Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш (2021.06.08) болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байгаа.

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд сурталчилгааны сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар авсан тул эмнэлэгт эмчлүүлж буй. Тэгвэл өчигдөр олон нийтийн сүлжээнд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг мөн халдвар авсан гэх албан бус мэдээлэл цацагдсан.

Тэгвэл үүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У. Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаруй болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ" гэж цахим хуудаснаа мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorigt(47.28.77.66) 2021 оны 06 сарын 09

neg odor sorog hurdan yumaa\n\n\n\n

0  |  0
Top