Шинэ албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамрууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах чиглүүлэх сургалтыг 2021 оны 5 сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр сургалтын батламж гардууллаа.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр шинээр томилогдож буй албан хаагчдад томилогдсон газар бүртээ ёс зүйг эрхэмлэж, хууль ёсыг сахин өөрийнгөө хөгжүүлж, ур чадвар, мэдлэг боловсролоо дайчлан ажиллахыг захилаа. Мөн тэрээр “Бид цаашид та бүхний ур чадвар, ажлын үр дүнг үнэлж, дараа дараагийн албан тушаалд томилно. Зөвхөн таны чадвараас шалтгаалж карьерын систем тань явна шүү” гэдгийг тодотгон ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top