У.Хүрэлсүхийн "АМЛАЛТ"-аа биелүүлэх цаг ирлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн лхагва /2021.06.09/ гарагт болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан билээ.

Тэрбээр нийт сонгогчдын 67.76 хувийн саналыг авч, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр тодроод байна. 

Тэгвэл ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхийн иргэд, сонгогчдодоо өгсөн "АМЛАЛТ"-ыг нэхэн сануулж байна. Учир нь, У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" бол иргэд, сонгогчдодоо өгсөн амлалт юм.


ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ

  • Хүний эрх, эрх чөлөөг хангах тогтолцоог бэхжүүлэн, зөрчлийг зогсоож, эрхийг сэргээх ажлыг тууштай тэмцэнэ.
     
  • Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжиж ажиллана.

Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

  • Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ


АРДАА АЛАГЧИЛДАГГҮЙ ТӨР
 

  • Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно.
     
  • Хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.

СОНГОДОГ ПАРЛАМЕНТ
 

  • Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
     
  • Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
     
  • Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачилна.

МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА
 

  • Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.
     
  • Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.

АВЛИГАГҮЙ УЛС
 

  • Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
  • Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно.

БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ
 

  • Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
     
  • Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод татвар ногдуулах тогтолцоог бий болгохыг дэмжинэ.

ХАРААТ БУС ШҮҮХ
 

  • Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
     
  • Эрх мэдэлтэн, эд хөрөнгөд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ. 

МОНГОЛ УЛСЫН ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОДРООД БАЙГАА У.ХҮРЭЛСҮХИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ  ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 12

Хоосон амлалт, цэцэрхэл, мэлэмхийрэл, хийрхэлд баясдаг үхэр монголчууд түүнийг сонгосон шүү.

0  |  0
Зочин(202.9.46.144) 2021 оны 06 сарын 12

Ард иргэддээ амалсанаа биелүүлээрэй, МАН бүх эрх мэдлийг авлаа. Монголын хөгжлийн төлөө хийж, бүтээх л үлдсэн шалтаг тоочих эрхгүй, саад тотгор болсон бүхнийг замаасаа зайлуулж зоримог шийдэмгий үйл ажиллагаа явуулж чадна гэж найдаж байна. Чадахгүй бол 2024 онд МАН Ардчилсан намын араас орох байх даа

0  |  0
z(192.82.85.81) 2021 оны 06 сарын 11

Jenko huuk 2 s yaj salah ve

1  |  0
ичдэггүй хулгайч (192.82.85.81) 2021 оны 06 сарын 11

худалч муу попчин гар луйвар хийж төрн эрхэнд гарсан болиочээ дахиад чаддаг юм бол нэр дэвшигч нараа сонголттой олон болгож дахин цахим санал фэйсбүүкээр хийж болно шдээ одоо цагт хүн бүр л фэйстэй болсн мэтгэлцээн хийгээгүй хүрэлсүхээ больж үз

1  |  0
зочин (103.212.116.134) 2021 оны 06 сарын 11

ардаа алагчилдаггүй төр зөвхөн энэ л үгэнд чинь сэтгэл уярсан бүх ерэнхийлөгчийн үед энэ нь дээд цэгтээ хүрсэн байсан дээд цэгтээ шүү ардын хүүхдийн урдуур орж ажилд ордог сургуульд явдаг тушаал дэвшдэг гадна байдлаар ялгадаг барьсан гар утас унасан машин түүний толгой доторх хэнд ч хамаагүй тэгээд л тэд буцаад явчихдаг маш олон хүн үүнийг л ярьдаг танд амжилт хүсье \n

0  |  0
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Хүрэлсүхэд саналаа өгсөн мухар сүсэгтнүүдийг тэр хоосон цэцэрхэлээр залилсан болохоос амлалт өгөөгүй ш дээ угаасаа коммунистуулын мөн чанар тийм байдаг. Одоо хулхин дээр чинь цэцэг урнуулна.

1  |  0
Иток(64.119.25.154) 2021 оны 06 сарын 11

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ГЭЖ ИХ ОРИЛСОН ОДОО ТАГ БОЛЛООО

1  |  0
Top