Аймаг “Нураасан” хүн ахиад аймаг засаглах нь АЮУЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд аймгуудын өрсөлдөх чадвар дээшилж, хөгжил дэвшлээрээ аажуухан ч гэсэн урагшилж байна. Өөрөөр хэлбэл, аймгууд зөвхөн улсын төсөв, бусад сан хөмрөг рүү өнгийлгүй өөртөө байгаа боломжид тулгуурлан амьжиргаагаа дээшлүүлэх болов. Тэгвэл өрсөлдөх чадвараараа олон жил сүүл мушгиж, хөгжлөөрөө хоцрогдсон Говь-Алтай аймаг өнөөдөр ч сүүл мушгисан хэвээр, өрсөлдөх чадвараараа сүүлээс нэг, хоёрдугаар байр эзэлж байна. 

Тус аймагт өнгөрөгч 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд АН 29, МАН 11, бие даагч нэг гээд нийт 41 суудлыг хуваан авсан. Тиймээс УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон О.Амгаланбаатар Орон нутгийн сонгуульд зиндаа буурч ирснээр Засаг дарга болсон юм. Тэрээр урьд өмнө буюу 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсныг уншигч та санаж байгаа байх. Тухайн үед МАН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж аваагүй учраас маргаан дундуур дахин санал хураалт явуулсан. Ийнхүү Ардчилсан нам арай илүүрхэн Засаг даргаар заларсан ч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг шууд батламжлаагүй. Учир нь маргаан байсан учраас хойшлуулж байсан ч О.Амгаланбаатар нам хэмээх зүйлээр далайлгасаар байгаад Засаг даргын албанд жинхэлж байлаа. Ийнхүү дөрвөн жил Говь-Алтай аймгийг удирдахдаа өрсөлдөх чадвараар хамгийн сүүлд, сүүлийн гуравт багтаасаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг.

О.Амгаланбаатар будилаан дундуур Засаг даргын тамга гардаж байхдаа намын харъяаллаар 30 гаруй мэргэшсэн төрийн албан хаагчийг халан, удтал шүүх дээр маргаан дагуулж байв. Энэ үед аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зодсон, төсвийн мөнгөнд гар дүрсэн гэх мэт дуулиан дагуулж байсныг хэрхэн мартах билээ. Түүнийг засаглах дөрвөн жилд дорвитой нэг ч бүтээн байгуулалт босоогүй төдийгүй иргэдийн амьжиргааны түвшин бүр ч дордсон гэдэг. 

Ийнхүү аймаг орон нутгийг хөгжлөөрөө хол хаягдахад нөлөөлсөн О.Амгаланбаатарыг дахин Засаг даргаар томилж байгааг алтайчууд төдийгүй нийт монголчууд гайхаж таарна. Энэ мэтээр бүхэл бүтэн аймгийн ажлыг нурааж байсан бодит дүрийг дахин дахин Засаг даргаар оруулж ирж байгаа нь Ардчилсан нам боловсон хүчингүй болсон хэрэг үү. Уг нь Засагт ханы хөх харчууд дунд аймаг удирдаад явчих хэмжээний зангарагтай хүн олон л баймаар юм. Хамгийн сүүлийн бодит жишээ гэвэл “Алдарт” О.Амгаланбаатар Засаг даргын тамгыг дахин гардаад нэг жилийн нүүр үзэхэд Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлд Архангай аймагтай эн зэрэгцэв.

Энэ нь Говь-Алтай аймагт ирэх жилүүдийн өнгө ямар байхыг төвөггүйхэн гэрчилнэ. Өнөөдөр эх сурвалжуудын хэлж байгаагаас харахад Засаг ноён өнөөх л хуучин арга барилаараа ажиллаж байгааг дуулгав. Төрийн албан хаагчдыг нам эвслээр ялгаварлах, хий хоосон лоозогнох, өнөөх л хөгжил дэвшлийг цаасан дээр худлаа зурж, индэр дээрээс бурах замаар ажил явуулж байгааг дуулгав. Аймаг засаглаж байхдаа орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьжиргаанд нөлөөлөх ажил хийгээгүй байж төсвөөс мөнгө гулгуулахдаа маш гаргууд байсан гэх.

Тухайлбал, тэрээр 2014 онд захирамж гарган “Англи хэлийг Алтайдаа” гэх төсөл хэрэгжүүлжээ. Гэвч энэхүү төсөл нь үнэхээр англи хэлийг Алтайдаа сургах бус харин хэн нэгний халаасыг зузаатгаж, хувь хүнийг орлогожуулахад чиглэсэн гэдгийг баримтаар гаргаж ирсэн. Учир нь энэхүү төсөл нь хоёрхон удаа сурагчдыг сургах төдийхөн хэлбэрээр хэрэгжсэн дүр эсгэж, харин төрийн их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулсан гэдгийг тухайн үед баримтаар дэлгэж байв. Тус төслийн төсөв нь 300,000,000 төгрөгөөр хэмжигдэж байсан нь архивт үлджээ. Ингэхдээ үйлдвэрлэлийн зардал гэж бичээд 150 гаруй сая төгрөгийг зарцуулсан баримт бий. Чухам англи хэл сургахад ямар үйлдвэрлэл явуулж, яаж зарцуулсан нь огт ойлгомжгүй.

Хөтөлбөр хэрэгжих, санхүүжилт нь орон нутгийн төсвөөс гарахдаа Моломжамц овогтой Марта гэх хүний хувь дансанд шилжсэн учраас шалгагдаж байв. Ингэхдээ М.Мартатай ажлын гэрээг наймдугаар сарын 11-ний өдөр байгуулсан ч гэрээ байгуулахаас өмнө буюу наймдугаар сарын 6-ны өдөр мөнгөө шилжүүлсэн байдгийг илрүүлсэн. Энэ мэтээр төрийн мөнгөнөөс хэрхэн хумслах талаар нарийн арга туршлагатай О.Амгаланбаатар ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийг засаглана гэхээр хөгжил дэвшлийн тухай ярихын ч хэрэггүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MRS MARIE(197.210.64.60) 2021 оны 05 сарын 30

Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг өгсөн нэг хүний гэрчлэлтэй таарч эмчтэй холбоо барихаар шийдлээ. Радж Девашис миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэддэг бөгөөд азаар миний хувьд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж бөөр хэрэгтэй байдаг тул аль болох олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаа тул бид хэлэлцээр хийж, өнөөдөр би маш их баяртай байна гэж хэлэв. олон жилийн турш ядуу амьдарч байгаад нэг бөөрөө гаж

0  |  0
zochin(1.30.7.93) 2021 оны 05 сарын 29

Ter tusmaa ajilaa sn hiigeerei. Chadvar muutai humuus l busdiin bogsiig uhahaas ooriig medehgui ee. Tsag hugatsaa butsaagaad hen ni hen be gedgiig haruuldag. Bitgii too, temeen zin yavdagaaraa l yavna

0  |  0
zochin(1.30.7.93) 2021 оны 05 сарын 29

Ajil hiij bgaa negnee hemlej, eldveer ni heldeg ni muuhai mongol zan daa. Busdiig demjij, uram hairlaj suuna gedeg uhaantai, huchtei hunii zan daa

0  |  0
Орлогч Отгонбаяр(66.181.160.41) 2021 оны 05 сарын 29

Амгаа сайн залуу штэ

0  |  0
Гал(202.126.89.108) 2021 оны 05 сарын 29

Хамгийн ажилласан, ажиллаж байгаа засаг дарга Алтанхуяг ерөнхий сайд байхдаа өдөрт засаг даргаар баталж байсан шүү, сая Хүүк бас л өдөрт баталсан шүү Говьалтайхан хүн муутай , гайгүй нэгийгээ дандаа оролдож байх юм

0  |  0
tiim bi(202.21.109.47) 2021 оны 05 сарын 28

zasss bas 1 zovlon

0  |  0
дэл(202.55.188.87) 2021 оны 05 сарын 28

хаадс-ын хулигаан байсан шилийн сайн хулгайч гаальд хил дээр их бужигнуулсан нөхөр ховдын хулгайч адьшаа шиг нөхөр дээ

0  |  0
Сайн залуу(139.5.216.52) 2021 оны 05 сарын 29

Алтайхан гялаах юмаа заавал харлуулж байдаг. Өөр хоорондоо таардаагүй новшийн хулгайчууд. Агуу Түдэвээ хүртэл гомдоож байсан ацнууд. Амгаланбаатар мундаг залуу !

3  |  0
Иргэн (66.181.180.71) 2021 оны 05 сарын 28

Алтай боловсон хүчний маш сайн нөөцтэй аймаг. Энэ бичээч ямар ч судалгаагүй, орон гаран бичсэн байна. Амгаланбаатар 2014 оны 2-р сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл аймгийн засаг даргын алба хашсан. Гайгүй эхлүүлсэн ажил ч бий, гайтуулж түйвээсэн, идсэн уусан нь ч бий. Харин 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Женкогийн нөмөрт яваа хүн. 2020 оны орн нутгийн сонгуулиар дахиад засаг болсон боловч одоо хүртэл толгой нь ч, гар нь ч хөдлөөгүй, ихэнх хугацааг хотод эзнийнхээ дохио зангаагаар өнгөрөөж байна. Ядахдаа хоёр гишүүнтэйгээ нийлээд аймаг орон нутгаа бодох цаг болсон баймаар л юмдаа. \n\n\n

4  |  0
Зочин(66.181.181.49) 2021 оны 05 сарын 28

Энэ нөгөө хөлдүү усны сав уу

0  |  0
Зочин(202.70.40.107) 2021 оны 05 сарын 29

Амгаланбаатар идэж уудаггүй юм бол төсөв нь хаачдаг юм хандив гуйгаад өмнөөс нь ичдэг шүү.Одоо аймагт юу хийж бүтээж байна юу ч байхгүй ш.Унаж байгаа Женко аврана гэж боддог юм байх даа ямар ч ухаан байхгүй эвлэлдэх чадвар байхгүй.манай аймгийн иргэд өсөж яваа залуу улс төрч Амарбаясгалангаа дэмжих хэрэгтэй.Бас Хүрэлсүх сайдыгаа дэмжиж ерөнхийлэгч болгочуул хөгжил дэвшил ойрхон байгаа шүү.

2  |  1
Засуул(202.179.26.220) 2021 оны 05 сарын 28

Нухчихаач тэгээд л дуусаа ш дээ.

0  |  0
говь-алтайн хүү(202.179.21.226) 2021 оны 05 сарын 29

О. Амгаланбаатар бол бүх цаг үеийн Говь-Алтайн дарга нараас Хамгийн сайн ажиллаж богино хугацаанд үр дүнд хүрч байгаа засаг шүү. Хүн алж хүрээ талсан МАНгарууд атаархаж энэ тэндэхийн сайт дээр үлгэр бичүүлэхээ болино уу

2  |  1
Bat(59.153.115.140) 2021 оны 05 сарын 28

Ene ugaasaa ideechin ugaachin namiin boos shu dee

1  |  0
Zochin(202.70.40.107) 2021 оны 05 сарын 28

Аймгийн 2 дарга нь ийм байхад хөгжинө гэдэг үлгэр дээ.

1  |  0
Zochin(66.181.161.28) 2021 оны 05 сарын 28

Hudlaa yum bichih yumdaa

0  |  0
Зочин(202.70.40.107) 2021 оны 05 сарын 28

Эргүү гар байна лээ.Женког дагаад сайхан болно гээд далдагнаад аль ч үгүй хоцорч байгаагаа мэддэг боловуу.зөв хүнээ анхнаасаа дагахгүй дээ одоо чи хэн ч биш болно доо .талцаад ажил хийхгүй хийх хүнээс зугтдаг тийм л хүн шүү.төсөв мөнгөө юунд зарцуулдын хандив гуйгаад үхэх гээд байхын.тэр хурлын дарга Даваадорж гэж нэг юу ч хийдэггүй гөлийсөн хөгшин нэг байна.Хотод компани нь дампуурчаад амьдрах аргагүй Хөхморьтод засаг дарга олон жил хийж сумыг хөгжүүлээгүй өөрөө л байр савтай болсон байх.одоо дэвшээд бүр аймагт инээдтэй шүү.сумд ядаж ганцч бүтээн байгуулалт хийгээгүй хүн шүү

1  |  0
Top