24 ЦАГТ: Халдварын 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

2021 оны 06 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.07, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 6248 хүнээс шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1177 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 66.443 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 2 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 313 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар-867 (58.395)
  • Орон нутаг-310 (7315)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 64 настай эмэгтэй: Тавдугаар сарын 30-нд онош батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 34 настай эрэгтэй: Зургаадугаар сарын 04-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрснээс эмнэлгээс 144 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтаас хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчилгээ авч байсан 156 хүн бүрэн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 54.081 болж байна.

Өнөөдрийн байдлаар 6253 хүн Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө, орон нутгийн 20 орчим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,
 

  • Хөнгөн-3740 (59.8%)
  • Хүндэвтэр-1868 (29.9%)
  • Хүнд-515 (8.2%)
  • Маш хүнд-130 (2.1%)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+19, (Нийт-783)
  • Эрдэнэт+50 (Нийт-929)
  • Баян-Өлгийн +4, (Нийт-39)
  • Увс+11, (Нийт-156)
  • Ховд+8, (Нийт-296)
  • Хөвсгөл+23, (Нийт-205)
  • Завхан+0(Нийт-503)
  • Булган+13, (Нийт-259)
  • Архангай+29, (Нийт-449)
  • Баянхонгор+22, (Нийт-183)
  • Говь-Алтай+12, (Нийт-339)
  • Өвөрхангай+9, (Нийт-423)
  • Сэлэнгэ+12, (Нийт-545)
  • Төв+59 (Нийт-1437)
  • Хэнтий+20, (Нийт-157)
  • Говьсүмбэр+9, (Нийт-68)
  • Дундговь+6, (Нийт-84)
  • Дорнод+2 (Нийт-83)
  • Сүхбаатар+2, (Нийт-304)
  • Дорноговь+0, (Нийт-74)

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top