ЭМЯ: Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс өдөрт хоёр удаа халуунаа үзээрэй

2021 оны 06 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.09, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 444 хүн эдгэрч, бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн бичгээ авсан байна. Эмнэлгээс 362, гэрийн хяналтаас 82 хүн гарсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 55.157 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6818 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэг болон гэрээр эмчилгээ авч байгаа 13518 хүн байна. Хөнгөн хэлбэртэй, гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс маань өдөрт тогтмол хоёр удаа биеийн халуунаа үзэж, ямар нэгэн зовуурь илэрч байвал 119 дугаарын утас болон өрхийн эмчрүүгээ утасдаж, зөвлөгөө, зөвлөмж авах хэрэгтэй, Айж сандрахгүй, аль болох тайван байх хэрэгтэйг ЭМЯ-аас зөвлөж байна. Мөн дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амрах нь таны дархлааг дэмжих хамгийн том алхам болно.

Үүнээс,
 

  • Хөнгөн - 4235 (62.1%)
  • Хүндэвтэр - 1911 (28%)
  • Хүнд - 532 (7.8%)
  • Маш хүнд - 140 (2.1%)

Өнгөрөгч 24 цагт 8500 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1312 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 69.022 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 6 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 324 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар - 970 (60.327)
  • Зөөвөрлөгдсөн - 2 (515) (Зургаадугаар сарын 04-нд Афганистан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр иргэн)
  • Орон нутаг - 340 (7960)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top