NYTIMES: Монголчуудын олонх нь вакцинд хамрагдсан ч халдвар өссөөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 12

“Нью Йорк Таймс” дээр гарсан Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна


Өдөрт бүртгэгдэж буй  “КОВИД-19”-ийн халдварын тохиолдлын тоог нийт хүн амд харьцуулсан байдлаараа  Монгол Улс дэлхийд дээгүүрт орж байна. Хэдийгээр  хүн амынхаа талаас илүү хувийг Синофармын вакцинаар дархлаажуулсан ч  Монгол Улсад “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.  Өнгөрсөн лхагва гарагт тус улсад халдварын  1312 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 70 мянгад дөхөөд байна. Өдөрт илэрч буй шинэ халдварын тохиолдол сүүлийн хоёр орчим долоо хоногийн дотор 70 гаруй хувиар өсчээ.  Далайд гарцгүй энэ улс  хөгжиж буй орнуудын дунд өрнөсөн вакцины төлөөх тэмцэлд амжилттай оролцож, Орос, Хятад хоёрын хоорондох стратегийн байршлынхаа ачаар  хангалттай хэмжээний вакцины нөөц бүрдүүлж чадсан. Монгол Улс 4.3 сая тун Синофармын вакцин, нэг сая тун ОХУ-ын Спутник  вакцин авахаар тохирсон ч одоогоор зөвхөн 60 мянган тун Спутник тун ирээд байгаа юм. Харин  Хятадын  Синофарм болон  Синовак компанийн бүтээсэн вакцинууд  идэвхгүйжүүлсэн вирусийг ашиглан хүний биед дархлааны хариу урвалыг үүсгэдэг учир mRNA технологийг ашиглаж бүтээсэн Файзер, Модерна компаниудын боловсруулсан вакцинаас үр дүн багатай болох нь судалгаагаар батлагдсан билээ. Синофармын вакцинаар хүн амаа бүрэн вакцинжуулсан Сейшелийн арлын орнуудад халдварын тохиолдол мөн л хурдацтай өссөөр байгаа юм. Одоогийн байдлаар Сейшелийн арлуудын нийт хүн амын 67 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаад  байгаа бөгөөд иргэдийн олонх нь Хятадын Синофарм вакцин хийлгэсэн бол үлдсэн хэсэг нь “AstraZeneca”-гийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Ковишиелдийг тариулжээ. Гэхдээ арлын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь вакцинаа бүрэн хийлгэсэн аж. Халдварын тархалтыг зогсоохын тулд Сейшелийн Засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалт болон вакцин хариуцсан менежер Кейт О 'Бриен  "Синофарм вакцин нь хоёр тунгаа хоёуланг хийлгэсний дараа л халдвараас багахан хувиар хамгаална. Бүртгэгдэж байгаа тохиолдол нэг тунгийн дараахан эсвэл хоёр дахь тунгийн дараахан тохиолдож байна” гэжээ. Хонконгийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач, биостатистист Бен Коулинг "Синовак, Синофарм тэргүүтэй идэвхгүйжүүлсэн вакцинууд нь халдварын эсрэг үр дүн багатай. Харин хүнд өвчний эсрэг маш үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүмүүс  хийлгээгүй хүнтэй адил халдвар авах ч хүндрэх магадлал бага. Хэдийгээр Монголд  халдварын  тохиолдол нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо цөөн байна” гэжээ. Их Британи  насанд хүрсэн хүн амын талаас илүү хувийг вакцинд  хамруулсан ч халдварын тохиолдол буурахгүй байгаа юм.  Ямартай ч  Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтдаа түлхүү ашигласан Синофармын вакцины үр нөлөөнд анхаарах шаардлага үүсэж байна. Тус улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн батлагдсан нийт тохиолдол 69 мянга 22 болоод байгаа бөгөөд 50 гаруй хувь нь буюу 38 мянган тохиолдол зөвхөн сүүлийн нэг сард бүртгэгдээд байна.

Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тавдугаар сарын 24-нөөс хойш  халдварын тохиолдол эрс буюу 16 мянга орчмоор нэмэгдээд байгаа юм. Тэр дундаа орон нутагт халдвар хурдтай тархаад байна. Монголд дотооддоо алдсан халдварын анхны тохиолдол ОХУ-аас орж ирсэн ачааны тэрэгний жолоочоос илэрсэн. Улмаар Улаанбаатар төмөр зам буюу Монголыг Оростой холбосон Транс-Монголын төмөр замын ажилчдын дунд дэгдсэн нь тогтоогдсон билээ. Гэхдээ халдвар авсан хүний тоо богино хугацаанд огцом өссөөр байна. ДЭМБ Хятадын вакциныг яаралтай хэрэглэх эмийн жагсаалтад оруулснаар вакцины хомсдол буурна гэж үзэж буй.  Энэтхэгт “Ковид-19”-ийн халдварын тохиолдол хурдацтайгаар өсөж буйтай холбоотойгоор тус улсын үйлдвэрлэл вакцины экспорт зогсонги байдалд ороод байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН(59.153.114.218) 2021 оны 06 сарын 15

Төр засаг хариуцлага ярих ёстой

0  |  0
. (202.126.89.150) 2021 оны 06 сарын 15

Хүк дандаа гай дагуулж явах юм хэдэн хүний амь хэрэгтэй ерөнхийлөгчийн суудал вэ ёстой чөмөгөө дундартал сонгуульдсандаа новш

6  |  1
200iq(66.181.189.148) 2021 оны 06 сарын 15

Uilchilgeenii baiguullaguud n gar ariutgagchaa usaar shingeleed humuus n oocherlohdoo barg hoorndoo naaldaad shaardlaga tavihaar uuduus huts gj helj bgamchn odoo yaltai bileedee archaagu malnuud tgd tur zasgaa buruutgaadl baidaa

0  |  0
Дэлгэрэнгүй мэдээлэл(66.181.161.100) 2021 оны 06 сарын 15

Сонгууль хийхийн тулд бүх иргэдийг вакцинжуулж өвчлөл буурна гэж эбийгийн хэлдгээр хошигруулаад сонгуулиа хийвээ. Тэгсэн яасан байх нь ууу . Вакциндаа бүрэн хамрагдсан .14с илүү хоносон хүмүүс их бгаа. Мэдээлэлээ нарын дэлгэрэнгүй нээлтэй өгмөар бн . Зөвхөн Өвчилсөн. Нас барсан л мэдээлэлтэй бн шүү иргэд чинь

7  |  0
Үнэн (66.181.161.100) 2021 оны 06 сарын 15

вакцинжуулалтаарааа тэргүүлж явсан улс одооо харин өвчлөл, нас баралтаараа тэргүүлж толгой цохиж явна. Эндээс юу харагдаж байна

2  |  0
Зочин (202.9.46.168) 2021 оны 06 сарын 15

Наадам нэртэй мөнгө идэх ажлаа зогсоогооч, өвчлөл нас баралт дэлхийд эхний 3-т байна юун наадам, төр засагт эрүүл ухаантай хүн байна уу

5  |  0
zochin(66.181.161.52) 2021 оны 06 сарын 15

хогын новшнууд хэдэн хүний амиар ерөнхийлөгч болчивооо

3  |  0
Иргэн(66.181.186.141) 2021 оны 06 сарын 15

Өнгөрсөн борооны хойнллс цув нөмрөө яахав. Сонгуулийн үеэр УОК ч, НОК ч дуугай байчихаад одоо гэнэт санасан юм шиг сүржигнээд!!!\nЭмчилгээ, оношилгоондоо анхаарлаа хандуул!!! Халдвар авсан иргэд чинь вирусны эм тариагаа авч дийлэхгүй байна…

4  |  0
bolor(122.201.23.186) 2021 оны 06 сарын 15

irged harin ch sain haldwar hamgaalaliin deglemee barij bga zugeer l ywar ch ur dungui turshiltiin waktsin hiisen tor buruutai uunii orond faizer astra sputnik zereg chanartai waktsind hamruulsan bol iim baidald hurehgui yadaj edgeer waktsinii ehnii tund hiilgeed uunees ch iluu ur duntei bh bsn

3  |  3
Зочин(66.181.161.73) 2021 оны 06 сарын 15

Иргэд халдвар хамгаалалын дэглэмээ огт барихгүй байна. Ухамсар дорой байна. Маш их бөөгнөрч, одонгийн, үсний найрыг хавтгайруулан хийж байна. Ийм байхад яаж хумигдах юм бэ. Төр засагт бүх бурууг чихэж болохгүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй байна даа. Ийм замбараагүй байчихаад хөл хорио тогтоо гээд төр засгаасаа мөнгө нэхэх бол уу яах бол.

6  |  4
Зочин(66.181.161.73) 2021 оны 06 сарын 15

Иргэд халдвар хамгаалалын дэглэмээ огт барихгүй байна. Ухамсар дорой байна. Маш их бөөгнөрч, одонгийн, үсний найрыг хавтгайруулан хийж байна. Ийм байхад яаж хумигдах юм бэ. Төр засагт бүх бурууг чихэж болохгүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй байна даа. Ийм замбараагүй байчихаад хөл хорио тогтоо гээд төр засгаасаа мөнгө нэхэх бол уу яах бол.

6  |  2
Зочин(66.181.161.73) 2021 оны 06 сарын 15

Иргэд халдвар хамгаалалын дэглэмээ огт барихгүй байна. Ухамсар дорой байна. Маш их бөөгнөрч, одонгийн, үсний найрыг хавтгайруулан хийж байна. Ийм байхад яаж хумигдах юм бэ. Төр засагт бүх бурууг чихэж болохгүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй байна даа. Ийм замбараагүй байчихаад хөл хорио тогтоо гээд төр засгаасаа мөнгө нэхэх бол уу яах бол.

4  |  4
Irgen(122.201.22.17) 2021 оны 06 сарын 15

Ene buhen erh barigchdaas l Bolson ta nar sain udirdaj chadaaguigees ard tumnee bododgui gees ternees ard tumen chini ta nariin shiidvereer l uavj baigaa shuu ta nart oligtoi bactsin oruulj ireh mongo jeeleed ch ard tumnee olsgohgui erh baisaan ard tumen gui eronhiilogc hurelsuh mini ee

1  |  1
Зочин(203.91.115.55) 2021 оны 06 сарын 15

3 сая хүндээ хамгийн сайн вакциныг хийлгэж болох л байсан Заавал хятад вакциныг хүчээр хийдэг нь ямар учир бна вэ Туршилтанд орсон хүмүүстээ мөнгө өгөөч

7  |  3
Зочин(192.82.80.30) 2021 оны 06 сарын 15

Сайн үйлчилгээтэйг нь эртхэн захиалахгүй яасан юм бэ?!Дандаа хямдхан хулхи юмаар ард түмнээ хуураад дундаас хэдэн төгрөг хулгайлдаг болчихсон.Үнэхээр энэ төрийн тэнэгүүдийг яалтай бэ?!Одоо тэгээд хүмүүсээ хурдан эмчлээд халдвараа бууруулах дорвитой арга хэмжээ аваачээ.Юун наадам МаН 100 жил вэ???!!!!Ард түмэн чинь халдвараар үхээд дуусах нь.

7  |  2
Иргэн(202.21.115.126) 2021 оны 06 сарын 15

Вакцин яах бэ? гол нь нэг номерт бичүүлэх л хэрэгтэй.Манай засгийн газар ийм л бодлого баримталж байна.

3  |  0
Иргэн Баагий(134.209.98.133) 2021 оны 06 сарын 15

Заавал үнэгүй хямд юм авч бүгдийг нь хавтгайруулах хэрэг байсан юм уу. Зорилтот бүлгийн иргэддээ үнэгүй хийнэ л биз мань мэтийн 5 цаасны орлоготой нь тэр Модернаг нь 100 цаасыг нь төлөөд л хийлгэх байсан юм. МАН-хан гэж хар залуугаараа коммунист сэтгэлгээтэй байх юм гайхмаар.\n

6  |  0
Зочин(202.55.188.103) 2021 оны 06 сарын 15

Ард иргэдийн ухамсар хэр байгааг харуулж байна. Бас мэдлэг ойлголт маш муу байгаадаа алдаж байна.

3  |  3
бор(66.181.161.121) 2021 оны 06 сарын 15

Вакцины туршилт оруулсан засгийн бүх түшмэд үхэж далд орцгоо!

6  |  3
батаа(139.5.217.252) 2021 оны 06 сарын 15

дээгүүрээ задгайраад өвчин тархаагаад байна шүү дээ , засаг төр хамжааргатай байгаачээ,дэлгэр зуны цагт өвчин тархана гэдэг

2  |  1
Злчин(66.181.188.81) 2021 оны 06 сарын 15

За одоо хүнээс биш вакцинаас болж халдвар ихэссэнийг ойлгов уу,ЭМЯ-ны малнууд ааааа

8  |  4
Zochin(203.91.117.8) 2021 оны 06 сарын 14

Tariulsan bi gaigvi gej boddog tenegvvd ih bn maskgvi gaduur ywaad bh um .amraltiin gazraar aygvi ih boognorch bn

2  |  2
Зочин(139.5.216.147) 2021 оны 06 сарын 15

Хятад вакцин ийм л үр дүнгүй байгаа юм. Тайван улс Хятад вакцин авахгүй гээд АНУ-аас вакцин авч байгаа. Тийм л ээлтэй төр байх ёстой. Манай төр тэнэг.

9  |  2
Зочин(59.153.114.15) 2021 оны 06 сарын 13

Ямар вакцин вэ хамгаалахгүй эниыг хийлгэсэн хүмүүс өвдөөд байна. Цөөхөн хүн амаа сайн вакцин худалдаж аваад хийх байжээ

0  |  0
Халдвар авсаан.(59.153.112.137) 2021 оны 06 сарын 15

Файзерийг сайн гээд байхаар би эгчдээ хийлгэсэнч халдвар авсаан. Халдвар аваад үхсэн ч бий гэсээн.Тийм учраас яэмч-аас вакцинтай холбоотой мэдээллийг ярихгүй байгаа.

2  |  1
зочин(202.126.90.66) 2021 оны 06 сарын 15

манайхан арай дэндүү задгай байнаа.ухамсаргүй хэсч байна.вакцин хариулсан гээд маскгүй явж бна. хүүхдүүд гадуур их явж байна.нэг нимгэн маскаа хэдэн өдөр зүүж бна.хамаг буруу нь бидэнд бна

7  |  2
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 15

Ухамсаргүй иргэд хулхи вакцин урагшгүй төр энэ бүгд нийлээд тахал ¿ үхэл.

5  |  1
Занал(202.179.25.239) 2021 оны 06 сарын 15

Алуурчдын зэвсэг Синофармын Вероселл юм байна.

2  |  3
БОДОЛ(192.82.75.197) 2021 оны 06 сарын 15

ВАКЦИНЫ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН ХҮНИЙ ТООГООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ. ГЭТЭЛ ӨВЧЛӨЛ МАШ ИХСЭЖ БАЙНА. ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ХҮН АМЫН ИХЭНХИ НЬ ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН, 70%-ИЙН ҮР ДҮНТЭЙ ГЭСЭН БИЗ, ЭНЭ Л НӨЛӨӨЛЖ БАЙХ ШИГ БНА

5  |  2
р(192.82.78.46) 2021 оны 06 сарын 15

,вакциндаа биш ухамсаргүй иргэддээ учир нь байна хэтэрхий замбраагүй

Zochin(112.72.2.34) 2021 оны 06 сарын 15

Odoo ene ur dungui hyatad vakziniig zogsoomoor yum.

7  |  4
Top