БНСУ-ын ЭСЯ-нд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр (2021.05.25) зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн цахим шинэчлэл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг танилцуулж, санал солилцлоо. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тиймээс хуулийн хэрэгжилтийг угтаж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголд оршин сууж буй солонгос иргэдийн нийгэмлэг, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагуудтай ийн уулзаж, тодорхой ойлголт, мэдээллүүддээ нэгтгэсэн юм. 

Хэдхэн хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх гэж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг таван улсын хэл дээр хэвлэж нийтлэн тараах бөгөөд Монгол-Солонгосын харилцааг бэхжүүлэхэд хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга илэрхийлж байлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top