МӨРИЙН ХӨТӨЛБӨР: У.Хүрэлсүх "ДУБАЙН ГЭРЭЭ"-г хүчингүй болгох амлалт өгчээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" ил боллоо.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, сонгодог парламентыг төгөлдөршүүлэхэд тодорхой алхмыг хийхээ амалжээ. Түүнчлэн байгалийн баялгийг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хуваарилахад анхаарч, тэр чиглэлд дорвитой ажил хийнэ гэдгээ хэн, хэн нь "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.

Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өрсөлдөгч хоёроосоо ялгаатай нь Монголын талд үр ашиггүй гэгддэг "Дубайн гэрээ"-г цуцлах чиглэлээр парламент болон Засгийн газартай хамтарч ажиллахаа амалжээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд уул уурхайн баялгаас хүн амын цөөнх илт ашиг хүртэж байгааг таслан зогсооно гэдгээ "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тусгасан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх цогц бодлогыг санаачилж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.  

Ингээд Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр тодорч, ялалт байгуулахын төлөө өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс байгалийн баялагийг иргэн бүрт тэгш хүртээх асуудалд ямар бодлого, чиглэл барьж ажиллахыг онцолж байна.


-МАН-аас нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ- 

-Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх шаардлагыг хатуу тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.

-“Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.

-Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод татвар ногдуулах тогтолцоог бий болгохыг дэмжинэ.


-АН-аас нэр дэвшигч С.ЭРДЭНЭ-

-Сүүлийн 25 жилийн хугацаанд нийтийн өмч болох байгалийн баялаг хайх, олборлох үйл ажиллагаа асар их нэмэгдсэн хэдий ч улсын өр өсөн нэмэгдсээр байгаад анхаарлаа хандуулна.

-Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөөлө, ашигтай байдалд мониторинг хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бодлогыг санаачилж боловсруулна.

-Уул уурхайн салбар дахь авлигыг тасан зогсоох, уул уурхайн баялгаас хүн амын хэт цөөнх илт ашиг хүртэж байгааг зогсоох зорилгоор ашигт малтмалын бүтээгдэхүүн хуваах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулна.

-Хувьцаатай иргэн төслийг санаачилж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж, хувьцааг нээлттэй хулдалдаалж ил тод, засаглалыг нэвтрүүлнэ.


-"Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ- 

-Уул уурхайн хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, тээвэр зэргийг хүний эрүүл мэнд, баягаль орчинд ээлтэй зохион байгуулах, дэвшилтэд технологи нэвьрүүлэхийг бодлогоор дэмжинэ.

-Үйлдвэрлэл хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогыг дэмжинэ.

-Баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор баялгийн сан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн халамжийн оновчтой шударга тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн бодлогыг дэмжинэ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яагаад? (153.137.78.161) 2021 оны 05 сарын 27

1. Дубайн гэрээ зогсвол ОюуТолгойн гүний уурхайн олдворлолт тэр чигтээ зогсоно.\n2. Үйл ажиллагаа хийгдэж байж олдворлолт явагдаж, борлуулалт болж, Монгол улсад татвар төлөгдөнө. \n3. Хөрөнгө оруулагчдийн хөрөнгийг буцаан олгож эхлэнэ, гэрээний хатуу нөхцлийн дагуу нөхөн олговор хүртэл төлнө. \n4. Бусад томоохон орд, газруудад хөрөнгө оруулхаар төлөвлөж байсан Х/О-чид зогсоно. \n5. Монгол улсад хөрөнгө оруулхад ашигтай тусдаг 2хон л улс байдаг. Орос, Хятад \n6. Тусгаар тогтнолын асуудал давхар яригдана. 3дагч хөршийн тогтолцоо алдагдана. \n7. Байгалын баялаг зөвхөн дэд бүтцэд зарцуулагдах ёстой.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 26

Said baixdaa gereeg exlyylchixeed eronxiilogch boloxooroo gereeg xychingyi bolgono gene yy xeniig doromjlood baigaan iim songoltgyi songuulid oroltsoxgyi baix ni zyid niitsne !

1  |  0
Иргэн(66.181.161.103) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүхийг дэмжинээ

0  |  0
Иргэн(66.181.161.103) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүхийг дэмжиж байна

0  |  0
Иргэн(66.181.161.103) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүхийг дэмжинээ

0  |  0
Иргэн(66.181.161.103) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүх 30 жилд хийгээгүй их юм хийсэн. Лицензийн хураан авалт, Утааг арилгсан, Сэхээнд байсан эдийн засаг хар жагсаалтаас гаргсан.Дэмжинээ

0  |  0
сонгогч(202.9.46.197) 2021 оны 05 сарын 26

АН- ХНЫ БАЙГУУЛСАН ДУБАЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОН СҮЙТГЭСЭН ЭМГЭНЭЛТ БАРИМТ МӨН....

0  |  0
сонгогч(202.9.46.197) 2021 оны 05 сарын 26

”УЛС ТӨРИЙН ТЭНЦВЭР” ГЭСЭН ХУУРАМЧ ХАЛХАВЧИН ДОР БИД 12 ЖИЛ АН-с ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГООД : УСТГАСАН ШУДАРГА ЁС, УХСАН ХОНГИЛ, УЛСАА ХУДАЛДСАН УРВАГЧ, УЧРАА ОЛОХОО БАЙСАН АРДЧИЛАЛ, ГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГ, ГАНЦ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХ, МОНГОЛОО ТОНОСОН ДЭЭРЭМ, МОЛИГО ҮМХҮҮЛСЭН 12 ЖИЛИЙГ ИЛЭЭЛЭЭ... !!! ОДОО СОЛИХ ЦАГ НЬ ИРЖЭЭ. ЭС БӨГӨӨС ...??? !!!

1  |  0
Зочин(183.177.100.4) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүхийг дэмжсэн хүмүүсийг пялдаг Эрдэнийг дэмжсэн хүмүүсийг урвагч Энхбатыг дэмжвэл сэхээтэн гэнэ үү!!!!\nХүнийг үзэл бодлоор нь ангилаад байгаа сэхээтэн гэж өөрсдийгөө хөөргөсөн хэдэн малнуудад хэлэхэд тэр Энкаттайгаа зайлаарай \n

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 05 сарын 26

Хүрэлсүх нэртэйгээр нь хураана, журамлана, ална булна гэдгээ уншихгүй яасын. Илүү олон монголчуудад хүрнэ шүү дээ. Тэдэнд ингэх нь жигтэйхэн таалагддаг.

0  |  1
АРД(202.9.46.135) 2021 оны 05 сарын 26

Сү.Батболддоо л түнийг хамгаалах амлалт өгөө биз ...

0  |  0
Top