Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцаас ч том “лүндэн” буулгажээ. Уг нь цар тахалтай үед дагаж мөрдөх “Түр заавар шинэчлэн батлах тухай” тушаал гаргасан нь яамнаас бус аль нэг хийдээс сүсэгтэн олонд хандсан тунхаг мэт болсон байна. Стратегийн чухал салбар удирдаж байгаа сайдын тушаал гэхэд арай хэтийдсэн зүйл байгааг салбарынхан төдийгүй иргэд шүүмжлээд эхэлсэн. Сайдын тушаалын бүхий л зүйл заалт нь ихэд шашинлаг буюу мунхруулж сэнхрүүлэх агаар бүхий зүйл байгаа нь гойд анхаарал татна. Хэтрүүлж хэлбэл ихэд сүнслэг тушаал болжээ. Ерөөсөө Эрүүл мэндийн сайдын 14 хуудас бүхий тушаалыг уншиж суухад нэгэн ламын өмнө суугаад номлол сонсож байгаа мэт сэтгэгдэл төрөх агаад С.Энхболд өөрөө “Сэрэлт” киноны “Ах лам”-ын дүрээр сэтгэлд ургах нь сайны дохио биш. Магадгүй манай эрүүл мэндийн салбарын өнөөдрийн дүр зураг “Сэрэлт” киноны үйл явдлаар өрнөж байна гэхэд болно.
Тодотговол, Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр А/323 тоот тушаал гаргажээ. Үүний 6.5-д “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах”-ыг төрийн тамга дор тушаажээ. Уг нь сайдын хувиар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинжлэх ухаанд суурилж гаргасан зөвлөмжийг уншиж мөрдөх, агаар орчноо ариутгалын бодисоор шүүн сэлгэх гэх мэтээр сэнхрүүлсэн тушаал гаргаж баймаар санагдах юм.
Мөн цааш “Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж өөрийгөө болон үр хүүхдээ адислах” гэснээс харвал стратегийн чухал салбарт хаанахын халтуурчин лам авчраад залчихав аа гэж гайхмаар. Өдөртөө мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг ёстой л тарни мэт мөрдөж, үр хүүхдээ адислахын оронд дархлааг нь дэмжих хүнс болон бусад бэлдмэлээр хангаж байх ёстой биз дээ. Ядахад л хөл хорионоос үүдэн хичээлээ мартсан хүүхдүүддээ хэдэн үсгийг нь нүдлүүлж суусан дээр санагдана. Тэгвэл “Манал, Цагаан шүхэрт, Доржнамжим, Загдзүсэм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах, ёсчлон бүтээсэн сахиус зүүх зэрэг дээдийн номонд сүсэглэх” гэжээ.
Зөвхөн энэ хэсгээс харахад л лав эрүүл ухаантай хүний хийх ажил биш гэдэг нь харагдана. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг ийм хэмжээний хүн удирдаж байна гэдэг хэний ч сэтгэлд багтахгүй биз ээ. Анагаахын салбар бол жинхэнэ утгаараа дэвшилтэт технологи нэвтрүүлж, жинхэнэ шинжлэх ухаанчаар хандах учиртай салбар шүү дээ. С.Энхболд сайд маань өөрөө эрүүл мэндийн салбарт эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчин зовлон, үхэл хагцалтай бишгүй л нүүр тулсан байж таарна. Энэ үед өвчтөний ар гэрийнхэн лам хараас эхлээд бүхий л арга хэмжээг авдаг дүр зураг бий. Сайд маань үүнд автав уу.
Хамгийн шинжлэх ухаанчаар хандах ёстой салбарт чагнуур зүүж явсан энэ эмч салбартаа “Тэргүүлэх зэргийн эмч”, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой нэгэн. Арай ч ном уншуулах, адислах, ариутгах гэх зэрэг тушаал гаргаад зогсож байх хэмжээний хүн биш гэдгийг намтар нь хэлж өгч байна. Гэтэл яагаад хэргээр юм шиг гүрэм засал хийлгэх лүндэн буулгаж байдаг билээ гэхээр нэг бодол төрнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболдод ямар нэгэн байдлаар гандан хийд, лам нарыг тэтгэх зорилго байв уу хэмээн хүртэл эргэлзэхэд хүрлээ. Хувьдаа гандан хийдтэй сайд юм болов уу гэх хардлага ч төрмөөр аж. Ингэж хадуурч байхад өөрөөр яаж бодох юм.
Энэхүү “Сүнслэг тушаал” дотор уламжлалт анагаах, эмнэлзүйн тухай дурдаж, тодорхой нэр ус оруулсныг бол буруутгахгүй. Монголын уламжлалт анагаах ухаан бол олон мянган жилийн түүхтэй, өдгөө ч нууцаа бүрэн дэлгээгүй том шинжлэх ухаан учраас салбар яам нь орчин цагийн шинжлэх ухаантайгаа эн тэнцүү авч үзэх нь зүй ёсны хэрэг. Гагцхүү үүгээр далимдуулан мухар сүсэг рүү ард түмнээ хөтлөх оролдлого хийсэн гэж буруутгаад байгаа хэрэг. Тухайлбал, “Сүнслэг тушаал”-ын 5.2.2-т “Таван цул, зургааны сав эрхтний алинд дэлгэрсэнийг харгалзан” гэх буюу “Халууны хүч дэлгэрч хатгуулж буй газар” гэх мэтээр анагаахын шинжлэх ухаанаас ихэд хол тайлбар зөвлөгөө ч бий. Уг нь орчин цагийн анагаахын шинжлэх ухаанд бол тэс өөрөөр тайлбарлах нь ойлгомжтой. Ийнхүү “Сүнслэг тушаал” маань сүүлдээ бүр шарын шашны суртал ухуулга мэт болж хувирна. Тушаалын долоодугаар хэсэгт “Амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн самуурал, архи уух зугаа цэнгэлд шунах, худлаа хэлэх, хэрэггүй чалчаа үг ярих, хоорондоо хэрэлдэж маргалдах зэрэг арван хар нүгэл үйлдэхгүй байх”-ыг сайд маань тушаасан. Уг нь салбартаа 20 шахам жил ажилласан эрхэм сайд зөвхөн эмчлэгч эмчээр ажиллаад байсангүй.
Нэгдүгээр эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар 2007 оноос, 2019 оноос хойш сайд болтлоо хоёрдугаар эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэхээр хүмүүстэй ажиллаж байсан нь харагдана. Яавч “арван хар нүглийг тэвч, ном уншуул” гээд суух хүн биш. Боловсролын хувьд ч тэр хүний дор яаран орохгүй. Манай салбартаа л намтар дүүрэн хүн.
Жишээ нь хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсын Нагоя хотод Эрүүл мэндийн бодлого, удирдлагаар магистрын зэрэг, БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн гэхээр аргагүй юм үзэж нүд тайлсан хүн гэдэг нь харагдана. Гэтэл эрхэм сайд чухам юунд автав.
Нэгэнт гаргасан тамга бүхий “Сүнслэг тушаал”-ыг хэрэгжүүлэх үүргийг Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Цэрэндагва нарт үүрэг болгожээ. Нэгэнт сайд нь тушаал буулгасан учраас дээрх хүмүүс бүхий л хийдийн лам нарыг цуглуулж, нийт иргэдэд ном уншуулж, гүрэм засал хийлгэх ажиллагаа зохион байгуулахаас өөр арга алга.
Мөн тушаалыг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжид дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяад даалгажээ. Ингэхээр С.Энхболд сайдын гаргасан “Сүнслэг тушаал” лавтай хэрэгжих аж. Тушаалд зааснаас харахад Д.Нарантуяа даргад нийслэлийн хэмжээнд хамгийн том газрыг түрээслэх, бүх гандан хийдийн лам нарт олгох цалин хөлс гээд төсөв зохицуулах ажил зүй ёсоор оногдож байна. Харин Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Цэрэндагвад аль хийдийн ямар лам нараар ямар ном уншуулах, хэдэн удаагийн давтамжтай юм гээд зохицуулах асуудал бий. Үнэхээр гэрээсээ гарч чадахгүй өвчтөнд гэрээр нь ном уншуулах арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд юу мундах билээ. Гагцхүү гүрэм засал хийх үед бие өвдөх, янз бүрийн шинж тэмдэг илрэх гээд болзошгүй зүйл тохиолдоно. Үүнийг Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтоход хариуцан ажиллах бололтой. Эрүүл мэндийн салбар унахдаа унаж, босохдоо босож явсан эрүүл мэндийн салбар арай ч ингэж мухар сүсэгтээ тулж яваагүй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 94 )
Цар тахалтай энэ хүнд хэцүү үед бид боломжтой хэрэгтэй бүхнээ л хэрэглэж эрүүл амьд үлдэх ёстой . Сайдын тушаал гэж нэг хэв маягийн нэг стандарт хэмжээтэй юм байх ёстой гэж үү . Богдын хааны үед иймэрхүү л лүндэн бууж байсан байх. Яагаад болохгүй гэж . Бид уламжлалаасаа дэндүү холдож , үзэл сурталжсан соц төрийн хэв маягаасаа салах болсон л баймаар. Энхболд.С сайдын тушаалд буруу юм байхгүй байна гэж бодож байна. Энэ ханиад тахал гарсанаас хойш багшийнхаа аман гэгээнээр тушаалд гарсанчилан мөрдөж яваа. Үйлийн үрээр тахал хүрээд чад хийчихгүй бол тахалаас хол байж болох юм гэж бодож байна
Солио галзуутай хүмүүс тэр яаманд ажилладаг юм биш үү. Энхболд сайд ч нэг их чагнуур зүүж хүн үзэж, хүн үхүүлж явсан эмч ч биш байх шүү
Солио галзуутай хүмүүс тэр яаманд ажилладаг юм биш үү. Энхболд сайд ч нэг их чагнуур зүүж хүн үзэж, хүн үхүүлж явсан эмч ч биш байх шүү
1930 аад онд Монголын ЭМЯ эргээд иржээ,хөөрхий
Хүчит шонхор захаас ямар ч хамаагүй жаахан мах аваад Мөнхсайханы ааваар тариндуулаад хүзүүндээ зүүчихвэл өвчин тусахгүй гэнэ шүү!!Таминь ээ
Хүчит шонхор захаас мах авч өвчтөнүүдээ хоол хийж өгвөл дархлаа нь сайжирна гэж хэлээгүй л яамай гэж бод. Энэ хүүхэд юу ч гэж ярьж мэднэ гайхах юсгүй. Тогтмолын хүүгийн тХүүкт наалдсан вирусын томилсон 26 залуу ЭМ-ийн салвараар тоглож байна доо.
Эрүүл мэндийн сайд ийм тушаал гаргаад явж байдаг улс бна гэж бодохоор энийг сайдын суудалд залсан эргүү нь буцааж тат арай ч дээ эргүү мал монголд лам биш шинжлэх ухаан хэрэгтэй бна
Saidiig demjij bna!!
Бурханы шашинтай улс гээд байгаа нөхдүүд түүхээ судал унш монголд энэ шашныг хэзээ хэн ямар зорилогтой яах гэж оруулж ирсэн талаар тодорхой байгаа. Бүгд бичиг үсэггүй баймааргүйл юм 10 жилийн түүхийн хичээл дээр хүртэл байдаг шүүдээ. Шарйн шашинг оруулж ирсэн зорилого бол мунхруулах эрчүүдийх нь эр зоригийг мохоож сахил хүртээж хүн амийн өсөлтыг зогсоож могол үлсыг сүйрүүлэх байсан.
Энэ хүн ч Угаасаа нүгэл өөрөө их хийсэн хүн л дээ. Дурангийн хагалгаа хийгээд халуурч элийрэн эмчээ дуудах хүн дээр очдоггүй, миний шаардлага одоо байхгүй гээд, бас болоогүй нэг хагалгаанаас овоо хэдэн төгрөг өвчтний ар гэрээс шаардаж байгаад бэлнээр аваад сийх ч Үгүй хармаалчдаг, Худалч, Хулгайч, хүний Мөсгүй эмч байлаа. Одоо нүгэл нүдээр гарч ирж магадгүй гэж бодоод бурхан ном жаахан шүтэж, айж бэргэдэг болсон юм байлгүй дээ хөөрхий гэж.
Гаргасан тушаалыг уншваас ямар ч буруу зүйл алга.
Зөв
Зөв шдээ. Эсэргүүцээд бгаа юмнууд хятад вакцинаа тариулаад сууж бхгүй юу.
Нээрэн арай ч дээ ковидоор далимдуулж Уламжлалт анагаахынхан эрүүл мэндийн салбарын толгой дээр гарах санааг залуу сайдаар далимдуулж тушаал гаргуулжээ инээд хүрчихлээ\n
Хүн өөрийгөө танин мэдээгүй оюун ухаанаа олж нээгээгүй.цагт мянган шинжлэх ухааны нээлт байгаад ч амьдралд хэрэгжих нь бага.Хүний ухамсарт орчин ахуй их нөлөөтэй ,энэ сайд өөрөө нилээд гүн ухаанд.нэвтэрч юмны наад цаазын ойлгож байгаа юм болов уу. Одоо ч хүний оюун ухаан хүрээгүй бүтээгээгүй зүйл алга.байна даа. Бидний үед ШАШИН бүхнийг мунхруулагч хар тамхи гэгдэж байв.Опоо бол бүхнийг соён гэгээрүүлэгч үхэшгүй МӨННХ ЙН хутгийг олгогч болсон шүү..
энэ арай дэндэнээ, шинжлэх ухаан хэрэггүй юу. шарын шашин шүтээд энэтхэг түвд шиг л болгохын байна лдаа
Яадаг юм болж л байна штэ. Бурханы шашинтай улс шүү
Zow l bn. Ulamjlalt em bol emchilgee bol mongol xvnd xamgiim sn taardag gj boddog
Уламжлалтын эмээр л эдгэж байна шүү. Хийх ажил байхгүй юм шиг байна даа. Энийхээ оронд нас баралтын шалтгаанаа эрэн сурвалжилвал яасан юм.\n
Зөв л тушаал өгч. Иргэдийн эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийх ёстой.
дорнын суурьтай уламжлалт анагаах ухаан, европ суурьтай өрнийн анагаах ухаан чинь биенээсээ хамааралгүй хөгжсөн шинжлэх ухаан шүү дээ. Мэдэхгүй зүйлээ харлуулахаа болио\n
boljil bnshd mana 4 norov 7 uugaad idgeed saijraad baigaana unen yum chine yahiin
Болж л байна ш дээ. Яадгийн. \nСайдад амжилт хүсье.
Гүрэм засал уншуул гэсэн заавар тушаал хаана байна худлаа яриад байгаарай \n
Гүрэм засал уншуул гэсэн заавар тушаал хаана байна худлаа яриад байгаарай \n
Za ta nar yund shine zaluu said nariig ingej arj bdg bulainuud ve.60s 70 hoiroond tursun heden ue n ungurch bga uls turd orood mungu iddeg nuhduud ingej uuchilj bgaa sh dee.enenii ard .huilind harsh yum alga l bna ulamjlaltiin anagaah talaas zuvluguu ugsun dag .Munkhsaihan saidiig bas eldebleel bdg bsn .maani unshdagui mng hun bhgui hoidohoo unshuulj a sav neelgedeggui mngl hun bhgui shu
Дажгүй тушаал бна.сүсэгтэй нэг нь сүсэглээд,сүсэггүй нэг нь үсэглээд,мэргэжлийн хүрээнийхэн нь хэрэгжүүлээд явахад болно бизээ.Эмзэглээд үглээд байх юм огт биш бнаа
Хаха, заяа чинь тэрдээ!\nХими, физик гэх мэт шинжлэх ухааны хичээлүүдийг аль болох бага ороод болвол сургалтаас бүр хасаад шашин шүтэж дорой буурай хүлцэнгүй номхон байхыг сургаад бай! Ер нь тэр багш энэ тэрээр юугаа хийх юм бэ, хангалттай олон хийд, лам нар байхад энэ мэт номтой эрдэмтэй сайд дарга түшмэд олноороо төрж ард биднийгээ жаргаах нь дамжиггүй!
Төвд шар ид дэлгэрсэн 1921 онд Монгол яр тэмбүүнд баригдсан улс болгочихсон .шарууд одоо ямар нүүрээрээ эрүүл мэндийн салбарт орно вэ
Төвд шар ид дэлгэрсэн 1921 онд Монгол яр тэмбүүнд баригдсан улс болгочихсон .шарууд одоо ямар нүүрээрээ эрүүл мэндийн салбарт орно вэ
Ali 2005 onoos l EMG -iin darga ajiliin bairandaa lam zalj awchraad nom unshuulj ajilchdaasaa mongo tataj хуанли элдэв хэвлэж наасан номонцор арц хүжээр наймаа явуулдаг байсан шүү дээ. Бүр боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан төгсөж ирсэн залуу боловсон хүчин хариуцан зохион байгуулдаг, ЭМГ -ын даргын өрөөний хананд, ханын шүүгээнд нь бурханы зураг хадаг яндар байрлуулсан байдаг болчихсон байсан Сэтгэлд багтамгүй үнэмшихийн ч аргагүй 2 нүдээрээ харсан болохоор л үнэмшиж байлаа Н.Энхбаяраас эхэлсэн байлгүй дээ ? Сайдын тушаалыг уншаагүй болохоор ??,Арайч дээ.Дэндүү, дэндүү!!
Ккккк
За яадаг юм жаахан шашинлаг байлаа гээд эр эмээ ялгахгүй болсон гаж донтон гадаадын тагнуулаас л дээр байх
Зөв ш д.
2021.6.8. Ардын итгэлээр тоглон хөлжиж, Улсын баялгийг хулгайлан зөөгч луйварчин МАН –чид хийгээд, Хүний үхэл, зовлонгоор наадан, Үлдэгсэдийг айлган мэхлэж, сорон баяжигч хувалз ЛАМ нарын өмссөн зүүсэн нь өөр мэт боловч өрвөлзөн шунах сувдаг сэтгэлийн агаар нэгэн буй!
Burhan bagsh bolon suns baidgiig shinjleh uhaan hediinee notolson, Burhandaa suseglen zabirch yawdagdaa bi, Minii duu ih Byantai uils buteejee, Burhan chamaig Iweeg,
Корона, вакцин хоёрыг бизнес болгосон одоо хөгшин хамбатай эсвэл нэг ах ламтай нийлээд бүхэлд бизнес болгон, ард иргэдийг эмчлэхээс татгалзан, Гандан руу очиж мөнгөө тушаа гээд хөөжээ.
11т НАМЫН САЙН АЖИЛТАН Ч ХЭРЭГГҮЙ! БИДЭНД ТӨР НЬ ЖИНХЭНЭ ТҮШМЭЛТЭЙ! САЛБАР НЬ САЙН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ТОГТОЛЦОО НЬ ЗӨВ СИСТЕМТЭЙ БАЙХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА!
10 т эмнэлгийн тохь тух муутай, эмчийн мэдлэг чадвар сул, нэр төдий хоолтой, тусламж үйлчилгээ хамгийн муу хэвээрээ байгаа ш тээ найзуудаа! \nХудлаа гэвэл эмнэлэг бүрийн үүд сахиж байгаа миний ард түмэн мэднэ ээ! \n ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ЭНЭ ГАЖГИЙГ УСТГАНА ГЭЖ БОДСОН УЧРААС ЭМС-Н ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ, ЭМ-Н ДААТГАЛЫН СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ, ЭМС-Н УДИРДЛАГУУДЫН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮССЭН Ш ТЭЭ ! \n ЭНЭ БҮГД ӨӨРЧЛӨГДӨХ БОЛОВ УУ? УЛС ТӨР БИДЭНД ОДОО ХЭРЭГГҮЙ 30 ГАРУЙ ЖИЛ УЛС ТӨРЖЛӨӨ!
9т Бас хөөрхий эмнэлэг сувилалын эрх авах гэж баахан дарга нарт мөнгө өгнөө гажиг гажиг! Бас эмчээ хамгаалах систем байхгүй, хариуцлагын даатгалын хууль байхгүй, эмч эмнэлгийн ажилтныг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүй хүний төлөө явсаар байгаад эмч хүн гэмт хэрэгтэн болчихно, аягүй бол ажлаа хийж байгаад ар гэрт зодуулчихаж ч мэднэ. \n Энэ системийг Цагаан нөмрөгтэй алуурчин хочтой хэдэн ЭМЧ НАР нуруун дээрээ үүрч яваа гэхэд хэлсдэхгүй тогтолцоо шүү! \n Эх өвчтөнүүдийг олон цагаар хүлээлгэн, чирэгдүүлж, шаардлагагүй өвчтөнийг олон хоногоор хэвтүүлэн, шаардлагатайд ор нь хүрэлцэхгүй,
8д Коронаг эмчлээд байна, корона тархаахгүй байна, корона дотроо алдахгүй гайхалтай анагаах ухаан, эрүүл мэндийн систем гэж бодож байгаа бол ЭЭ БУРХАН МИНЬ ИХ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ!\n Манай хувийн эмнэлгүүд нь хүний эрхтэн, системээр ялгаран хуваагдсан бөгөөд салангид мэдээллийн сан нь хоорондоо уялдаагүй, ихэнхийг нь эмнэлэг гэж нэрлэхэд хэцүү, хувийн 1200 эмнэлгийн 1000 нь оргүй, үлдсэн нь 20 орчим ортой, орон сууцны өрөөнд байрладаг, сувилал маягийн үйлчилгээтэй, хүнд өвчтөн авдаггүй, авсан хүний бие муудвал шууд улсын эмнэлгийг бараадуулаад орхидог учир “ҮҮДЭН ЭМНЭЛЭГ” гэдэг хочтой ш тээ.
7дТомоохон эмнэлгүүдийн бүх дарга нар бүх засагт зүтгээд бүх сайдтай ажлаад даам гарчихсан, эмнэлэгийн үйлчилгээний арга барил чиг хандлага өөрчлөлтөө мэддэггүй, захиргааны удирдлагын зарчимтай, улс төрчидтэй албан тушаал наймаалцах зарчмаар ажилладаг ямарч байсан л бүрэн РЕФОРМ хийх болчихсон тогтолцоо ш тээ!\n Эмчилгээ үйлчилгээний шинэ технологи мэдэхгүй мэдсэн ч хэрэгжүүлдэггүй, мэддэггүй мэддэггүйгээ бас мэддэггүй удирдлагууд үе дамнан удирдсан систем ш тээ манайх!\n
6д Бас эмнэлгийн сургуулиуд нь АШУҮИС нь байн байн сургалтын чиг хандлагаа өөрчилнө, Ач гэж сургууль Орос школтой, бусад Анагаахын сургуулиудад нь баахан эмч биш хүмүүс хичээл заадаг, эмнэлгийн дээд мэргэжилтнүүд нь Орос, Хятад, Япон, Зүүн өмнөд азийн орнууд за ганц нэг нь Америк Европт төгсөж ирсэн, энд тэндхийн баахан тогтолцооны холимог боловсролтой, эрүүл мэндийн нэгдсэн бодлогын бичиг баримт нь үе үе солигдчихдог, дэлхийд байхгүй сонгодог тогтолцоотой яамны удирдлага, улс төрч дарга нар 4, 4 жилээр солигдчихно.\n
5д үзүүлж байгаа чанарын тусламжаараа дэлхийд сүүл цохиж, хөгжиж явдаг орнуудын түвшинд л явдаг дандаа эмч биш сайдууд удаа дараа яамаа удирддаг гажиг улс ш тээ!\n Бүх эмнэлгийн ажиллагсад нь төрийн албан хаагчид бөгөөд бүх хөрөнгө нь Төрийн өмчийн хороонд, төсвийн үлдэгдэл нь Сангийн яаманд тооцоо бодогддог, тоног төхөөрөмж авахыг ЭМЯ түүний эмч биш дарганцарууд шийддэг, төсөв өртөг нь Сангийн яаманд төвлөрсөн, эмчилгээ үйлчилгээний чанарынхаа эсрэг чанарын албатай хамгийн агуу гажиг тогтолцоотой салбар ш тээ!\n Бас эмнэлгийн сургуулиуд нь АШУҮИС нь байн байн сургалтын чиг хандлагаа өөр
4рт Ер нь Улс Гүрний эрүүл мэндийн тогтолцоо нь иргэдээ өвчин, ослоос урьдчилан сэргийлэх, эмчлэн анагаах, нөхөн сэргээх гуравхан үндсэн зорилготой байдаг. \n Манай ардчилсан Монгол Улс чинь 10 мянган хүнд ногдох эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг 13-14 Анагаахын их сургуультай эмнэлгийн тоогоор бас дэлхийд тэргүүлдэг улс ш тээ!\n Гурван сая хүнтэй Монгол Улс, төрийн 600, хувийн 1200 эмнэлэгтэй, Эрүүл мэндийн салбарт 9000 орчим эмч, 12000 гаруй сувилагч, нийт 50 гаруй мянган хүн ажиллаж, 10.000 хүнд 32 эмч, 35 сувилагч, 58 ор ногдож байгаа нь дэлхийд тэргүүлчихээд байгаа хирнээ ...
3т ...Эмнэлэгээ ор болон ажилтны тоогоор төсвөөс санхүүжүүлждэг, хөдөлмөрийн бүтээмж, үйлчилгээний чанар нь хэнд ч хамаагүй харин УЛС ТӨРЧ ДАРГА шийддэг тогтолцоо хэвээрээ үлдчихлээ дээ! \n Энэ бүгд өөрчлөгдөнө гэж сонголт хийсэн юмсан даа КӨӨРКИЙС!\n Төрийн хамгийн чухал үүрэг бол хүн бүртээ эрүүл мэндийн анхан шатны, чанартай тусламж, үйлчилгээг эрх тэгш хүртэх боломжыг иргэн бүрт олгох явдал юм. Хүн бүрт суурь боловсрол олгож сургалтын цөм тогтолцоонд оруулахтай яг адилхан. \n
2т...Манай зөвхөн эрүүл мэндийн систем бүр тогтолцоогоороо эрүүл бус тогтолцоотой явж байгаа ш тээ. Сүүлийн 30 гаруй жилд өөрчилөгдөөгүй ганцхан салбар даа!\n Манай ЭМС Нам дагасан мэрэнжлийн биш томилгооны харгайгаар чинь маш том удирдлагын төвлөрөлтэй эмнэл зүйгээ мэддэггүй баахан хурган дарга нар бас энийгээ мэддэггүй юм уу гэхээр удирдлагын арга барилаа мэддэггүй, клиникээ мэддэггүй эмч дарга нартай, ЯАМ нь улсын эмнэлгүүдийн ор, орны тоо, эмч, сувилагчийн тоо, цалин хэд байхыг шийддэг, ЯАМНЫ удирдлагуудаа улс төрийн намаасаа шийддэг.
1т ..Бидэнд эрүүл мэнд боловсролын системын тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгаа ш тээ Мөн ч олон залуучууд хөгжингүй орнуудын эрүүл мэндийн систем түүний зохион байгуулалт нийгмийн эрүүл мэндийн системийн чиглэлээр сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж ирж, мөн ч олон залуучууд хөгжингүй улсын эмнэлэг эрүүл мэндийн тогтолцоог нь харж бас ажиллаж ирсэн дээ! Мөн мөн ч олон залуучууд дэлхийн боловсронгуй, маш чанартай, боловсролын чиглэлээр өндөр түвшинд өндөр хөгжилтэй орнуудад өөрийн бор зүрхээрээ төгсөж ирсэн дээ!\n
Ичмээр юмаа, уламжлаот анагаахын хэлтэс гэж байдаг, ийм л юм сайдаараа зуруулж дээ х
Үнэн үү?!
Аргаа барсан амьтны л хийж байгаа ажил юм даа. Энэ сайд ковидод бууж өгөөд аргагүй баолохдоо шашин номоор явах гээд байгаа юм уу. Угаасаа байгаа байдал хэлж ярьж байгаа нь сонин харагдаад байдаг нөхөр шүү. Кккк.
Энэ чинь одоо юу бэ арай л бна шүү
уламжлалт анагаах ухаан ковидыг маш сайн үлдэц урхаггүй эмчлэж байгаа. Уламжлалт анагаах нь буддизмаас гаралтай салшгүй тул зан үйл нь хамт явалгүй яахав. Дургүй хүмүүс нь эмчлүүлэхгүй дуртай нь уламжлалтаараа эмчлүүлэхэд л болоо бишүү. Христийхэн гэж байнга л хэрүүл үүсгэдэг хэрүүлийн бузарууд байнаа
Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэдэг дээ, буруу нь юу байхав, уламжлалт маарамбын тарнийн уншлагатай хослуулсан эмчилгээ гэж үзэх байх, тарни бясалгалаар дархлаагаа сэргээх нэг арга шүү дээ
Эмчилгээнд УЛАМЖЛАЛТЫН эм танг хэрэглэж болно гэсэн шүү дээ ... ЕВРОП УЛАМЖЛАЛТ хослуулж болж байгаа юм чинь ӨВЧТӨНӨӨ эдгээж сэхээхийн тулд засал ном уншуулсан ч яадаг юм бэ ...Яагаад болохгүй гэж ... ЭМЯ сайдын оронд ӨӨРСДИЙГӨӨ нэг тавиад үз дээ ... ХАРИН Ч САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ....эсвжл ХЭН НЭГЭНД ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА учраас зайлуулах гэж мөрөөдөөд байгаа юм биш биз ...
Уламжлал анагаах ухаан чинь өөрөө шинжлэх ухаан. Уламжлалт анагаах ухаан, монгол эрдэмтэд, эмч нартаа итгэж, ийм тушаал гаргасан сайддаа баярлалаа
Сайн ажиллаж байгаа сайхан залуу сайд зовлон зүдгүүр дундуур эд эсээрээ мэдэрч яваа хүний шийдвэр үг санагдсан, дотоод сэтгэлийн хүч хандлага нөлөөлж байгаа нь олон улсад ч харагдаж байгаа үзэгдэл шүү. сүслэхгүй итгэл үнэмшил үгүй бол үхэл ч хүлээж байж мэднэ би болон манай гэр бүл бүгдээрээ залбирч, сүслэж байгаа, байх ч болно бид буддын шашинтай
Болсон л байна харин Буддын сургааль Дорно дахиний Буддын анагаах ухаан бол мунхаруулга гэдэг үзэл бол Ногоон малгайтны шашины үзэл суртал.Мөн Үнд Жинжэлэх ухаанд хамгийн дөт шашин бол Бурханы шашин Буддын шашин мөн.Үүнийг орчин цагт үгүйсгэгчид бол нэг бол судалгаа шинжэлгээ хийгээгүй эсэгвэл Библе-ийн онолчид мөн хэт итгэл үнэмшилгүй үнэнээс зугтагсад.
Уламжлалт шашин соёл, анагаах ухаанаа үгүйсгээд байвал унасан бух ч үгүй, уулын буга ч үгүй болно гэж үлгэр байдаг шүү!!!\n
ЭНЭ ҮНЭН БОЛ Ч БОЛЖ БНА ШҮҮ. “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах”-ыг төрийн тамга дор тушаажээ.\nМөн цааш “Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж өөрийгөө болон үр хүүхдээ адислах”,ӨНӨӨДӨР ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ ХАШГИРДАГ ХООСОН ТОЛГОЙНУУД БАЙТУГАЙ, ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮҮСГЭЭД ХӨГЖҮҮЛЖ ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРСЭН БАРУУНЫХАН, АМЕРИКЧУУД ХҮРТЭЛ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ДОТООД ХҮЧИЙГ ЗӨВШӨӨРЧ ҮНЭЛЖ БНАА\n
зөвөө зөв! энэ шүүмжлээд байгаа хүмүүст хандаж хэлхэд та нарибитгий гуц!
Buh zuild neg talaas bish olon urgalchaar handah heregtei.buruudah yumgui
Би өөрөө короноа тусаад эдгэрч бөйна. Үнэндээ эхний үед арбидол ч өгөөгүй. Өөрөө гэрээсээ авчирч уусан. Дараа хатгаа болоход 2 хон тариа хийсэн. Үр дүн нь удаан нэмэлтээр тан ууж эхэлсэн одоо л үр дүн гарч бөйна. Одоо хуцаад байлгүй дэглэмээ сахь одоо эмнэлэг дүүрэн сэхээ дүүрэн эм тарианы улсын нөөц тасарч байна. Аргаа барж байна за.
Зөв байна шүү дээ . Европ гэхээс илүү анагаах ухааны салбар илүү түшир хэрэгтэй. Христийн хэдэн итгэгч нар comments бичээд үгүйсгээд байна уу гэлтэй.
Эргүү сдаг зайлуулаач! Энэ гарч ирээд монгол коронад идүүллээ
Хэдэн эргүү юмнууд анагаахаас мьчирч тавьсан, тэд нарынх нь л байж байгаа царай ш дээ. Сайдын тушаалыг гарахаас өмнө хянаж гарын үсэг зурсан болохоор л сайд зурж, тамгалагдаж байгаа л даа. Мал бол шууд бойнд явуулаад нядалчихмаар төөрсөн эргүү ацнууд бий.
Үнэн юм уу Энэ Oюун эрдэнэ чинь арай дэндлээ, Хэдэн сайд нарынх нь байж байгаа царайг хар даа Арай ч дээ. Арай ч дээ \n
Вакцин макцин маск заск халдвар хамгааллын дэглэм энэ тэр хэрэггүй юм бишүү. Загдзүсэм уншуулаал болоо юу. Энэ хүнийг шар хаданд хэвтүүлмээр болцон юм бишүү. Бид 2021 онд амьдраад байнуу 1921 онд амьдраад байнуу яг л Сэрэлт кино санаанд орлоо.
Яахнуу хөөрхийг дуулгавартай сайн хүү шдээ.
Кзккк ккк ккк үнэн юм уу? Шашны сургууль оточ саналыг төгссөн юм болов уу,кзккк кзккк кккк
САЙД МИНЬ ДЭЭ САЙД МИНЬ АРАЙ Ч ДЭЭ
Мал бол алаад идэхсэн энэ хүнийг
КОРОНАТАЙГАА ИНГЭЖ ТЭМЦЭНЭ ДЭЭ. ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМ БАЙНА УУ ЭНЭ ХҮНД.
Ёо эрүүл мэндийг салбарыг мухар сүсгээр босгох юм байх даа. Ёстой майгаараа малаа. Арай хэтэрхий лалрын юм болоод байгаа юм биш үү.
Эрүүл мэндийн салбарын нэр хүдийг гутаасан ийм ч сайдтай байх гэж.
ЯАНА ДАА ЭНЭ ЭРГҮҮ САЙДЫГ
Коммунистууд хамгийн их мухар сүсэгтэй байдгийг баталж өглөө.
Уламжлалт анагаах ухааны олон зуун жилийн түүхтэй баялаг өв сантай анагаах ухаан, Монголд төдийгүй дэлхийд гарч буй анагаах ухаан. 5000 жилийн түүхтэй энэ анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нотолгоожуулсаар байгаа.
Монголчуудыг авлига,мухар сүсэг,архи 3 зүйл л хөгжих д тушаа болж бна.
Буруу юм юу байна гэсэн монгол хүмүүстэй санал байна. харин ч энэ сайд чинь Монголын Уламжлалт анагаах ухаанаа сайн дэмжээд ажиллаад байгаа байх шүү, шашин гэж харах уу сэтгэл заслын нэг арга гэж харах уу гэдэг нь хэр их монголоо, монгол ахуйгаа мэдэж байгаагийн илрэл гэж бодож байна. энэ ковидыг УАУ-р эмчилж, урьдчилан сэргийлж байгаа шүү. Тэгээд ч юм бичиж байгаа бол сайн судалж нягталж байж бичээрэй бичигч хүн гуай, тушаалын дугаар, заалтууд буруу байна, хүний амаар юм бичих ч онцгүй, өөрөө сайн унш.\n
Энэ тушаал бол ЭМС-ын А/328 тоот тушаал байх шиг бна. Энэ тушаал бол коронавирусын халдварын үед уламлалт анагаах ухаанаар эмчлэх эмчилгээний түр заавар. Энэ зааврын дагуу Монгол улс нэн ялангуяа нийслэл хотод голомтлон тархаж буй короновирусын халдварын эмчлэх, анагаахад Уламжлалт анагаах ухааны хувь нэмэр лмаш их байгааг эмнэлгийн мэргэжилтэнгүүд төдийгүй ард түмэн мэдэж байгаа. Гэрийн хяналтанд байгаа үйлчлүүлэгчдийг уламжлалт эмэн эмчилгээ томоохон хувь нэмэр оруулж байгаа.\n
Зассс угаасаа манай ЭМЯ ны уе уеийн сайдын гаргадаг солиотой цааснуудын нэг нь бна ш дээ. Магадлан итлэмжлэлийн шалгуур энэ тэрийг нь хараарай. Хуулийн зовлогоо авсан ажиллагсдын тоо буртгэлтэй бх. Хэрэв тийм ажилтан байхгуй бол 0 оноо тавина ч гэж байх шиг. Кккк. Заавал зугээр бгаа ажилтнууд нь хуулийн зовлогоо авах естой юм гэнээ. Сарангэрэлийн уед гарсан тушаал.
Buruu yu bn. Bygd dor byrnee chadax chadxaaraa xicheej bn. Shashin shytdeg ni shashnaa shyt xamgaalliin deglemee ch bari. Ygyi ni uuriinxuu xemjeend xichee. Evlej bj ene uvchnii ard garna. Said yanz byreer l xicheej bn. Uxaantai tsarailj busdiig byy shyyljil
Дандаа зөв гэсэн сэтгэгдэл байна. МАН мандан барахаас аргагүй улс юм даа. Масстай таалагдаад ирэхээрээ л сүйрлийн зам руугаа орж байгаа нь тэр.
МУА профессорууд сайдн толгойг н атгаж дөвчигнөж дээ
Сайд өөрөө ч гэсэн адилхан санаа нь зовж л байгаа болоод яавал гайгүй болгоод авьядаа л бодож ийм зүйл хийж байгаа байх даа. Нарийн ухаанд сургаж байгаагүй өөрсдийнхөө өвгөд дээдэс дээ юм ойлгохгүй байгаа хүмүүс гомдоно доо.
Монголчууд ямар ч шашин шүтлэг бишрэлтэй байсан ч өвгөд дээдсийн сургаалыг даган дараа төрөлрүүгээ шилждэг юм. Манай монголчуудаас өөр ямар ч хүн алтан сав нээлгэдэггүй шүү дээ. Түүнтэй адилхан өвдөхөөрөө ном гүрэм тарина хонхны дуу сонсохгүй үхэхийг монгол хүн бүрийн ихэнх нь хүсэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Одоо ковидоор өвдсөн хүн бүрт үхүүлэхгүй гэсэндээ бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь юун буруу байна. Эрүүл ухаантай хүн бүр ил далд бүхэл арга хэмжээг авч байгаа шүү, түүний нэг адилхан сайд арга хэмжээг авсан байна. Харин ч эсрэгээрээ үхэл багасах ч юм билүү хэн мэдлээ. Сайд өөрөө
Сайд яг зөв !монгол хүнд ном гүрэм тарина хэрэгтэй. Харин ч зоригтой зөв юм хийсэн байна. Эл тод хийсэн болохоор мунхаг юмнууд солиорч байгаа юм. Түүнээс хэрэгтэй хүндээ хэрэгтэй байгаа юм. Харин ч зөв байна. Хүн сэтгэлээрээ шувуу жигүүрээрээ гэж үнэн юм.
Zuw bna ... um sarwaa sendee suuhaa
Зөв л байна юу нь болохгүй гэж тэглээ гээд хэн нь хохирчоов
Энэ юун буруу байна. Зөв хөөш! \nШинжлэх ухаангүй шашин сохор \nШашингүй шинжлэх ухаан доглон гэж энэ хүний амьдралын туршлагаас үүдсэн хэрэг юм. Харин ч эл хэлж байгаа болохоос зөв санаа, одоо ковидоор өнгөрч байгаа хүний сүнс нь зүгээр буцахгүй. Энэ бол түмэн үнэн учраас бүх хүнд зориулсан зөв санаа юм.
Яагаад болохгүй гэж их өвдсөн .өвдөөд засал авахгүй хүн давхар давхар бурхны ном уншуулахаар сайжирдаг л юм байна лээ ш дээ би өөрийн биеэр мэдэрсэн. Ээж минь амьд байхдаа хахаад хоол идэж чадараа больсон сүнсдуждуулж гурван гүрэм уншуулжсны даоаа зүгээр хооллодог болсон шдээ .
САЙХАН ТУШААЛ ГАРГАЖЭЭ. БҮР ЭЛЭГ ХӨШИХ ШАХЛАА. УХААНТАЙ МУНДАГ ЭМЧ, САЙД ХҮН ТУШААЛААРАА ХҮРТЭЛ ДАРХЛАА НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭЛЭГ АРГА ХЭРЭГЛЭСНИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ МУШГИАД БАЙХ ХЭРЭГГҮЙ БИЗ.
Угаасаа баруунд сургууль боловрол төгссөн хүмүүс шашин шүтэж амьдардаг юм.