Монгол Улс дэлхийн ардчиллын нийгэмлэгийг даргална

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Литви Улсын нийслэл Вилнус хотноо болох Дэлхийн Ардчиллын нийгэмлэгийн бага хуралд оролцохоор болжээ. Хамгийн чухал нь энэ үеэр Ерөнхийлөгч Дэлхийн Ардчиллын нийгэмлэгийг Монгол Улс даргалах эрхийг гардан авна. Дэлхийн Ардчиллын нийгэмлэг байгууллага нь 11 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд манай улс эхнээс нь уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улмаар 2005 оноос тэргүүлэх гишүүнээр ажиллаж байжээ.

Харин одоо долдугаар сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд уг нэр хүндтэй байгууллагыг даргалах эрхэм үүргийг хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү бага хуралд оролцохын өмнө буюу зургадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Украйн Улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийн урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр тус улсыг зорив.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top