Халдварын 1460 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.10, 11:00 цаг)


Өнгөрсөн 24 цагт 10 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1460 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 70.482 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 10 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 334 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар - 955 (60.282)
  • Орон нутаг - 505 (8465)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 54 настай эрэгтэй: Тавдугаар сарын 16-нд онош батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 72 настай эмэгтэй: Тавдугаар сарын 20-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 68 настай эмэгтэй: Тавдугаар сарын 26-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 64 настай эрэгтэй: Тавдугаар сарын 30-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 81 настай эмэгтэй: Зургаадугаар сарын 03-нд онош батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 57 настай эмэгтэй: Зургаадугаар сарын 04-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 68 настай эрэгтэй: Зургаадугаар сарын 02-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 71 настай эрэгтэй: Зургаадугаар сарын 06-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 63 настай эрэгтэй: Тавдугаар сарын 07-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 65 настай эмэгтэй: Таддугаар сарын 08-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 57 настай эмэгтэй: Зургаадугаар сарын 04-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Мөн сүүлийн 24 цагт эмнэлгээс 312, гэрийн хяналтаас 100, нийтдээ 412 хүн эдгэрч, хэвийн амьдралдаа орон боломжтой боллоо. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 55.569 болж байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 7292 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,

  • Хөнгөн - 4658 (63.9%)
  • Хүндэвтэр - 1942 (26.6%)
  • Хүнд - 560 (7.7%)
  • Маш хүнд - 132 (1.8%)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+38, (Нийт-879)
  • Эрдэнэт+29 (Нийт-1033)
  • Баян-Өлгийн +3, (Нийт-47)
  • Увс+8, (Нийт-173)
  • Ховд+4, (Нийт-312)
  • Хөвсгөл+14, (Нийт-238)
  • Завхан+0, (Нийт-503)
  • Булган+24, (Нийт-320)
  • Архангай+35, (Нийт-526)
  • Баянхонгор+42, (Нийт-294)
  • Говь-Алтай+112, (Нийт-501)
  • Өвөрхангай+42, (Нийт-488)
  • Сэлэнгэ+19, (Нийт-570)
  • Төв+61 (Нийт-1608)
  • Хэнтий+40, (Нийт-220)
  • Говьсүмбэр+0, (Нийт-89)
  • Дундговь+23, (Нийт-135)
  • Дорнод+11 (Нийт-99)
  • Сүхбаатар+0, (Нийт-356)
  • Дорноговь+0, (Нийт-74)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top