Ардын нам, ардын засаг 100 жилийнхээ ойн өмнө гурван том сонгуулийн ард амжилттай гарлаа. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МАН Төрийн тэргүүний сонгуульд хэрхэн оролцох бол гэдэг хүлээлт тал бүрт байв. Нэг хэсэг нь Х.Баттулгад найр тавьж өгөх гэж байна гэсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намынхан л одтой байдаг гэхчилэн ярьж, бичиж байлаа. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гарт хожлын хөзөр атгаатай байж. Хөзрийг нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан яв цав атгуулаад өгч.
Монгол Улсад өмнө нь Ерөнхийлөгчийг сонгох долоон удаагийн сонгууль болоход түүн шиг хамгийн өндөр хувиар ялалт байгуулсан нэр дэвшигч гарч байсангүй. Шинээр сонгогдсон Төрийн тэргүүн нийт сонгогчдын 67.76 хувийн санал авсан гэдгийг Сонгуулийн Ерөнхий хороо мэдэгдсэн. Энэ дүн сонгуулийн санал тоолох “хар машин” гар тооллогын дүнтэй яв цав нийцсэн гэж байв. У.Хүрэлсүх гар тооллого, “хар машин”-ы дүн зөрдөггүй болохыг харуулж чадлаа. Тиймээс одоо “хар машин”-ы талаарх хар хэл амаа зогсоож, сонгуулиа явуулах боломжтой боллоо. Нэг хэсэг эргэлзэж явсан МАН-ынхан ч одоо бүрэн итгэсэн биз.
Шинэ Төрийн тэргүүн У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэсэн 823 мянга 326 иргэний “эрдэнэ” мэт саналыг зүтгэлээр хариулах маш том хариуцлага, маш том ачаа ирж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрийн тэргүүн зургаан жилээр ганц удаа сонгогдох хуулийн заалтын хэрэгжилтийг хангуулах эхний сонгууль гэдгээрээ онцлог. Тэр зургаан жил Монгол Улсын гадаад бодлого, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйн нүүр царай болох нь. Уг ачааг даалгах гэж Монголын ард түмэн бултаараа түүнд санал өгсөн. Ерөнхий сайдаар дөрвөн жил ажилласан тэр хийх ажлаа мэднэ. Цар тахал, эдийн засгийн уналт, иргэдийн амьжиргаанаас эхлээд үндэсний аюулгүй байдлын талаарх хүндхэн асуудлууд түүнийг угтаж байна.
Элдэв янзын улс төрийн хийрхэлгүй, будаггүй, хээнцэр чамирхалгүй иргэндээ чиглэсэн бодлогыг дэмждэг Төрийн тэргүүн байх эсэх нь түүний улс төрийн алтан зарчмаас шалтгаална. Одоо тэр МАН-ын дарга бус Монгол Улсын Төрийн тэргүүн болсон. Агуулга, цар хүрээний хувьд асар ондоо зүйлс. Энэ бүгдийгээ тунгаан ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар, УИХ-ынхаа үйл ажиллагааг дэмждэг, буруу зүйлд нь зоригтойхон хориг тавьчихдаг, эдийн засгаа сэргээхэд идэвхтэй дэм болчихдог, бодлогын Төрийн тэргүүн байна гэдэгт ард түмэн итгэлээ. Түүний хуанлийн хуудас эргэж эхэлсэн. Түүний цаг эхэлсэн. Ачаа үүрэх зургаан жилийн ачааны хүнд түүнд ирсэн. Хүн цаг үеэ, өөрийн намтар түүхээ бүтээдэг. У.Хүрэлсүх гэхээсээ илүү Монгол Улсын Төрийн тэргүүний цоо шинэ намтар өчигдрөөс бичигдэж эхэллээ.
Их ялалт, их хариуцлага гэдгийг надаар эс хэлүүлэх буй за.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Adgiin khog shaar mini tarisan KORON chini udruus udurt khyn olnoor ykhej ikheleed uvchilul nemegdeed bna .Mongolchyyd khatiytsalaga nekhekh kheregtei .Mongoliig tonogchid bayarldaaad Ooros Vakizen khiilegchikheed bayarlaladaad khogiin yrvagch tonyylj Dylzen Tootsoo khynii ami nasnii too nekhekh tsag bolson bna.Umkhii alyyrchin.
Чадлынхаа хирээр хийж хэрэгцээнийхээ хирээр аваарай гэдэг коммунист зарчим үйлчилж эхэллээ гэж ойлгож болно.
Хүрэлсүх энэ бүхнийг чадна итгэж байгаа.хүн нь өөрөө ард түмнээ эх орноо гэсэн сэтгэлтэй юм.сүүлийн хэдэн жил ардчилсан нэртэй дарга хүмүүс хоорондоо эрх мэдэл булаалдаж хагаралдсаар хүчгүй бараг намгүй болж байх шиг байна.Баттулгын тэтгэвэр тэглэх зээлийг дэмжиж Хүрэлсүх Занданшатар хоёр ард түмэнд их балбуулсан ард иргэдээ алаг үзсэн гэж.тэр шийдвэрийг бодохоор дотор муухайрдаг ямар мунхаг санаа байваа гэж.ахмадуудын тал хувь нь зээлгүй харин ч зээлтэй хэсэг нь бараг боломжтой хүмүүс байсан.Баттулгын үгээр явсан бол тэгээд дууссан Хүрэлсүх тулдаа сөрч гарч улс орноо аварч байна даа.
том бүтээн байгуулалтуудаа дуусгахад нь сайн дэмжээрэй. өмнөх ерөнхийлөгч нарын гаргасан алдааг бүү давт. амжилт.
Хай л даа. Харин ч эсрэгээрээ түүний идэж шамшигдуулдаг, эзэгнэдэг, азаргалдаг цаг дуусаж байгаа ч юм билүү. Хэн мэдлээ. Бид ердөө л нэг ждүчин хулигаан сонгосон шүү. Хулигаан бөгөөд хулгайч хүнийг сайн л харж хандаж байх хэрэгтэй байх даа.
иргэн 192.82.82.31 10 цагийн өмнө\n\nУлсынхаа тал хувийн ч санал авчихаагүй байхад юун их дөвийлгөдөг юм. Эсрэг талд нь дэмжээгүй сая хоёр зуу гаруй иргэн байгаа шүү\n
БИТГИЙ ХӨӨРГӨӨД БАЙ НОВШНУУДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ ӨӨРИЙНХӨӨ ХАР НҮДИЙГ АРАЙ УХАЖ ХАЯАГҮЙ ХҮН.
За даа харин ч эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн гэж хардаг Иргэдийнхээ итгэлийг даасан сайн eрөнхийлөгч байна гэдэгт итгэж л сонгосон тэр тэгэж ч хөсөрдүүлэхгүй бхо
Хүрэлсүх ерөнхийлөгч болохын тулд бүгдийг золж гарч ирлээ.Энэ ажил хийх хүн биш.ямарч үнээр хамаагүй дээшлэх л хэрэгтэй ГЭДЭГ ухагдахуунтай