Улсын хэмжээнд иргэдийн 90.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

2021 оны 06 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.04) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.03, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 58.171 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 17.376 хүн вакцинд хамрагдсаны 16 мянга орчим нь хоёрдугаар тунд, 1000 гаруй нь нэгдүгээр тунд хамрагджээ.

Харин хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 40.795 хүн вакцинд хамргадлаа. Үүний ихэнх нь мөн хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 1.865.857 хүн (90.3%)
  • 2-р тунд - 1.439.712 хүн (69.6%)

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 954.046 хүн
  • 2-р тунд - 777.248 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 911.811 хүн (81.8%)
  • 2-р тунд - 662.464 хүн (59.5%)
Top