204) 2021 оны 05 сарын 25

za Chi garahgui

0  |  0
БО ТТЗ(202.131.245.154) 2021 оны 05 сарын 25

Түмний шившиг болохоос илүү муухай юм гэж хаана байхвэ дээ.Хүрэлсүхэд ийм болтлоо зүтгэхийг бодоход амны үнэтэй нээнтэгтэй юм байхдаа хөөрхий.

0  |  0
Зочин(192.82.70.156) 2021 оны 05 сарын 25

Яагаад ч гарахгүйгээс хойш Эрдэнэ нэрээ татчихвал монголчуудад их буян болно шүү.

0  |  0
Бат(202.9.46.21) 2021 оны 05 сарын 25

Зах зээлийн нийгмийн гол шалгуур бол багаар ажиллах Одоо МАН-д параламентийн эрх өгсөн ёрөнхийлөгчийг мөн өгч 3 жилийн дараа дүнгээ тавинаа

0  |  0
МУНХАГ(202.21.108.132) 2021 оны 05 сарын 25

Хүний амь хөнөөсөн нь шүүхээр тогтоогдож, ял эдэлсэн этгээдийг Ерөнхийлөгчийн сэнтийд залах нь одоо шударга ёс гэж ойлгох уу??

1  |  0
сонгогч(202.9.46.197) 2021 оны 05 сарын 25

”УЛС ТӨРИЙН ТЭНЦВЭР” ГЭСЭН ХУУРАМЧ ХАЛХАВЧИН ДОР БИД 12 ЖИЛ АН-с ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГООД : УСТГАСАН ШУДАРГА ЁС, УХСАН ХОНГИЛ, УЛСАА ХУДАЛДСАН УРВАГЧ, УЧРАА ОЛОХОО БАЙСАН АРДЧИЛАЛ, ГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГ, ГАНЦ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХ, МОНГОЛОО ТОНОСОН ДЭЭРЭМ, МОЛИГО ҮМХҮҮЛСЭН 12 ЖИЛИЙГ ИЛЭЭЛЭЭ... !!! ОДОО СОЛИХ ЦАГ НЬ ИРЖЭЭ.

1  |  0
Top