ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

2021.06.11 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

 

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БАР ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 04.53-20.51
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 6 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 1, Хэрцгий охин одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.4) 2021 оны 06 сарын 10

Аргын тоолол бас тасарч нэмдэг болоо юу?

0  |  0
Top