Архангай аймагт сүүлийн 24 цагт 387 сорьцод шинжилгээ хийснээс шинээр 29 тохиолдол нэмж батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлууд нь Жаргалант – 4, Хайрхан – 4, Эрдэнэбулган – 14, Ихтамир – 5, Хотонт – 2 тус тус илэрсэн байна.
Архангай аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 449 боллоо.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 211 тохиолдол
Хайрхан – 38 тохиолдол
Эрдэнэмандал – 60 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 31 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 7 тохиолдол
Тариат – 1 тохиолдол
Өлзийт – 42 тохиолдол
Жаргалант – 9 тохиолдол
Өгийнуур – 16 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 тохиолдол байна.Шинээр батлагдсан 8 тохиолдол эмнэлэгт хэвтэх бэлтгэл хийж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 360 иргэн байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 420 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн их 88 нас, дундаж нас 39.1, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% эмэгтэй, 44% эрэгтэй байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 33, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 15, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 18, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Ойрын хавьтлын хүний тоо: 3714 /нийт өссөн дүнгээр/
Одоо тусгаарлах байранд байгаа – 5
Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 781
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49583, II тунд – 40710 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 25 обьектын 6326 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Халдварын эрсдэл алхам бүрт байна. Иргэн та гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )