Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.04, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 10 мянга гаруй шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1189 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 62.585 болж байна. Мөн хугацаанд халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 13 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 301 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
Улаанбаатарын голомтоос:
64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос тавдугаар сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос, онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 829 хүн эдгэрсэний 389 нь эмнэлгээс, гэрийн хяналтаас хөнгөн хэлбэрийн оноштой эмчлэгдэж байсан 440 хүн эдгэрлээ. Ингээд улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 52.818 болж байна.
Өнөөдрийн байдлаар 5096 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ