Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021 оны 06 сарын 08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 07-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Өнөөдөр буюу 8-нд Сэлэнгэ мөрний эх болон Туул гол Улаанбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот, Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top