С.Эрдэнэ биш, нам нь С.Эрдэнийг "хаяжээ"

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Хоёр ч парламентын сонгууль дараалж ялагдал хүлээж сөрөг хүчний үүргийг чадан ядан гүйцэтгэж яваа АН-ынхан найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг сойсон ч ялалтын үзүүрээс атгаж чадалгүй, уналаа.

С.Эрдэнийн хувьд нам дотроо хэл ам, хэрүүл тэмцэл дунд нэр дэвших эрхээ авч, зургаа дахь төрийн тэргүүний суудлын төлөө хүч үзсэн ч нийт сонгогчдын ердөө 5.99-хөн хувийн саналыг авсан нь С.Эрдэнэ АН-аас биш, АН-ын гишүүд, дэмжигчид нь С.Эрдэнээс явсныг харуулав.

Учир нь, улс төрийн хоёр дахь хүчин болох АН бол 200 мянга гаруй гишүүд, дэмжигчтэй. Гэтэл намаасаа нэр дэвшсэн С.Эрдэнэд тэдний тал ч хүрэхгүй хувь нь саналаа өгсөн нь дээрх үйл явцыг баталж байна.

Үнэндээ АН-ын дарга гэх тодотголтой ч тамга, тэмдгээ эзэмших эрхгүй шахам яваа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнээс журмын нөхөд, гишүүд дэмжигчид нь "нүүр буруулах" болсон нь хэд, хэдэн шалтгаантай юм.

Хамгийн наад зах нь, нам нь дотроо хоёр хуваагдаж, хоёр тийшээ хараад суучихсан явдал. Дотоод асуудлаа шийдэж чадалгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь ялагдлын гол шалтгаан ч байж мэднэ.

Нөгөө талаараа С.Эрдэнэ өнгөрсөн 2020 оны парламентын ээлжит сонгуульд намаа удирдаж орсон ч ялалт байгуулж чадаагүй төдийгүй парламентад бүлэг байгуулах хэмжээний суудлыг дөнгөн, данган авсан байдаг.

Харин хоёр дахь ялагдал нь саяхан болж өнгөрсөн Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэрбээр сонгуульт ажлаа үргэлжлүүлж байх хугацаандаа "Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой" гэж хэвлэлд ярилцлага өгч байлаа.

Гэвч тэр ялалт байгуулах нь битгий хэл намынхаа 200 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн саналыг ч бүрэн авч чадсангүй, дүнгээ тавиулав. Энэ бол АН-д тавьсан дүн гэхээсээ илүүтэй С.Эрдэнэ гэх хувь улстөрчид нь өгсөн журмын нөхөд, гишүүд дэмжигчдийнх нь үнэлгээ байлаа. Үүгээрээ өнөөг хүртэл АН-ын тамга, тэмдэгтэй зууралдаж суугаа С.Эрдэнэ намаасаа яваагүй ч,нам нь С.Эрдэнийг орхисон дүр зураг уншигдаж эхэллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гишүүн нь(64.119.20.4) 2021 оны 06 сарын 12

Манай АН ч 6- хан хувийн рейтингтэй аргагүй л АНус нам болжээ.

0  |  0
Иргэн(31.173.81.197) 2021 оны 06 сарын 11

Ноднин хариуцлагаа хүлээлээ гээд тамгаа өгсөн хүн боломж илүү хүнээ дэвшүүлэхгүй өөрөө дэвшиж намаа хорлолоо. Үүнээс гадна Элбэг тэргүүтэнг хэн ч хүлээж авахаа байсны илэрхийлэл болжээ.

0  |  0
овид(192.82.74.76) 2021 оны 06 сарын 11

Энэ С.Эрдэнээ чинь буцаад АН-н дарга болно гэцэн явж байна гэсэн шүү хөө

0  |  0
Иргэн (37.171.234.35) 2021 оны 06 сарын 11

Харин ч их санал авсан байн ш дээ

1  |  0
АЖ(202.131.249.14) 2021 оны 06 сарын 11

Одоо САЙХААН АМАР, АН-АА ОРХИ ДОО, УНАГААЖ ТОГЛОЖ ДУУСЛАА, ЗАЛУУЧУУДАД ЗҮГЭЭР ЗАЙГАА ТАВИАД ӨГЧИХГҮЙ, ИЙМ БОЛНО ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН Ш ДЭЭ, ЭРДЭНЭЭ ГУАЙ, ӨВГӨЧҮҮЛ АЧ ЗЭЭГЭЭ САЙН ХАРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ, АМЖИЛТ,

2  |  0
Зочин(64.119.27.27) 2021 оны 06 сарын 11

Баянгол дүүрэгт Эрдэнэ, УИХ гишүүн Одонтуяа 2 бараг эзэн суусан мэт нэг хэсэг байсан даа. Энэ сонгуулиар Эрдэнэ БГДүүрэгтээ ч санал авч чадсангүйдээ. Энэ лүүргийн олон ч ахмад жил дараалан төрийн одонгоор шагнагддсан байсан биш билүү. Хөөрхийг энэ дүүрэг нь ч бас гол гаргаж хаяжээ өрөвдмөөр юм. Ичмээр саналын тоогоор ялагдлаа даа зайлуулдаа гэж.

2  |  0
Ан(202.131.227.38) 2021 оны 06 сарын 11

3-н сонгуульт дараалан намаа ялагдуулсан дарга гэж түүхэнд тэмдэгдэнэ. Ман-д их тусалсандаах

2  |  0
Зочин(192.82.88.200) 2021 оны 06 сарын 11

Иш энэ амьтныг харахлаар гэрээсээ хөөгдөж хаягдсан бах муур шиг юм даа.

2  |  0
Top