Нэр дэвшигч Д.Энхбатын "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс онцлох нь

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшиж, сонгуульт ажлаа эхлүүлээд байна. Хуульд зааснаар Үндэсний аудитын газрын албан ёсны цахим сайтад гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" байршжээ. 

Тэгвэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс онцолж байна. Тэрбээр "МОНГОЛ ЧАДНА" уриатай сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа юм.


-Монголын ард түмний эв нэгдэл, шударга ёс, эрх тэгш байдлыг хангагч Ерөнхийлөгч байна.

-Монголын ард түмний эв нэгдэл, язгуур эрх ашиг сонирхлыг ямагт дээдэлж, нийгмийн бүлэг, улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийг дэмжиж ажиллана.

-Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судлан хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой анхаарч, дэлхийн Монгол судлалыг хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

-Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалагч Ерөнхийлөгч байна.

-Авлигатай тэмцэх, авлигаас ангид ажиллаж, амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийн ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана.

-Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэн, салбарын бодлогыг Монгол Улсын хөгжлийн стратегитэй уялдуулж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн, мэргэжлийн хүний нөөц бүхий зэвсэгт хүчин бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллана.

-Боловсролгүй тогтолцоо, тэргүүний технологид суурилсан боловсролын бодлогыг дэмжигч Ерөнхийлөгч байна.

-Монгол хүн дэлхийд өрсөлдөх боловсрол, ур чадвартай, хөрвөх чадвартай байхыг чухалчилж, боловсролы, шинжлэх ухаан, судалгааны шинжилгээний салбар дахь төрийн дэмжлэг, хэрэгжилт үр дүнг сайтар хянадаг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

-Парламентын ардчилалыг бэхжүүлэгч, хүний эрхийг дээдлэгч Ерөнхийлөгч байна.

-Парламентын ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэх эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад нь шилжүүлэх шинэтгэлийг санаачилж ажиллана.

-Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг тууштай дэмжигч Ерөнхийлөгч байна.

-Инновацид суурилсан, чөлөөт, шударга өрсөлдөөн бүхий тогтвортой эдийн засгийн бүтцийг дэмжигч Ерөнхийлөгч байна.

-Улс орны эрх ашгийг дээдэлж, олон улсын нийтлэг хэм хэмжээнд нийцсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

-Эрүүл Монгол хүний төлөө, Монголын ирээдүйг эрхэмлэн дээдлэгч Ерөнхийлөгч байна.

-Иргэдээ түшсэн, аль нэг бүлгийн биш нийт Монголын Ерөнхийлөгч байна.

-Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд иргэд, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагатай байнгын, шууд холбоотой байхыг эрхэмлэж, үндэсний нийтийн эрх ашиг, Монгол хүний төлөө аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллана. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.49) 2021 оны 05 сарын 26

Монголчууд энэ хүнийг даанч гаргахгүй л дээ. Тэд илүү булчинлаг, илүү рецедив хэв маягтайг нь илүүд үздэг юм.

0  |  0
уншигч(139.5.219.246) 2021 оны 05 сарын 25

Энэ хүн л хамгийн магадлал өндөртэй ард түмнээс идэж уугаагүй, харьцангуй цэвэр хүн байна. Залуучууд ирээдүйгээ бодвол энэ хүнийг сонгох байх, нөгөө хоёр нь ард түмэнд очих бүх юмыг замаас нь авч хулгайлсан ичих нүүргүй болсон намчид байна. 30 жил монголчууд 2 намд хуурагдаж явсаар өнөөдрийг хүрсэн нь эмгэнэлтэй юм.

0  |  0
ahaa(223.104.15.204) 2021 оны 05 сарын 25

ta garahgui

0  |  0
(66.181.183.19) 2021 оны 05 сарын 25

hujaa hujaa

0  |  0
d(66.181.161.29) 2021 оны 05 сарын 25

уучлаарай та юу ч гэсэн гарахгүй. цагийн мөнгөний гарз

0  |  0
Top