Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.11, 11:00 цаг)
Өнгөрсөн 24 цагт 10653 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1622 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 72.104 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 8 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 342 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Зөөвөрлөгдсөн 30 тохиолдлын хувьд зургаадугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт 684 хүн эдгэрч гарлаа. Тэдний 460 нь эмнэлгээс, гэрийн хяналтаас 224 хүн гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 56253 болж байна.
Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 7498 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
Сэтгэгдэл ( 0 )