Хүүхдийг "Ковид-19" халдвараас сэргийлье!

2021 оны 06 сарын 07

Монгол Улс хэдийгээр "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтыг эрчимтэй зохион байгуулж байгаа ч халдвар буураагүй, эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал өнөөдрийн /2021.06.07/ мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6248 хүнээс шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1177 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж байгаа 6253 өвчтөний 515 нь хүнд байгаа бол маш хүний тоо 130 хүрч өслөө. Улмаар улсын хэмжээнд ковидын шалтгаант нас баралт өдөр бүр гарч байгаа бөгөөд тэдний дунд хүүхэд ч байгаа юм.

Улсын хэмжээнд хүүхдийн өвчлөл сүүлийн 14 хоногт нэмэгдэж, ковидоор өвчилсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Архаг суурь өвчинтэй хүүхдүүд өвчилвөл нас барах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж буй.

Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд: 

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах
  • 1-1,5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах

САЙН УНТАЖ АМРУУЛАХ 

-  3-5 насныхан 10-13 цаг

-  6-12 насныхан 9-12 цаг

-  12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

ЗӨВ ХООЛЛОХ

-  Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-  Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-  Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-  Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-  Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах

  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг  хуваалцах.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тттт(213.55.224.58) 2021 оны 06 сарын 07

Хүүхэдэд вакцин хийж турших гээд байна уу

0  |  0
Top