Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.08, 11:00 цаг)
Эрүүл мэндийн яамны тоон мэдээллээс харахад ковидоор өвчилсөн хүмүүсээс маш хүнд хэлбэр рүү шилжиж байгаа хүний тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. Ердөө долоо хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 01-ний ЭМЯ-ны мэдээллээр эмнэлэгт эмчлэгдэж байгаа өвчитнүүдээс 116 хүний бие маш хүнд байсан. Тэгвэл өнөөдрийн мэдээллээр энэ тоо 133 болж нэмэгджээ. Өмнөх өдөр нь 130 байсан юм.
Одоогоор эмнэлэгт 6423 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хүн 3892 (60.6%), хүндэвтэр 1892 (29.5%) хүн байгаа бол хүнд 506 (7.9%) хүн эмчлэгдэж байна. Иймд иргэн та өөрийгөө болон гэр бүлээ халдвар авахаас хамгаалж, халвар авсан тохиолдолд хүндрэх, амь нас эрсдэхээс сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас өдөр бүр уриалж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 592, гэрийн хяналтаас 40 хүн буюу нийтдээ 632 хүн бүрэн эдгэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 54.713 боллоо.
Өнгөрөгч 24 цагт 9631 хүнээс шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1267 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 67.710 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Мөн хугацаанд ковидын улмаас 5 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 318 боллоо.