Хөгжлийн газрын нэрэмжит тугийг хүлээлгэн өглөө

2021 оны 06 сарын 02

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан агентлагийн нэрэмжит тугийг “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээн авсан билээ. Харин өнөөдөр /2021.06.02/ нэрэмжит тугийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххоролын хамт  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудад  хүлээлгэн өглөө. 

Мөн “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор  зургаан чиглэлийн хүрээнд хийгдсэн ажил, арга хэмжээг тайлагнасан юм.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8349 хүн амьдардаг бөгөөд насны ангилалаар 41-50 насны иргэд хамгийн их хувийг эзэлж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах найман сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зургаан чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.

Чиглэл 1: ЕБС-ийн болон СӨБ-ийн удирдах ажилтнуудад зориулан хөгжлийн бэрхшээлийн талаарх болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургах хандлагын талаарх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах /ХБХХЕГ-тай хамтын ажиллагаатай/
 
Чиглэл 2: ЕБС-ийн болон СӨБ-ийн удирдах ажилтнуудад зориулан хөгжлийн бэрхшээлийн талаарх болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургах хандлагын талаарх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах /ХБХХЕГ-тай хамтын ажиллагаатай/
 
Чиглэл 3: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8,9,11 дүгээр зүйл, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS 5682:2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009”-ыг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
 
Чиглэл 4: Дүүргийн төрийн болон үйлчилгээний газруудад дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийж стандарыг хангуулах
 
Чиглэл 5: Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчид болон тэдний гэр бүлд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах
 
Чиглэл 6: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар ААНБ-тай хамтран нэг цэгт бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн бараа нийлүүлэх зохион байгуулалтад оруулах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top