Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.04/ явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10,260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
ЭМЯ-аас өгч буй мэдээллээр ковидын өвчлөлд вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү өртөж байгаа бөгөөд ялангуяа ковидоор 18-34 насныхан голлож байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас амь нас, гэр бүлээ эрсдэлээс хамгаалахын тулд вакцинд идэвхтэй хамрагдахыг өдөр бүр сануулж байгаа юм.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Спутникийн 2-р тунгаа хаана хийлгэх вэ.