Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.
“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд
Тэд "Вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна. Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой" гэлээ.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 21 )
Мундаг бна. Ямар ч баталгаагүй, өөр элдэв өвчин тараах эрсдэлтэй вакцин тарихгүй байх нь зөв.
маскгүй хүмүүсийг яагаад төрийн ордонд оруулаад байгаа юм бэ?!
Вакцин зогсоовол Энхбат шиг л толгой дараалан өвдөх байх даа...
ЭНХБАТЫГ ДЭМЖИЖ БАЙГАА БОЛ ЖААХАН ӨӨР АСУУДЛЫГ ХӨНДӨХГҮйДЭЭ. ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨНДӨӨ АСУУДЛУУД БАЙНА. ВАКЦИНЖУУЛАЛТЫН АСУУДАЛ ГАЗАР АВАХГҮЙ.
ЗА ЭНЭ Ч АРАЙ ДЭНДНЭЭ. ВАКЦИНЖУУЛАЛТГҮЙ ЯАЖ КОВИДТАЙ ТЭМЦЭХ ЮМ? БАЙГАЛИЙН ШАЛГАРЛААР ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮН АМЬД ҮЛДЭХ ҮҮ? ЭЗЭНГҮЙ ҮЛДСЭН ЭХ ОРНОО ,ГАЗАР НУТГАА ЯАХАВ?
Эхний Зураб Дэн Мьянмар эмээ монгол дээлтей\nхажууд нью- Таджикистан эмээ байна
Наад баларсан балай авгайчуудаа далай ламыг дагуулаад дэлхийгээр гуйлагачилж амьдар гээд тиййрээд зайлуул!!! Мухар сусэгт донтсон ухлээ хулээсэн авгай нар!!!!!!
Энэ хэдэн хүүхнүүд хүний эрхийн асуудлаар Иргэний нийгмийн нэр барьж гаднаас мөн ч их санхүүжилт авч төсөл хэрэгжүүлсэн дээ. Харамсалтай нь тэдгээрийн байгуулсан ТББ-уудын УЗ нь бүгд гэр бүлийнх нь гишүүд байдаг нууц биш шүү.
Тахлын нөхцөлд хүний эрх бол эмчлүүлэх(вакцин хийлгэх) ,эсвэл эмчлүүлэхгүй сайн дураараа үхэх (вакцинаас татгалзах) л байна даа. Занаа,Сүхгэрэл, Цэрэн нар өөрсдөө бас үр хүүхэд нь зөвшөөрдөг тэд сонголтоо хий,харин бусдын өмнөөс ярих,бусдыг уриалах нь гэмт хэрэг .Энгийн дүрэм :Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана Жишээ нь Занаа үхлийг сонгож болж байна,энэ түүний эрх .Гэтэл Должин эмээ вакцин сонгож энэ бас эмээгийн эрх учир Занаа би үхэх учир Должин ч бас үх гэвэл энэ Гэмт хэрэг болно
Эд нар одоо Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвараар өвчилсөн монголчуудын бараг дөрөвний нэгийг 17-оос доош насны хүүхэд, түүн дотроо 55% ийг 0-9 насны хүүхэд эзлээд байхад юугаа яриад байгаа тэнэгүүд вэ. Мэдээ үздэггүй юмуу, тоо баримтыг харьцуулж харж мэддэгүй юмуу. Худлаа хэнхэглэхээс өөр чадах юмгүй тэнэг авгайчуул чинь өөрсдийгөө эх орон үр хүүхдийн төлөө их юм хийж байна гэж бодоод байгаа юм байхдаа.
ИЙМ МУЛГУУ ХҮМҮҮСИЙН ҮГИЙГ СОНСООД ЯАНА,ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ВАКЦИН ХИЙЖ ЭНЭ ӨВЧНӨӨС САЛЖ БАЙХАД ИЙМ ЮС ЯРИАД ЯВЖ БАЙДАГ ТОЛГОЙ НЬ ХАМУУРЧЭЭ: ХАРЙН ЦАГ ӨӨР НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙСАН БОЛ АШТАЙ ЮУ ЭД УЛСТӨРЖӨӨД ЯВЖ БАЙНА. ЭНХБАТЫН Л ХАМААТНУУД ШҮҮ ДЭЭ ҮНЭХЭЭР НИЙГМЭЭ ГЭСЭН БОЛ ЯРИХ ОЛОН ЮМ БАЙНА ДАА.ЭД ХОТОО НОГООРУУЛЬЯ ГЭСЭН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛБЭЛ ОВООШ ДЭЭ ГЭЖ ОЙЛГОХСОН. ЭНЭ ЗАНАА НАСНЫ НАМБА СУУХ ЦАГ БОЛООГҮЙ АВГАЙ ЮМ АА ҮСЭЭ ТАЛЫГ НЬ ХУСУУЛААД ЯВДАГ ГЭХЭЭР Л ЯМАР СЭТГЭЛГЭЭТЭЙ НЬ ХАРАГДДАГ ДАА
Хэдэн эргүү авгай хаанаас гараад ирэв зайл
Хүний эрх нэрийг урдаа барьсан энэ улсыг сөнөөх гадны гар хөл болсон мөнгөнд идэгдсэн нөхөд байна. Вазциныг зогсоо гэдэг чинь халдварыг санаатай тараа гэсэнтэй адил байна. Үхсэн ацнууд .
Иймэрхүү хүмүүстэй ярьж цаг үрэх хэрэггүй ээ\n
Үүнийг л сэхээтний төөрөгдөл гээд байгаа юм даа.
mongolyn khun amyg ustgakh nuuts sanaatay pizda awgaynuud bayna ,
Нийгмийн эсрэг турхирагчид гэхээс өөрөөр ойлгох арга алга даа. Коронавирусыг устгах баталгаатай арга вакцинаас өөр байна уу? Вакцин эсэргүүцэгчид ээ!!!
Иргэний хөдөлгөөн энэ асуудлыг шийддэгсэн бол өдгөө дэлхий даяар КОВИД-оосоо салчихсан байхсан. Эдгээр хүмүүс өөрсдөө л хийлгэхгүй байвал болоо шүү дээ. Харин анхнаасаа вакциныг сайн дураар сонгож хийлгэнэ гэчихээд үүнээс өөр вакцин байхгүй гэж ярих нь зохимжгүй санагдана.
Хүний эрх, хүмүүсээ уландаа гишгэсэн цөөхөн орны нэг бол коммуистуудаар удирдуулсан Монгол улс мөн билээ.
Odoo hiigeed duusaj bhadadaa.
Юун хүний эрх. Вакцины ач тусаар л энэ аюулыг давна. Вакцин бол шинжлэх ухааны бүтээл. Занаа ч гэх шиг, Цэрэн ч гэх шиг, ийм шизонууд хичнээн жил шантааж хийж, сүр маяг үзүүлж, бүр сүүлдээ бэр хүүхдээ хүртэл амиа хорлох хэмжээнд хүртэл дарамтмлж амьдрах юм бэ. Хүүхдийн вакцины асуудал дэлхийн асуудал болсон. Ийм тэнэгүүдтэй шал шал гээд сууж байдаг яачмхсан аймхай гарууд вэ. Өшиглөөд гаргаач, Шар хаданд хүргэж өгөөч.