Улсын онцгой комисс (УОК)-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдаад байна. Хоёр сая иргэний 30 орчим хувь нь бүрэн дархлаажих хугацаа болсон. Нөгөө талаас халдвар авч байгаа хүмүүсийн нас залуужиж байгаа. 18-40 хүртэлх насныхан халдварт өртөх нь түгээмэл байна. Тиймээс 18-34 насныхны дунд вакцинжуулалтыг эрчимтэй явуулах үүрэг даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Эрдэмтдийн хэлж байгаагаар зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын үр дүн гарах ёстой гэсэн тооцоолол байгаа юм. Цаашлаад 0-17 насныхан буюу насанд хүрээгүй нэг сая орчим хүүхэд байгаа, түүнээс гадна эрүүл мэндийн шалтгаантай 200 орчим мянган хүн байгаа. Ингээд тооцохоор нийт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа” гэв.
Түүнчлэн цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдээлсэн бөгөөд "Хязгаарлалтын дэглэм тогтооно гэдэг нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлага гэсэн ойлголт" юм гэлээ.
Мөн тэрбээр "Монгол Улс хилээ албан ёсоор нээсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авахдаа мутацитай бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлана, ногоон бүсээс ирж байгаа бол гэрийн тусгаарлалтад долоо хоног байлгана. Ийм нөхцөлөөр ирж, очно" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Xudalaadaa Xudalaa !!!!!!!! XA XA XA
Та нар бүтэхгүй гарууд бна дөө