Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.08) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.06.07, 19:00 цагийн байдлаар)
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 21.583 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 7996, хөдөө орон нутагт 13587 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,
Улсын хэмжээнд
Улаанбаатар хотод
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 14-өөс дээш хоносон нь 37 хувьтай байна. Энэ нь сүргийн дархлаа тогтох хэмжээнд хүрээгүй байгаа учраас иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй баримтлах шаардлагатайг ЭМЯ-аас анхааруулж байна. Түүнчлэн вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 18-34 насныхны идэвх муу буюу 81-87 хувьтай байна.