Нэр дэвшигч Д.Энхбатаас болж "ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН"-ийг цуцаллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар халз мэтгэлцээнгүй сонгуульт ажлаа өндөрлөх гэж байна. Харин олон нийтийн зүгээс халз мэтгэлцээнгүй Ерөнхийлөгчийн сонгууль гэж байдаг аа хэмээн шүүмжилж, цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэллээ. 

Гурван нэр дэвшигчийн дунд халз мэтгэлцээн явуулахгүй болсон шалтгаан нь "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авсантай холбоотой гэдгийг МҮОНРТ-ийн захирал хэллээ. 

Нэр дэвшигч Д.Энхбат нь хөдөө, орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үедээ халдвар авсан нь батлагдсан. Тэрбээр эхнэрийн хамт халдвар авсан бөгөөд одоогоор Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Нэр дэвшигчдийн дунд бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг журамтай төдийгүй МҮОНРТ зохион байгуулдаг. Үүний дагуу МҮОНРТ-ээс 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн турш ажилласнаар бэлтгэлээ бүрэн хангасан байжээ. Гэвч шинэ нөхцөл байдлын улмаас ийнхүү цуцлахаас аргагүй болсон байна.

Тэдний мэдээлснээр МАН, АН, ХҮН-ын зүгээс мэтгэлцээн өрнүүлэх хүсэлтэй байсан бөгөөд талууд гурван ч хувилбарыг ярилцжээ. Тодруулбал, МАН, АН-ын нэр дэвшигчид МҮОНРТ-ийн байрнаас, харин Д.Энхбат эмнэлгийн өрөөнөөсөө мэтгэлцээнд оролцох, эсвэл Д.Энхбатыг телевизийн байранд хүргэж, онлайнаар мэтгэлцүүлэх, МАН, АН-ын нэр дэвшигчдийг Д.Энхбатын хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт аваачиж, тусгай бүхээгт байрлуулан мэтгэлцэх зэрэг хувилбарыг ярилцсан байна.

Гэвч Д.Энхбатыг эмчилж буй эмч нарын зүгээс “Халдвар авсан иргэнийг телевизийн байранд зөөвөрлөх боломжгүй. Мэтгэлцээн багадаа хоёр цаг ба түүнээс дээш хугацаанд үргэлжлэх учраас  нэр дэвшигчийн биеийн байдалд  эрсдэлтэй.  Онлайнаар мэтгэлцээн явуулах тохиолдолд шууд дамжуулах  оператор, инженер, техникийн ажилчид хамгаалалтын  битүү хувцсыг заавал өмсөх шаардлагатай. Энэ нь халдвар авсан хүний биед сөргөөр нөлөөлөхөөс мэтгэлцээнийг олон нийтэд хүргэх телевизийн маш олон ажилчдыг эрсдэлд оруулна. Мөн  эмнэлгийн улаан бүсэд гаднаас хүмүүс олноор оруулах боломжгүй” гэх тайлбарыг өгчээ.

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд коронавирус тархсан цагаас вакциныг эсэргүүцэж байсан. Тиймдээ ч гуравдугаар сарын 20-ноос 50-65 насны иргэдийг вакцинжуулж эхэлсэн байтал хийлгэлгүй явсаар Ерөнхийлөгчид дэвшихээр болсон өдрөө буюу тавдугаар сарын 2-нд эхний тунгаа хийлгэсэн байна. Харин хоёрдугаар тунгийнх нь хугацаа болсон ч хийлгэлгүй явсаар ийнхүү халдвар авсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Улмаар  Д.Энхбат ийнхүү халдвар авч, эмнэлэгт хэвтсэн нь мэтгэлцээнийг цуцлах шалтгаан боллоо. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.11) 2021 оны 06 сарын 08

Хөнгөн өвчтөнийг гэрт нь эмчилж болдог биздээ. МАН ёстой гүрийж байна л гэж харагдаад байна. Дургүйд хүчгүй гэдэг боллоо. Хүрэлсүх маш том оноо алдлаа.

0  |  1
Зочин(192.82.84.219) 2021 оны 06 сарын 08

Энэ энхбат худалч хуурамч зальтай гэ Б.Жаргалсайхан үнэн хэлжээ.авгай нь бас намбагүй хөгшин хүн байж.Хүрэлсүхийг угаасаа дэмжинээ яасан ч байсан дэмжинэ

1  |  0
Цагаан сонголт шүү(202.9.47.22) 2021 оны 06 сарын 08

Хүрэлсүх бүр онигоо боллоо бүх талаар .

2  |  1
Монгол хүн(66.181.161.106) 2021 оны 06 сарын 08

Мэтгэлцээн зохион байгуулбал Эрх баригч тал мад тавиулах магадлалтай болсноос нөгөө хадны мангаа ковидоо магадгүй зохиомлоор бий болгож байгаа бололтой. Эрх баригч тал энэ удаа мөн ч их бохир мэх хийж байна дд хөөрхий

0  |  1
Хуягаа. (202.179.27.127) 2021 оны 06 сарын 08

Онлайнаар мэтгэлцэж болно доо.

1  |  1
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 07

Мэтгэлцээн цуцлагдсан бол сонгууль цуцлагдана.

1  |  0
Азаа азах (103.229.121.139) 2021 оны 06 сарын 08

Вакциныг эсэргүүцдэг Энхбат Сорсын гар хөл үхэж далд ороосой

1  |  2
ЗОЧИН(202.9.46.225) 2021 оны 06 сарын 08

ЭНЭ ЗҮГЭЭР Л ШАЛТАГ ОДОО БҮГД ОНЛАЙНААР БИЕ БИЕНЭЭ ХАРЖ ЯРИЛЦААД БОЛООД БАЙХАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ СЭТГЭЛ ДУТСАН БАЙНА

2  |  1
Top