ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

2021.06.04 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

 

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.55-20.46
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 6 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын давхарласан 24, Могойг хүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top